Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2020 оны 7-р сарын 22
Урагшаа явахын тулд хүчирхэг түүхийг сонго...
“Your unshakable relationship starts with YOU - not your partner.” 

“Үл ганхах хосын харилцаа таны партнераас бус таниас эхэлдэг юм”.... Stacey Martino
RelationshipDevelopment.org - ийн үүсгэн байгуулагчид

RelationshipBreakthroughSecrets.com - харилцаа

Stacey, Paul Martino 2 зөвхөн НЭГ партнер шилжилтийг хийдэг гэдгийг баталсан юм. Ямар ч ХАРИЛЦААН дээр шүү!

Мартиногийн гэр бүлийн зорилго бол хүмүүсийг тэдний хүсч буй тогтвортой хайр, дуртай зүйлээ хийж амьдрахад нь хүчирхэгжүүлэх юм. Хосын нэг нь татгалзсан ч өөрчлөлтийг хийж болно! Stacey, Paul 2 RelationshipDevelopment.org буюу харилцааны хөгжлийн үүсгэн байгуулагчид RelationshipU® - ийг бүтээгчид юм.

Харилцааны хөгжлийн арга аргачлалд хувьсгал хийх явцдаа тэд харилцааг дуусгая гэдгийг өөрчилсөн байдаг!

Өнөөдөр өөрсдийн дасгалжуулалтын стратеги, онлайн сургалтууд, эвентүүдтэй болсон бөгөөд дэлхий даяар олон мянган гэрлэлтийг аврахад тусалсан байна (Хосын зөвхөн нэгэнтэй нь ажиллаад).

Tony Robbins - ийн сургалтаар certified marriage educator, divorce preventionist and strategic interventionis буюу мэргэшсэн гэрлэлтийн боловсрол олгогч, салалтыг урьдчилан сэргийлэгч, стратегич болсон байна.

6 удаагийн бэстсэллинг зохиогч болсноор Stacey харилцааны ховорхон экспэрт болсон бөгөөд Aspire Magazine сэтгүүлийн харилцааны мэргэжилтэн хийдэг байна.

Гал тогооны өрөөнд гэрийнхэн маань над руу ширтэж байлаа. Юу болоод байгааг тэдэнд хэлэхээс өмнө Paul бид 2 хэтэрхий удсан байх. Тэдний царай их л чухал харагдана. “Хэр их мөнгө та нарт байгаан?” гэж эгч маань асуув. “1300” гээд байраа барьцаанд тавихаас өмнө бидэнд 60 өдөр байгаа гэж Paul хариулав. Бид бүх зүйлээ алдсан. Дээд давхарт 2 хүүхэд унтах ор, гал тогоонд бидний сууж буй ширээ сандал, ширээн дээр хөзөр байна. Одоо цаашдаа яах талаар шийдэлд хүрэхийн тулд тэднээс тусламж асуулаа.

2008 оны хямралын үеэр зөвөлгөө өгөх гэрээнүүд таг зогсов. Маш олон бизнес, хүмүүс, засгийн газрын хувьд хэцүүхэн жилүүд байлаа. Paul бид 2 өөрсдийн техонлогийн бизнесийг авч үлдэхийн тулд байдгаараа хичээж байлаа. Гэхдээ маркетингийн ямар ч чадваргүй, таамгаар явуулж байсан бидний зөвлөх үйлчилгээний бизнес унтарсан нь энэ байлаа.

Бид аль хэдийн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалчихсан, одоо гэр орноо л авч үлдэхийг хичээж байв. Гэр орон маань 2 хүүхдийн маань мэдэх орон гэр нь. Мөнгөний асуудал босч ирэхэд Paul бид хоёуланд тас харанхуй мэдрэмж төрдөг байлаа. Хоёр жил гаран ямар ч өсөлтгүй ажилласны эцэст ямар ч мөнгө орж ирсэнгүй, бидний оюун ухаан туйлдсан байв. Энэ олон жилүүдэд өөрсдийгөө хөгжүүлж байсандаа бурхандаа талархахаас.

Дараагийн шийдвэрээ гаргахад туслах итгэлтэй хүмүүсийг мэдэж байлаа. Энэ өдөр санхүүгийн хүнд байдлаасаа гарах өдөр эхэлсэн юм. Paul бид 2 хоёулаа компанид ажиллан өөрсдийн санхүүгийн байдлаа дахин босгох ажлаа эхлүүллээ. Маш удаан 2 жилийг өнгөрөөн $10,000 банкнаас зээлэх эрхтэй болов.

Бидний энэ сургамжаас суралцаасай гэж би таньд хүсэх байна. Ямар хүмүүсээр хүрээлүүлсэн эсэхээс үл хамааран амьдралд паниканд орох үе байдаг. Хүмүүсийн сэтгэлгээ, экспертийн туршлага таньд маш ихээр нөлөө үзүүлдэг.

Тэр үед Paul бид 2 маркетингийн 0 туршлагатай байв. Бидний ах дүү нар бидэнд 1,000% итгэж байсан. Тэдний бидэнд хэлж байсан зүйл гэвэл ажилд ор л гэдэг байв. Энэ бол тэдний л мэдэх сэтгэлгээ байсан юм.

Ямар ч байсан Бурхандаа баярлалаа! Амьдралдаа алдаа гаргаагүй байна. Бид ажилд оролгүй, IT зөвлөх үйлчилгээгээ сэргээх шинэ арга олсноор Relationship Development -ээ төрүүлж чадсан. Эргээд харахад Paul бид 2 урт замыг хамтдаа туулжээ. Энэ бүхнийг ажил болгоход Russell тусална гэхэд бид 2 маш томоор YES гэж хэлсэн юм.

Энэ бүлгийг таньд зориулан бичихийн тулд Paul бид 2 хамтдаа суугаад энэ асуултанд хариулж байна.

2010 онд тэр ширээ тойроод сууж байхад, өнөөдрийн Paul, Stacey 2-т өнөөдрийн маркетингийн мэдлэг, ClickFunnels байсан бол бид өөрсдийгөө юугаар дасгалжуулах байсан бэ?

WOW!!!

Галзуу юмаа, үгүй биш гэж үү? 10000 гаран хүний гэрлэлтийг батлагдсан шийдлээрээ аварч, хүмүүст туслан, тэдний гэр бүлийг ганхахгүй хайр, хязгааргүй дуртай зүйлтэй болгон жилийн 7 оронтой тоо бүхий орлоготой болсны дараа, одоо бид их зүйлийг мэдэж байхад шүү...

Хэрэв бид буцаж очоод, ширээ тойрон сууж байсан өөрсөддөө санхүүгий эрх чөлөөтэй амьдрах баталгаа өгч амьдралаа урлахад нь өдөрт, долоо хоногт, дараагийн 30 өдөрт юу хийх хэрэгтэйг ийнхүү хэлэх байлаа!

Энэ бүлэгт бичих зүйлс маань миний дуу хоолой мэт санагдах байх, гэхдээ энд Paul энэ бүтэн төлөвлөгөөг гарган, таньд үйлчилж байгааг гэдгийг мэдэх хэрэгтэй.

Дараагийн хуудсуудад бид өөрсдийн сонгож, дагасан тэр замыг таньд хуваалцах болно. Ямар ч эргэлзээгүйгээр, юу уншсанаараа амьдралаа өөрчлөөрэй… хэрэв та хэрэгжүүлвэл шүү дээ.

Та аль хэдийн санхүүгинйн хувьд аюулгүй болсон, зүгээр л батлагдсан системээр цаашаа явахыг хүссэн байж магадгүй, тийм бол энэ зам таны явах замыг маш ихээр товчлох болно.

Гэхдээ та бидэн шиг “гал тогооны өрөөндөө тойрон суугаад” та нарын амьдралыг өөрчлөх итгэлтэй зөвлөх гэж биднийг үзэж байвал шүү дээ. Бид өөрийн түүхийг та бүхэнтэй харамгүй хуваалцах бөгөөд бидний батлагдсан дизайнаар та өөрийн амьдралаа бүтээхэд чинь үйлчлэхэд бэлэн байна. Цугтаа үүнийг хийцгээе!
Өдөр 1

“Бүх үйлдлийн хувьд тэнцүү, эсрэг үйлдэл байдаг” — Newton’s Third Law of Motion

“Хог новш орсон бол гардаг.” — Unknown

“Ямар ч агшинд та бодож буй зүйлсээ татдаг.” — Abraham (татах хууль)

Та хүсч буй зүйлээ харах юм бол, энэ нь стратегийн эсвэл оюун санааны итгэл үнэмшил аль нь ч байсан таны энерги таны хийж буй үйлдэлд орж тэдгээрийн үр дүн гардаг. Хэрэв та онцгүй үедээ үйлдэл хийвэл (зөв үйлдэл байсан ч) таны энерги таны хийж буй ажилд орно. Таны ажлыг хүлээж авсан хүнд онцгүй энерги (чи итгэхийг хүссэн эсэхээс үл хамааран) очих ба хариулт нь тийм л байна.

Ид шид онцгүй зонд бий болдоггүй юм. Тиймээс эхний өдөр өөрийгөө бэлдэх тухай байна.

Алхам 1: Би ХЭН бэ гэдгээ бич. Би бол хайр, өрөвч энэрэнгүй, нигүүлсэл, нарны гэрэл, хөгжил, амлалт, нөөц бололцоо, оюун ухаан, тууштай байдал, хурд, гярхай, өгөөмөр!

Би үүнийг цаасан дээр цувуулан бичнэ. Үүнийгээ өглөө бүр, мөн унтахынхаа өмнө дандаа унших болно.

Алхам 2: Буруу итгэл үнэмшлээ нураах. Одоо буруу итгэл үнэмшлээсээ салах цаг! ”Согтуу сармагчны тархи” хэцүү үед айдастай зүйл ярьдаг. Би үүнийг үгүй хийнээ. Өөрийн буруу бодож буй зүйлсийг (утгагүй бодол толгойд орж ирэн эсэргүүцээд байгааг) цувуулан бичнэ тэгээд түүнийгээ буруу гэдгийг баталж устгана. Буруу бодлоо устгаж буй жишээ:

Өөрийн хөрөнгө өөрийгөө үнэлэхтэй тэнцдэггүй
Мөнгө бол миний хүсч буй газар очих ЗҮГЭЭР л унаа
Хэрэв МӨНГӨ бүх асуудлыг шийддэг юм бол надад үнэхээр асуудал байхгүй юм байна.
Амьдралд хэрэгтэй цорын ГАНЦ зүйл бол Paul болон миний хүүхдүүд! .
Тэгээд би баталгаануунуудыг цувуулан бичих ба өглөө орой үүнийгээ уншиж болно.

Алхам 3: Хамгийн чухал зүйл дээр төвлөрнө. Стрэссдэх үе гарвал Paul надад ингэж хэлнэ. ”Stacey, хэрэв би эсвэл хүүхдүүд асуудал үүсгэсэн бол бүү тоо, бид хамтдаа байгаа, бидэнд хэрэгтэй бүх зүйл бий гэдгийг санаарай”. Бид санхүүгийн хямралд орсон ч бодож байгаагүй зүйлийг (бид аз жаргалтай байсан) анзаарсан шүү.

Өдөр бүр Paul бид 2 ганхахгүй хайр, хязгааргүй эрмэлзэлийг бүтээсэндээ бурхандаа талархдаг. Хэдийгээр санхүүгий хямрал нүүрлэсэн ч ГАНХАХГҮЙГЭЭР бид хамтдаа байсан. Бусад хосууд нэгнээ буруутган, гомдоож байхад Paul бид 2 хэзээ ч байгаагүйгээр хүчтэй байсан.

Бүх ажил дээрээ ГАНХАХГҮЙ байсан нь санхүүгийн хямралыг хамтдаа давах хатуу чанга БАГ болж чадсан! Бид сорилтуудтай хамтдаа нүүр тулсан болохоор хийж чадахгүй зүйл байгаагүй!

Өдөр бүр мөнгөний асуудалтай тулгарч байсан ч бид АЗ ЖАРГАЛТАЙ байсан. Бид одоог хүртэл нэг нэгэндээ галзуу хайртай. Одоо хүртэл нэг нэгийгээ инээлгэдэг. Нэг гайхалтай зүйлийг нээсэн шүү. SEX IS FREE!

Өдөр бүр нэг нэгнээ хэрхэн хайрлан, ГАНХАХГҮЙГЭЭР хамтдаа байх дээр төвлөрдөг. Өдөр бүр хийж байгаа зүйлдээ ХЯЗГААРГҮЙ эрмэлзэлтэй байх дээр төвлөрдөг. Өдөр бүр бид хүүхдүүдээ хайрлах хайр, эцэг эх байгаадаа азтай гэдэгт төвлөрдөг. Тэдний инээмсэглэл, томоогүй зан, эрхлэх зэрэгт төвлөрдөг.

Мөнгөгүй байх нь эдгээр сайхан зүйлүүдийг биднээс авч чадахгүй. Өдөр бүр бидэнд талархлын энерги, хязгааргүй хайрын долгион ирэх хүртэл бид ганхахгүй хайр, хязгааргүй эрмэлзэл дээрээ дахин дахин төвлөрсөөр байх болно.

Энэ таны хувьд юу байх вэ гэдэгт төвлөр. Мөнгөөр худалдан авах боломжгүй ертөнц дээрх хамгийн чухал зүйл дээр төвлөрч, элбэг дэлбэгийн энергийн долгион иртэл үүнд таларх.

Цувуулан бич.

Энергийн долгион иртэл шившлэг болгон чангаар дахин дахин унш! Өдрийг, ажлаа эхлэхээс өмнө өдөр бүр үүнийг хийгээрэй!
Өдөр 2 Тэмдэглэх

Өнгөрсөн 20 жил өөрийн паник үеүдийн туулсны дараа Paul бид 2 хүний хөгжил, хүний зан төлөв, бизнес эрхлэлт, амжилт, сэтгэл дүүрэн амьдрах тал дээр гайхалтай экспертүүд болсон байдаг.

4 жил гарны өмнө, хүмүүс бидэн лүү зөв шийдвэр гаргах гэж ирдгийг анзаарсан бөгөөд зарим нэг үндсэн зарчмуудыг бид дахин дахин давтах хэрэгтэй болж байгааг Paul анзаарсан юм. Тэгээд бид өөрсдийн гаргасан хамгийн зөв, дахин дахин давтагддаг шийдвэрүүдийг эргэн харлаа.

Paul над дээр хүрч ирээд “хэцүү үед гаргасан, алдаагүй зөв шийдвэрүүдээ хэн нэгэн ашигладаг болговол яасан юм? Хүмүүс хэцүү үе тохиолдоход үүнийг ашигладаг байхаар тийм зүйлийг бүтээж болох юм” гэдгийг хэлж билээ.

Бид жил гарныг дахин дахин, хэн ч ашиглах боломжтой тэр зэмсгийг энгийн болгох, зураглахад зарсан юм. Тэгээд түүнийгээ өөрийн үйлчлүүлэгч нарт туршин, дахин сайжруулж, урьдчилан харах боломжтой, гайхалтай үр дүн гаргахаар хялбарчилсан байдаг.

Энэ процессоор хэдэн зуун хүнд тусалсны дараагаар бид 5 алхам бүхий Шийдвэр Гаргах Моделоо заахад бэлэн болсон юм. Бид бүрэн моделийг Relationship Breakthrough Retreat (3 өдрийн лайв эвент) - ээр заасан ба хүмүүст маш их таалагдсан. Түүнээс хойш үүнийгээ жил бүр заасаар явна!

Системийн хамгийн гол хэсэг нь “Бидэнд одоо байгаа бүх асуудал дах шийдэл нь бидний тухтай бүсийн гадна байдаг эсвэл тодорхойлолт ёсоор бол энэ одоо асуудал биш” ” — Keith J. Cunningham

Шийдэлдээ тухтай бүсийн ирмэг хэмээх аргыг хэрэгжүүлснээр тэр паник үеийг таслан зогсоодог. Энэ бол бүх зүйлийг үгүй хийн хаях газар. Энэ бол ихэнх хүмүүсийн бууж өгдөг цэг. Амжилт гаргасан хүнийг гаргаагүй хүнээс ялгадаг газар. Паник цэгийг олж түүнийг үгүй хийх шийдэл нь ментор болон хамт олон (tribe) гэдгийг санах ёстой.

Харамсалтай нь ихэнх хүмүүс паник цэгийг өөрсдөө зохицуулах гэж оролддог. Тэгээд мэдээж тэд бүтэлгүйтдэг. Тэдний аль хэдийн мэдэж байгаа зүйлс тэдний дараагийн алхамыг хийх шийдэл байж чаддаггүй. Хүмүүс зөвхөн мэддэг зүйлээ л хийдэг, тэгээд бүтэлгүйтдэг, ядардаг.

Өөрөөр хийсэн хүмүүс яадаг вэ?

Тэд Ментор болон шийдэл бүхий хамт олныг хайдаг. Би өөрийн зорилго руугаа хараад үүнд хүрэхийн тулд өөрийн тухтай бүсээс гарах хэрэгтэйг мэддэг, надад МЕНТОР хэрэгтэй:

Аль хэдийн тэр зорилгод амжилттай хүрсэн
Тэр хүнд хүмүүсийг амжилтанд хүргэх процесс байгаа
Миний хүрэхийг тэмүүлж буй тийм зорилго бүхий хүмүүсд тусалсан амжилтын түүхүүдтэй
Бонус шалгуур нь тэрхүү ментор нь надаас дээш 7 эсвэл 8 төвшингөөр дээшээ байх, ингэснээр дараагийн төвшинд очсоны дараа, би дараагийн төвшинд очихыг хүснэ, тэр үед надад шинэ асуудал үүсэхэд тэд үүнийг аль хэдийн шийдсэн байх ёстой юм.

Хамт олон (The Tribe) - шинэ төвшинд очихоор зорьж яваа хүмүүс, надтай ижил зорилго бүхий хүмүүсээр хүрээлүүлэх. Эдгээр бол бүдрэхэд туслах, амжилт гаргахад цугтаа тэмдэглэх хүмүүс байна.

Би өөрийгөө шийдэл бүхий Ментор, дэмжлэг өгөх хамт олноор хүрээлүүлнэ.

Энэ 2 шийдэлтэйгээр паник үеийг даван туулна. Paul бид 2 -ийн хувьд хэн вэ гэжүү?

Ментор: Бидний ментор бол Russell Brunson
Хамт олон: Олон жилийн туршид хамтдаа байгаа ClickFunnels community болон группийн найзууд.

Russell - ийн бүх сургалтуудыг авах ба бүгдийг нь суралцахаар шумбан орно. Түүний батлагдсан процессүүдийг дагах ба түүнийг хэлсэн бүрийн дагах болно.

Хамт олон (Tribe): Өөрийн хэцүү байдлыг нуун, дахин босгох гэж оролдохын оронд хамт олонтойгоо ойр байна. Өдөр бүр тэдэнтэй холбогдоно. Би тэдэнтэй хуваалцана, үйлчилнэ, ил тод байна. Дараагийн 30 өдөрт ямар нэгэн том зүйлийг бүтээж буй хэн нэгэнтэй нөхөрлөнө, ингэснээр бид хамтдаа хариуцлагатайгаар урагшилна.

Өдөр бүр 3 зүйлийн хийж дуусган урагшилж байгаагаа нэг нэгэнд текстээр мэдэгдэнэ.
Одоо надад батлагдсан стратеги (The Mentor), хамт олон (The Tribe) байна
Бид одоо бэлээн!!!

Өдөр 3: Амжилт гаргахын тулд өөрийгөө бэлдэх

“Хэрэв та ярьж байгаа бол энэ мөрөөдөл, хэрэв та харж байвал энэ боломжтой, гэхдээ хэрэв та хуваарь гаргасан бол энэ бодит юм” ...Tony Robbins

Хүний хөгжлөөр 2 арваныг туулсны хувьд, томоохон нөлөө гаргахыг хүссэн хүмүүс амьдралынхаа дизайныг гарган, түүгээрээ төлөвлөгөөтөй амьдарснаар түүндээ хүрдэг гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна. Энэ нь өдөр бүр амжилт руугаа тэмүүлсэн өөрийн гэсэн системтэй, процесстой байдаг. Зарим нэг өдөр эсвэл нэг өдрийн ажил биш.

Та санаандгүйгээр амжилт гаргана гэж байхгүй! Харин үүний оронд зорилгоо гарган түүндээ хүрнэ гэсэн итгэлтэйгээр тэмцдэг.

Амьдрах 2 арга зам бий: идэвхгүй амьдрах эсвэл дизайнаар амьдрах.

Дизайнаар амьдарна гэдэг нь өөрийн амьдралын өдрүүдийг зорилгодоо хүрэх дизайныг гарган төлөвлөгөөтэйгээр амьдрахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл өөртөө зөв, үнэн гэснээр амьдрах юм.

Ихэнх хүмүүс маш идэвхгүй амьдардаг. Тэд нэг газар мухарддаг, өөрийнхөө эргэн тойронд болж байгаа зүйлдээ хариу үйлдэл үзүүлэн амьдрана, хийх ёстой гэснээ л хийх гэж оролдоно, тэгээд маш муухайгаар төгсдөг.

Дизайнаар амьдрахын нэг хэсэг нь өөрийн өдрийг хүсч буй зүйлийг бүтээх өдрийг стратегитайгаар зураглана! Хамгийн эхэнд хийх хамгийн чухал зүйл бол өглөөнийхөө дизайныг гарган түүнийг хэрэгжүүлэх байдаг.

Tony Robbins надаас ингэж асууж билээ “Өөрийн амьдралдаа амжилт гаргахын тулд ашиглаж буй энэ олон арга, стратегиудаас хамгийн их нөлөө үзүүлсэн нэг аргыг хэл гэвэл юу байх вэ?”

Миний хариулт “Миний өглөөний дэглэм. Өглөө босоод шинэ өдрийнхөө дизайныг гаргах” гэж би шууд хариулж билээ. Үүнээс чухал зүйл ЮУ ч надад байдаггүй. Дизайныг нь гаргаагүй өдөр надад нэгээхэн ч байхгүй.

“Тэгэхээр өдөр бүрт амлаж хийх өглөөний дэглэм ямар байх вэ?” YouTube дээр байгаа Tony Robbins - ий текникүүдийг ашиглан дараах зүйлийг гаргана:

Цэнэглэх (амьсгалын дасгал)
Зүрхний бясалгал
Талархах
Дуусгах 3 ажлаа гаргах
Өөрийн долгионыг өсгөх
Залбирах
Тэмдэглэл дээрээ 10 баярлалаа өгүүлбэрийг бичнэ
Алхана, өсөлтийн контентуудаа гаргана (Даваа-Баасан)

Алхалтаас өмнө эдгээрийг хийхэд 30 минут болно. Мөн эдгээрийг богиносгосон 10 минутийн хувилбарт оруулж болно. Гэхдээ 90% нь бүтнээр нь хийдэг.

Өглөөнөөс гадна үлдсэн өдөртөө хэрэгжүүлэх 2 стратеги бий:

Стратеги 1: Талханд дээрээ бүү шээ.

Та өөрийгөө ядуу, гэр оронгүй, идэх хоолгүй, ганцаараа байсан гээд төсөөлдөө. Та ингэж төсөөлж чадаж байна уу? Та бохир хувцастай, гудамжны сандал дээр суугаад маш их өлсөж байгаагаар төсөөлдөө. Ингэж төсөөлж чадаж байна уу? Тэгтэл нэг сайн хүн ирээд таньд нэг бүтэн талх өгсөн гэж төсөөөлье.

Бүтэн талх шүү!

Та 3 өдөр юм идээгүй байгаа. WOW! Та өдөрт бага багаар идээд хамгийн багадаа л хэдэн өдөр болно гэдгийг мэдэж байгаа. Энэ БУРХАНААС өгсөн бэлэг мэт санагдана.

Таны САНАА амарч байна уу?

Хөнгөрсөн мэт санагдаж байна уу?

Ямар азтай, ямар талархмаар юм бэ гэж санагдаж байна уу?

Яг энэ агшныг мэдэр. Мэдрээд инээмсэглэ. Нүд гэрэлтэхийг мэдэр! Бүр гэрэлт!

Үүнийг мэдэрч байна уу?

Би таниас нэг асуулт асууя. Үүнийг идэхийн оронд та өмдөндөө хийгээд түүн дээр шээхүү? Тиймээ, та зөв уншсан. Талхан дээрээ шээх үү?

Тийм? Үгүй?

Таны хариулт?

Заза, Үгүй гэдгийг би мэдэж байна. Зөв биз?

Яагаад бид өөрсдийн бизнесд СТРЭССДЭХ болон ӨВДӨХ, мөнгө болон ажилдаа холбоотой бүх зүйлд хань, үр хүүхдүүддээ сөрөг энерги авчирдаг юм бэ? Биднийг өлсөх үед тэд бидний талх болдог биз дээ.

Тэд бол бидний ХАЙР, тэд бол бидний БАЯР БАЯСГАЛАН, тэд бол бидний СҮНС СҮЛД, тэд бол бидний БҮХ ЗҮЙЛ. Бид бүх мөнгөний асуудал стрэсээ гэр бүлдээ авчрах нь талхан дээрээ шээхтэй ижил юм! Мөнгө, ажил, бизнестэй холбоотой ямар ч сөрөг энерги зөвхөн ажил дээрээ үлдэх ёстой гэдгийг үргэлж санах болно!

Алхам 1: Өөрийн цагийг хуваана. Одоо хамгийн хэцүү цаг үе байгаа ч гэсэн би зөвхөн өдөрт 10 цаг, долоо хоногт 6 өдөр л ажиллана. Эдгээр ажлын цагаас бусад үед өөрийн энерги, сэтгэл хөдлөл, төвлөрөхөд хуваана.

Алхам 2: Шилжилт. Ажлын цагаас гэр бүлийн цаг руу шилжихдээ би шилжилтийг бүтээнэ. Энэ бол ажлын энерги, бодол, сэтгэл хөдлөл, үйлдлүүдээ орхихийг зөвшөөрсөн ямар нэгэн зүйл байх юм.

Хайрцагны тагыг таглана. Бүх энергээ сэгсэрч үлдээнэ. Миний энэ шилжилтийн үе бол гэр бүлийнхээ нэг хэсэг байхыг хүсч буй өөрийнхөө өөр хувилбарт шилжих юм. Тэд бол намайг өлсөх үед миний талх болдог шүү дээ. Тэд нар дээрээ шээхэд цагаа үрэхгүй (ажлын сөрөг зүйлийг гэртээ авчрахгүй). Би эдгээрийг цувуулан бичнэ.

Стратеги Хоёр:

Дэлхий дээр юу ч болж байлаа гэсэн хэн нэгэн надаас илүү зовж л байгаа, би дампуураагүй биз дээ? Аль нэгэн хосын нэг нь салахыг хүсч буйг нөгөөдөх нь өнөөдөр олж мэдэж л байгаа, би ханиа салахыг хүсч буйг олж мэдээгүй биз дээ? Өнөөдөр хэн нэгэн хүүхдээ оршуулж байгаа. Би хүүхдээ оршуулаагүй биз дээ? Хүүхдээ олж чадахгүй яваа аав байж л байгаа. Би эдгээр хамгийн хэцүү асуудлуудыг санах болно.

Тэгэхээр өрөвдмөөр энэ жижигхэн асуудлуудаасаа гарч, ӨГӨХ ажлыг хийнэ. Хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг ӨГНӨ гэж өөртөө амлана. Жинхэнэ бэлэг хариу нэхдэггүй. Өдөр бүр хэн нэгний хайрын харилцаанд туслахаа өөртөө амлаж байна. Ямар ч бодолгүйгээр, төлбөр авахгүйгээр, хариу нэхэхгүйгээр тусална.

Миний өгсөн тусаар нэг ч гэсэн гэр бүл илүү сайхан харилцаатай болоосой гэж бодож байна! Өнөөдөр зөвхөн Өдөр 3, гэтэл их зүйл болж байна шүү. Хэрхэн хийхээ олж мэдэх нь хамгийн чухал, харин хэрэгжүүлэх бол амархан.
Өдөр 4: Хэн, Юу... 

Энэ өдөр би хэнд юугаар туслахаа шийднэ. Баатар болохыг хүсч буй хэн байна? Ямар группүүдэд нэгдэхдээ бид дуртай байх вэ? Энэ бол 6-7 оронтой орлого бүхий бизнес босгох гэж буй бидэнд зөв эхлэх нь супер чухал. Надад 6-7 оронтой бизнес эхлүүлчихээд үзэгчдээ үзэн яддаг учраас бизнесээ хааж байсан найзууд бий.

Бид хэнд үйлчлэхээ төлөвлөх ёстой юм. Яагаад гэвэл хэцүү цаг үе ирэхэд тэднээс болж бизнес маань сорилтод орох болно.
Тэд бидний энэ аялалын салшгүй хэсэг. Бидний үйлчлүүлэгч нар гэрлэсэн хүүхэдтэй хүмүүс байна. Paul бид 2 өглөө бүр босоод ганхахгүй, гал эрмэлзэлтэй аав ээжүүдийн баатарууд байх ба тэгснээр тэд хүүхдүүддээ, ханьдаа, өөрсдийнхөө авах ёстой амьдралаараа амьдрах юм.

Үйлчлүүлэгчээ (avatar) ямар хүн байх талаар бичнэ. Тэдэнд ямар үр дүнг өгөх вэ? Энэ хүмүүст зориулан юуг өгөх вэ? Тэднийг ямар үр дүн гаргахад туслах вэ? Бид ямар асуудлыг нь шийдэж чадах вэ?

Бид бусдад үзүүлэх тусаа дутуу үнэлэхгүй. Бидний төрөлх өгөгдөл бол үнэндээ бидний цорын ганц чадвар юм. “Бидний хийж буйг хүн бүр чадна” гэсэн буруу бодолдоо унахгүй. Бидэнд байгаа өвөрмөц тэр чадварууд бол биднийх. Бид хүмүүсийн төлөө юу хийж чадахаа хараахан мэдэхгүй байгаа бол Facebook рүү очоод миний хүмүүс зугаалж яваа группүүдийг олно.

Пост болон комментүүдийг уншиж эхэлнэ. Бидний шийдэж чадах юуг хүмүүс асууж байна вэ? Бид хүмүүст

(1) гэрлэлтээ авч үлдэхэд нь
(2) харилцаандаа дургүй байгааг нь дуртай болгох,
(3) хэрэв салсан бол гайхалтай эцэг эх байхад нь
(4) ханиа олоход нь
(5) салахгүй тийм гайхалтай гэрлэлтийг бий болгоход нь тусална. Энэ бол бидний хийж чадах зүйл. Эдгээр 5 зүйлс. Бүтэн өдөржингөө, өдөр бүр үүнийг л хийнэ.

Өдөр 5 Контент өдөр

Өнөөдөр зарим нэг контент бэлтгэн өөрийн блог болон Facebook профайл дээрээ оруулна. Энэ бол маш чухал, учир энэ трафик авчирч эхлэх ба хүмүүс биднийг юу хийдгийг орж шалгана, тиймээс тэдэнд хэрэгтэй гол тулгуур контентүүдийг бэлтгэх болно.

Бид эхлээд хялбар контентүүдийг бүтээх ба дараа нь гол тулгуур контентуудаа бичнэ. Тулгуур контент гэдэг нь хүмүүс юу хэрэгтэйг аваргын зүгээс хэлэх зүйлс байх юм! Бидний аваторт хамгийн чухал сонсохыг хүсч буй юу байна? Тэд юун дундуур гарсныг нь үг болгон өгөх вэ? Дахин ИТГЭЛ НАЙДВАР-аа эргүүлж авахад нь нь юу тэдэнд хэрэгтэй вэ? Юу зааж өгвөл тэд асуудлаасаа ангижирч эхлэх вэ? Доор өөрийн блогт оруулах 5 тулгуур контентийг жагсаалаа:

Ханьтайгаа бат бөх харилцааг бүтээх 4 алхам, тэр ч бүү хэл хоорондоо бүх зүйл дээр санал зөрдөг ч!
Хэрхэн харилцаагаа дахин дүрэлзтэл асаах вэ? (Хэр их хугацаа өнгөрсөн ч, та энэ бүхнээс ядарсан ч, эсвэл ямарч завгүй байсан)
Таны харилцааг яг одоо алж буй таван зүйл, түүнийг хэрхэн зогсоох вэ?
Нөхөр маань намайг орхиод гарсан тэр өдөр: Нөхөр маань юу ч хийхгүй байгаа үед гэрлэлтээ авч үлдэхийн тулд би яах вэ?
Намайг гайхашруулсан зүйл...Зөвхөн хосын НЭГ нь л ямар ч гэрлэлтийг авч үлддэг (Яагаад хосууд хамтрахаараа гэрлэлтээ сүйтгэдэг вэ?)

Facebook дээр эдгээр блогуудыг бичих ба үүнийгээ пейж дээр шейрлэнэ. Түүнчлэн өдөрт 3 пост шейрлэж байна. Үүнд ишлэл, ухаарал өгөх мессэжүүд, түгээмэл байдаг асуултад хариулах гм. Дахин хэлэхэд одоохондоо биднийг хэн ч мэдэхгүй байгаа. Гэхдээ бид пейждээ трафик авчрахад бэлэн, тэднийг эндээс хайж яваа зүйлсээ олоосой гэж хүсч байна.

Хийх зүйл: Таны гол тулгуур постууд юу байхыг шийдэх..

Өдөр 6: Өөрийн Төлбөргүй Саналаа бүтээх

Lead magnet буюу емайлээр солилцох төлбөргүй саналаа бүтээнэ. Энэ гайхалтай зүйл байх шаардлагатай! Би нэг удаа Julie Stoian (ClickFunnels Coach) - оос хэрхэн энэ төлбөргүй зүйлийг хийх процессийг тайлбарлаж байгааг сонссон юм. Өндөр төлбөр төлөх үйлчлүүлэгчид үр дүн өгөхөөр ямар нэгэн зүйлийг зохицуул гэж билээ.

Өөрийн овоолсон материал дундаас хамгийн үнэ цэнэтэй, дур булаам зүйлийг сонгоно. Энэ бол миний сувгийн хамгийн эхэнд төлбөргүй өгөх зүйл юм. Өнөөдөр үүнийгээ хийнээ! Бидний хувьд 2 өөр lead magnets байгаа.

Удаан хугацаа өнгөрсөн ч харилцаагаа хэрхэн дахин дүрэлзтэл асаах талаар 4 хэсэг бүхий видео хөтөлбөр
Таны хань юу ч хийхийг хүсэхгүй байсан ч хэрхэн харилцаагаа бат бэх байлгах талаар 4 хэсэг бүхий видео хөтөлбөр

Эдгээр 2 lead magnets-аар өөрийн үйлчлүүлэгчийн 2 том сорилтыг шийднэ. Нэг нь эсвэл хоёулаа бараг хүн бүрт хэрэгтэй дээ. Энэ маань дижитал байх хэрэгтэй. Энэ маань Төлбөргүй өгөх видео эсвэл PDF.

Би эдгээр бичлэгүүдийг аль хэдийн хийчихсэн, тиймээс эдгээрийг ашиглана. Эсвэл бид Word дээр хийгээд PDF болгочихож болно. Намайг сүүлд шалгахад Төлбөргүй PDF саналууд аудио болон бичлэгнээс илүү сайн байгааг судалгаанууд харуулж байсан. Julie Stoian - оос сурсан бас нэг гайхалтай зүйл бол: хэрэв та PDF хийх гэж байгаа бол 5 зүйл эсвэл 10 зүйлийн жагсаалт хийж болохгүй.

210 зүйл гэх мэт маш том жагсаалт гарга. Миний хувьд “Харилцаагаа гайхалтай байлгахын тулд таны өдөрт 60 секунд хийж болох 365 зүйлс” байх болно.

Хийх зүйл: Бидний бүтээх МАШ ТОМ жагсаалтад юу орох вэ?
Өдөр 7 Миний амралтын өдөр 

Долоо дахь өдөр. Амралт. Гэр бүлтэйгээ, хайртай хүмүүстэйгээ өнөөдрийг гайхалтай өнгөрөөнөө. 

Өдөр 8: Төгс Вэбинарийн долоо хоног

Энэ долоо хоног маш ТОМ! Одоо Төгс Вэбинараа бүтээх цаг. Russell Brunson - ийн хамгийн хурдан мөнгө хийх стратеги бол ЭНЭ гэдгийг олон удаа сонссон, ТӨГС ВЭБИНАР. Би 100% санал нийлж байгаа. Russell Brunson -ийг олсон инээдтэй түүхийг хуваалцья.

Paul бид 2-ын бизнес өсөлттэй байсан ч вэбинар хийхдээ аймаар муухай бүтэлгүйтдэг байлаа. Би вэбинар хийх хөтөлбөрүүдийг худалдан авч бүгдийг нь оролдсон гэж бодож байна. Бурхны авралаар Russell - ийг олсон юм.

Анх удаа Russell-тай ажиллаж эхлэхэд надад нэг зүйлийг шийдэх хэрэгтэй байсан. Би онлайнаар ө/х вэбинараар хүмүүст сургалтаа борлуулж сурах хэрэгтэй байлаа. Би маш олон жил оролдоод бүтэлгүйтсэн байв. Russell - тай ажиллахаас өмнө вэбинарт оролцсон хүмүүсийн 1% (0.5%) нь худалдан авалт хийдэг байлаа. Нэг удаа 18000 хүн вэбинарт оролцоод зөвхөн 90 хүн худалдан авалт хийж билээ. Би тэгээд энэ талаар Russell -д хэлэхдээ маш их санаа зовж байв.

Гэхдээ түүнээс долоон доор санагдаж байсан зүйлүүд бий. Тиймээ, энэ үнэн, борлуулалт чухал. Хэрвээ бид ашигтай биш бол бизнесээ хадгалж чадахгүй. Гэхдээ Paul бид 2-ын хувьд түүнээс илүү чухал зүйлүүд байлаа.

Боддоо, 18000 хүн бүртгүүлж оролцсон, тэд үүнд бүртгүүлэх шалтгаан байсан. Тэдэнд ямар нэгэн өвдөлт байсан хэрэг. Би ажлаа хийгээгүй, тэднийг айдсаас нь салгаагүй Quick Start хөтөлбөртөө нэгдүүлээгүй, тэгээд тэдний гэр бүлд тусалж чадаагүй.

Би 17,910 гэр бүлд өөрийн Quick Start хөтөлбөрөөр тусалж чадаагүй юм. Хүүхэдтэй тэдгээр гэр бүлүүд асуудалтайгаа амьдарсаар байгаа... зүрх өвдмөөр шаналж байгаа шүү дээ.

Нэг орой бас нэг бүтэлгүйтсэн вэбинарын дараа Paul-ийн гар дээр унаад уйлж байхдаа эдгээр гэр бүлүүдэд туслах шийдлийг өгөөч хэмээн Бурханд залбиран гуйсан юм. Тэгсэн, тоглоогүй шүү, дараагийн өдөр нь Бурхан Russell Brunson -ийн миний Facebook feed дээр илгээсэн юм! (Баярлалаа , John Parkes.) Миний хамгийн түрүүнд сурч хэрэгжүүлсэн зүйл бол Perfect Webinar model байсан юм. Бид яг зааснаар нь хийсэн, ЯАААГ зааснаар нь!

Энэ 30 өдрийн төлөвлөгөөний 2 дах долоо хоногт хэрэгжүүлэх зүйлүүд! Алхам алхамаар нь хэрэгжүүл. Төгс вэбинараар хэрхэн өндөр борлуулалт хийдгийг, энэ процессийн хаана нь бидний нервийн систем хүлээж авдгийг харах болно. Paul бид 2 Perfect Webinar-ийнхээ нээлтийг хийж, лайваар 10%-ийн худалдан авалт хийлгэж чадсандаа үнэхээр бахархдаг. Өмнөх бүтэлгүйтэл дахин хэзээ ч давтагдаагүй юм.

Бид бүжиглэж үүнийгээ тэмдэглэцгээсэн! Тэгээд яасан гээч?! Хэдхэн сарын дараа бидний төгс вэбинар лайв 20% -ийн борлуулалт хийдэг болсон. Түүний дараа вэбинараа дахин ажиллах дээр нь, мөн follow-up campaigns- аар мөн ижил хэмжээний борлуулалт хийдэг болсон. WHOOO HOOOO!

Энэ номонд нэмэр хандиваа оруулж буй бүх экспертүүдийн website - ууд руу очин тэдний Perfect Webinar ийг үзээрэй. Энэ таньд өгөх даалгавар шүү.

Тэдэнд бүртгүүл. Өнөөдөр хамгийн багадаа 4-ийг үз! Russell - ийн Perfect Webinar-ийг үзсэн гэж найдья!

Өдөр 9: Төгс вэбинар

Хамгийн түрүүнд хийх зүйл бол Russell-аас авсан Perfect Webinar blueprint-ийг үзнэ. Тэгээд бидэнд DotComSecrets, Expert Secrets номнууд хэрэг болно. Өнөөдөр Төгс семинарын үндсэн ойлголтуудыг босгож авна.

Гарчиг
Том даалуу
3 Нууц

Эдгээр хэсгүүд бол Төгс Вэбинарын модел бөгөөд биднийг амжилтанд хүргэхэд маш чухал. Төгс вэбинараа босгохоор хөдлөхөөс өмнө эдгээрийг зөв хийх ёстой юм. Эдгээр 3 зүйлийг агуулгыг зохицуулахын тулд Russell - ийн хөтөлбөрүүд рүү гүнзгий орно.

Өөрсдийнхөө хувьд зөв гэсэн хариултуудаа олсны дараа энэ бүгдийн өөрийн дагагчдад хуваалцах юм! ClickFunnels community руу очин мэдэхгүй зүйлээ асууна. Гэхдээ бид болгоомжтой байх хэрэгтэй - тухайн зүйлд мастер болоогүй хүмүүсээс зөвлөгөө авахгүй! Хүсэлт гаргахдаа яг юу хүсч буйгаа урьдчилан гаргасан төлөвлөгөөгөө ашиглана.

“Төгс семинар хийн 10% борлуулалт хийж байсан хүн байгаа бол бидний төгс семинарын агуулгад орсон 2 зүйлийг хараад зөвлөгөө өгөөч?” гмээр асууна. Хэрэв тийм амжилтанд хараахан хүрээгүй нэгэн хариулсан бол “Hey, баярлалаа. Хамгийн сүүлд хийсэн Төгс Семинараар борлуулалтын хувь чинь хэд байсныг асууж болох уу?” гэнэ.

Хэрэв тэд хариулахгүй бол тэднийг тоохгүй байж чадна. Тийм борлуулалтыг хийж байгаа хүмүүс үүнийг сайн мэдэж байгаа. Манай Төгс Семинарын агуулга:

Гарчиг: Хэрхэн Ганхахгүй хайр, Хязгааргүй эрмэлзлийг харилцаандаа авчрах вэ… таны хань өөрчлөлт хийх дургүй байсан ч!

Том даалуу: Зөвхөн хосын нэг нь л ямар харилцаанд ганхахгүй хайр, хязгааргүй гал эрмэлзлэлийг бүтээж чадна. Энэ бол хосын харилцаагаа хадгалах ганц дотоод шилжилт юм. Зөвхөн баталгаатай шийдэл л энэ шилжилтийг хийх ба өөрийн хүсч буй хайрыг бүтээнэ гэдэг нь Харилцааны Хөгжлийн Зэмсгүүдээр хийгдэнэ.

3 нууц:
Нууц #1: Хосууд зөвөлгөө авдаг талаар яригдаагүй үнэн бол Гэрлэлтээ сүйтгэх!
Нууц #2: 10000 гэрлэлтэд шилжилт хийсний дараа, харилцаагаа засах гэж хийсэн бүх зүйл бүтэлгүйтдэг, улмаар бүүр мууддаг шалтгааныг хуваалцна.
Нууц #3: Ямар ч харилцаатай байсан, итгэлээ алдсан цорын ганц тохиолдолд мэт санагдаж байсан ч бидний Revolutionary Breakthrough Technique яагаад ажиллах талаар

Хийх зүйл: ClickFunnels Community - тай үүнийгээ хуваалцан зөвөлгөө авна, ингэснээр өөрсдийгөө хурцлах юм.
Өдөр 10-12: Төгс вэбинараа бүтээх 

Үлдсэн 2 доолоо хоногт Төгс семинараа бүтээнэ. Санал болгох бүтээгдхүүнээ бол дараа хийнээ.

Өөрсдийн онлайн семинарын агуулгыг бүтээх явцдаа хэдэн итгэлтэй найз нараасаа хэн бидний мөрөөдлийн үйлчлүүлэгч байх талаар санаа оноогий нь асуусан юм. Би үүнийг Zoom -ээр хийсэн ба өөрийн санал болгох нууц бүхий бэлдсэн слайд бүрээр тайлбарласан билээ.

Найзуудын маань ямар үгийг ямар үгээр солих талаар надад үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн. Миний мөрөөдлийн үйлчлүүлэгч нарт өөрсдийнх нь өвдөлт болон хүсч буй зүйлийг тэдний өөрсдийнх нь үгээр тайлбарлах нь тустай байх болно. Өөрийн төгс вэбинарт ашиглаж буй үгсийг тэдний үгээр солих ажиллагааг үргэлжлүүлсээр байх болно. Ингэх нь өөрийн үзэгчдийг илүү сайн ойлгох боломжийг олгох юм.

Мөн ClickFunnels community -аас бидний дасгал хийх явцыг харж, санаа оноогоо хэлэх гол хүмүүсийг олно. Дахин хэлэхэд бид зөвхөн гайхалтай борлуулалт хийдэг хүмүүсийг л хүсч байгаа. 

Хийх зүйл: Төгс вэбинараа босгоно, зөв хүмүүсээс зөвөлгөө авна.

Өдөр 13: Төгс вэбинарын сувгаа босгоно

30 өдрийн төлөвлөгөөний хамгийн амархан хэсэг, баярлалаа ClickFunnels. ClickFunnels руу очоод аккаунтаа нээгээд хамгийн сайн борлуулалт хийдэг төгс вэбинарын сувгийг шейрлэж авна. Сувгийн хуудас бүрээр явж энгийн бичвэрүүдийг өөрийнхөөрөө солино. Би болчихлоо.

Хийх зүйл: Сувгаа дуусгах.
Өдөр 14: Амралтын өдөр 

Онгоцны үйлчлэгч аюулгүй нисэх талаар юу гэдэг билээ? Хайртай хүмүүстээ зүүлгэхээс өмнө эхлээд хүчилтөрөгчийн маскаа өөрөө зүү гэж. Долоо хоногтоо нэг өдрийг амарч, хүч чадлаа сэргээхэд зарцуулна, ингэснээр бусдад үйлчилж чадна. Хэрэв өөрсдийгөө халамжлахгүй (эхлээд өөрсөддөө хүчилтөрөгч өг) бол хэнд ч юу ч өгч чадахгүй.

Өдөр 15 буюу 3дах долоо хоног: Трафикийн долоо хоног

Энэ бол өөрийн Төгс вэбинарт хүмүүсийг олох оролцуулах өдөр. Вэбинараа дараагийн долоо хоногт хийхээр хуваарь гаргасан бөгөөд миний аватарийн боломжтой өдөр, цагт болох юм. Энэ долоо хоногийн туршид вэбинарийн бүртгэлээ органик трафик руу чиглүүлнэ. Төгс вэбинар луу энэ долоо хоногт трафик оруулах стратегиуд:

Өдөр тутмын подкаст хийнэ (видео бичлэгтэй). Бичлэгээ өөрсдийн блог, FB page, Youtube -д оруулна. Өдөр бүр тэдэнд маш их үнэ цэнийн өгөх болно. Подкастын төгсгөлд хүмүүсд бүртгүүлэх линкээ өгнө.

Бидний блог, Facebook дээрх баннеруудаа CTA буюу вэбинарт бүртгүүлэх үйлдэл хийхэд дуудсан байна. Биднийг хаа нэгтэйгээс олсон хүмүүс зөвхөн вэбинарт бүртгүүлэхийг асуусан байгааг харах болно. Facebook-ийн профайлаа хүмүүсийг вэбинарт урьсан зургаар солино. Вэбинарын бүртгэл дээр бидний танилцуулга байна. Блог пост бүрийн дараа тэднийг вэбинарт бүртгүүлэхийг асуух болно.

Манай хүмүүст сэлгүүцэн байгаа Facebook Groups-үүдийг олно. Группүүд рүү очин бусдын постын доор коммент, оруулж хүмүүст маш их үнэ цэнийг өгч, тэднийг асуудлаа шийдэхэд тусална.

Вэбинарт бүртгүүлэх линкийг эдгээр групп дээр тавихгүй. Зүгээр л маш том үнэ цэнийг өгнө.
Хүмүүс бидний профайл дээр даран орж биднийг шалгахдаа тэд бидний баннерийг харан бидний онлайн семинарт бүртгүүлэх боломжийг харах болно. Тэд бидний Facebook пост болон подкастуудыг харна. Тэдээд мөн бүртгэлийн линкийг харах болно.

Хэрэв бидний блог, подкастууд хэн нэгний асуудлыг шийдсэн бол тэдний асуултад хариулах болно “Hey, бид энэ сэдвээр подкаст хийсэн. Энэ илүү гүнзгий шийдлийг өгнө, хэрэв энэ таньд таалагдсан бол энэ линкээр бүртгүүлээрэй.” энэ бол хуваалцах хамгийн гоё арга.

Өөрийн хувийн Facebook community-гаа эхлүүлнэ. Вэбинарын баталгаажуулах хуудас дээр линкээ нэмж, хүмүүсийг төлбөргүй Facebook Group-дээ нэгдэхийг урина.
Энэ группдээ өдөр бүр пост оруулан үнэ цэнийг нэмнэ.
Өдөр бүр вэбинарт бүртгүүлэх линкээ сануулан хүмүүсийг бүртгүүлэхийг асууна.

Энэ долоо хоногийн зорилго бол хаа сайгүй байх болно. Ярилцлага бүрт хамрагдан маш олон хүмүүст тусална. Энэ төлбөргүй трафикийн стратеги нь Төгс Вэбинарт аль болохоор олон хүмүүсийг оролцуулах.

Бүртгүүлэх хүмүүсийн тоонд анхаарах хэрэггүй. Бидний олонх нь вэбинар эхлэхэд зөвхөн 6-хан хүнтэй эхэлсэн байдаг. Гэсэн ч бид Oprah -г үзэж байгаа юм шиг л бүх зүйлийг хүргэдэг….дандаа шүү!
Дөрөв дэх долоо хоног: Өөрсдийн хөрөнгө болох системээ бүтээх, үүнийг төгс вэбинараар хүргэх 

Вэбинар лүү трафик оруулах зуураа вэбинараар борлуулах сургалтынхаа framework буюу үзэл баримтлалыг босгож эхэлнэ. Тиймээ бид сургалтаа хийхээс өмнө борлуулалтаа хийнэ! Би ингэж анхны сургалтын нээлтээ хийсэн байдаг!

Контентоо бүтээхдээ ҮРГЭЛЖ төлбөрөө авдаг гэсэн үг! Анх удаа онлайн хөтөлбөр борлуулж байгаа бид эхлээд хүргэлт хийгдэнэ дараа нь түүнийг бүтээнэ. Дараагийн долоо хоног вэбинар дахин хийх ба энэ хичээлээ борлуулна гэхдээ нэг долоо хоног сургалтаа хийчихсэн байна.

Яваандаа бид долоо хоног бүрт сургалтаа борлуулах ба дуусгасны дараа дахин хийх шаардлагагүй болно! Сургалт хийх тал дээр санаж явах хамгийн чухал зүйл бол таны сургалт ТӨГС байх албагүй. Тийм гэдгийг би баталж чадна. Төгс байх ёсгүй юм.

Бидний одоогийн төгс байдал л хангалттай. Төгс байдал гэдэг нь бидний өөрсдийн хэрэгцээ шаардлагыг 100 хангахаар тодорхой байхыг л хэлнэ. Бизнес эрхлэгчдэд зөвхөн түүнийг бүтээнэ гэсэн тодорхой байдал байдаг.

Төгс байдал бол бүтээлч байдлын эсрэг байдаг. Хэрэв хамаг хүчээ төгс байхад зарвал бидний хүч ууршаад алга болно. Бид хамаг хүчээ замын чулуу, сорилтууд, энхэл донхол, амархан хийчих зүйлд зарах хэрэггүй юм.

Бизнесдээ оруулах бидний хүч бидний үйлчлэх тэр хүмүүст зориулагдах ёстой юм. Түүнээс өөр зүйлс болох маш том нөлөө ч юмуу эсвэл дэлхийг өөрчлөх, ямар нэгэн домгийг бүтээх зэргийг мартах хэрэгтэй.

Бидэнд төгс байдал шаардлагатай гэвэл бидний бизнесд орон зай байхгүй болно. Онцсайн байх бидний стандарт биднийг хамгийн сайнаараа бүхнийг хийлгэх тухтай бүсээс гаргадаг…. Тиймээ! Гэхдээ Төгс Байх бол биш.

Төгс байх нь бизнес эрхлэгчдэд зориулсан зүйл биш. Төгс байх нь тоглоомыг өөрчилдөг хүмүүст зориулаагүй зүйл. Төгс байх нь бидэн шиг хүмүүсийн зүйл биш.

Хэрэв бид үнэхээр нөлөө үзүүлэхийг хүсвэл, хэрвээ бид дэлхийг арай илүү болгох, өөрсдийн зорилгоор амьдрахыг хүсвэл, бид өөрсдийн үйлчлэх хүмүүсийн төлөө хийх шаардлагатай юм! Бид үүнийг хийж чадсан бол юуг ч даваад гарна.

Бидний баялагийн систем

Одоо төгс байх шаардлагагүй гэдгийг мэдсэн болохоор одоо баялагийн системээ бүтээх цаг. Бидний мессэжийг хүргэхэд ашиглан, дэлхийд нөлөө үзүүлэх маш олон бизнесийн моделиуд байдаг гэхдээ, бид экспертүүд юм бол ихэнх бизнесийн моделүүдийн суурь нь бидний баялагийн системд байрлах учиртай.

Энэ систем бол бидний процесс. Бид өөрсдийн амалж буй үр дүнг хэрхэн бий болгох вэ? Бидний арга. Y үр дүнг гаргахын тулд Х алхам бүхий бидний систем. Жишээ нь Paul бид 2 8 алхам бүхий Харилцааны Шилжилтийн Сиситемийг хөгжүүлсэн юм. Бидний энэ баялаг бол хосын нэг нь л ямар хосын харилцааг хүчирхэг болгодог арга техонлоги юм
Баялагийн системээ дуусгаад үүнийгээ бизнесийн моделдоо ашиглана. Энэ нь манай онлайн програмын моделууд, эвентийн сегмэнтүүд, номны бүлгүүд, баримтат киноны хэсгүүд болно. 

Дөнгөж эхэлж буй хүмүүст зориулаад алхам бүрийг харуулсан жижигхэн хувилбарыг бас хийх ба жилээр үргэлжлэх, гүнзгий орох алхамуудтай урт хугацааны програм мөн байна.

Манай 3 өдрийн эвент нь 8 алхам бүхий түргэвчилсэн хувилбар байх ба таны өмнөөс хийчихлээ програмыг манай багыхан хэрэгжүүлнэ.

Тиймээс баялагын систем хамгийн суурь хэсэг болно! Анх удаа энийг ойлгоод хэрхэн баялагийн системээ бүтээх гэдэг дээр нэлээн сандарсан шүү. Маш том мангас ирэх гэж байгаа юм шиг хэдэн сар үүнээс зугтааж билээ. Азаар Fabienne ментор маань баялагийн процесс бүтээх процессийг 2 цаг гаран тайлбарласан юм. Баялагийн системийг бүтээх процесс:

Avatar/Muse: эхлээд ямар хүмүүст үйлчлэх гэж байгаагаа бодно, таны өгөх үр дүнд төлбөр хийх ямар хүмүүс байна
State: Бүх зүйл таны оршихуйгаас эхэлнэ. Таниас талархын гайхалтай долгион урсан гарах ёстой юм.
Environment: Таньд 2 цагийн туршид ямар ч саад болохгүй тийм газрыг ол. Энэ газар таньд хамгийн бүтээлч байдлыг авчрах, таниас урсан гарах газар байна.
Modality: Таны арга барил ямар вэ? Typing хийдэг үү? Журнал бичдэг үү? Утсаар ярьдаг уу? Өөрийн хамгийн сайн ажиллах арга барилаа олох нь та бүх зүйлийг оллоо гэсэн үг.
Step One: Үр дүн өгөхийн тулд үйлчлүүлэгчдээ зааж чадах бүх зүйлээ цувуулан бич. Дэлгэрэнгүй биш зүгээр л сэдэвүүдийг, жишээ нь:

- Гэр бүлийн хүнтэйгээ санал зөрөх үед хэрхэн түүнийг зохицуулах вэ?
- Шийдэгдээгүй мэт санагдах үед ямар нэгэн зүйлийг хэрхэн өршөөх вэ?
- Завгүй амьдралдаа болзоог хэрхэн авчрах вэ?
- Бизнесээ явуулаад аз жаргалгүй байх үедээ гэр бүлийн хүнээс хэрхэн дэмжлэг авах вэ?
- Урвахыг хэрхэн давж гарах вэ?
- Гэр бүлийн хүнийхээ энергийн төрлийг хэрхэн ойлгох вэ?
- Ихэнх хүмүүсийн хийдгээс олон sex хэрхэн хийх вэ?

Баталгаатай үр дүн өгч чадах бүх сэдэвүүдээ дуустал цувуулан бичихээ үргэлжлүүлээрэй. Таньд 200+ байж магад, намайг бичихэд 400 гаран болсон шүү.

Step Two: Сэдвүүдээ групп болгоно. Цувуулан бичсэн сэдвээ харвал зарим бусадтайгаа холбоотой болохыг харна. Тэднийг дугаарлана. “A” гэсэн бол холбоотой сэдвүүдийг “A” гэнэ. Жишээ нь миний жагсаалтаанд өршөөхтэй холбоотой маш олон сэдвүүд байгаа, тиймээс Group A-д өршөөхтэй холбоотой бүх сэдвүүдийг оруулна. Группүүд 10 түүнээс бага байвал зүгээр.

Step Three: Дараалал. Группүүдээ харна, хэрэв өөрийн үйлчлүүлэгчтэй хамт суугаад хийж байгаа бол эдгээр сэдвүүдийг ямар дарааллаар заах вэ? Эхлээд юу, 2-т юу гмээр ложик дараалалд оруулах хэрэгтэй болно.

ТЭМДЭГЛЭХ! Одоо таньд баялагийн систем байна! Энэ бол амласан үр дүнгээ гаргахад нь хүмүүст туслах ТАНЫ заах аргачлал юм! Энэ бол онлайн сургалтын маань сэдвүүд юм. Энэ сургалтаа онлайн вэбинараар борлуулах болно. Гэхдээ маш олон алхамууд бидний системд бий, тиймээс сургалт маань хэдэн долоо хоног болохыг тодорхойлно.

Бид өөрсдийн мэддэг бүх зүйлийг оюутнууддаа заахгүй. Бидний системд байгаа цувуулан бичсэн бүхнийг заахгүй. Энэ хэтэрхий их байх болно. Хэрэв та онлайн сургалт хийж байгаа бол 2-3 хэрэгжүүлэх боломжтой арга техник, стратегийг заахыг хүснэ, ингэснээр тэд үүнийг өөртөө шингээн, “би хийж чадлаа” гэсэн мэдрэмжийг авах ба бодит үр дүн гарах юм!

Юу заахаа ийнхүү зохицуулснаар Facebook Group дээрээ очин өдөр бүр асуулт асууна. “Х талаар хамгийн том асуулт чинь юу вэ?” Х нь сэдэв байх ба манай алхамуудын нэг нь юм. Хэрэв бидний системийн Step One нь бидний брэндийг зохицуулж байгаа бол бид “Таны брэндийг зохицуулах үед тулгарч буй хамгийн том асуудал юу вэ?” тэгээд тэднээр тэр том асуултыг хэлүүлнэ. Манай сургалтаар үүнд хариулах юм.

Дараагийн хийх зүйл контент бүтээх. Долоо хоног бүрийн хичээл дээрээс тэмдэглэл бичиж авна. Эдгээр асуултуудад хариулах болно. Тэгээд өөрийн сургалтуудаа Х тооны онлайн сургалт, Х тооны асуулт хариултын хэсэгт хуваана. Гишүүддээ зориулаад private Facebook Group байгуулна. Долоо хоног бүрт хичээлээ хүргэх ба үүнийгээ бичиж авна. Асуулт хариултын хэсгийг ч бичиж авна. Тэгээд үүнийгээ ClickFunnels -ийн гишүүнчлэлийн хэсэгт оруулж өгнө. Би үүнийг хийхээ үргэлжлүүлсээр байна, бид ч хөгжинө.

Манай хөтөлбөрөөр сургалт авсан оюутнууд гайхалтай үр дүнг авах ба тэдний Facebook post celebrations-г screenshot хийн авах ба оюутны сэтгэгдэлд ашиглаж болох эсэхийг асууна. Бид өөрсдийн оюутнуудын сэтгэгдлүүдийг цуглуулан долоо хоногийн вэбинар, борлуулалтын хуудас хаа сайгүй тавих болно. Russell “вэбинарыг долоо хоног бүр нэг жилийн турш хий эсвэл 7 оронтой орлого олтлоо, аль нь түрүүлж хүрэх хүртэл хий” гэсэн байдаг.

Миний энэ 30 өдөрт яриад байгаа зүйлийг хийхдээ олон жилийг зарсан байдаг, анх бизнес эхлэхэд ClickFunnels-ийн сургалт байхгүй байсан юм. Гэхдээ одоо маш олон хүмүүс ClickFunnels-тай хамт үүнийг хийсээр байгааг харж байна!

Бас нэг зүйл бий. Tony Robbins “Money is a magnifier буюу мөнгө бол өсгөгч.” гэж хэлсэн байдаг. Мөнгө сайхан хүмүүсийг улам сайхан, муу хүмүүсийг улам муухай болгодог. Тэрний зөв гэж бодож байна. Мөнгө бол гайхалтай, та түүнээс маш ихийг авч чадна.

ЭНЕРГИйг өөртөө авчирч, өөртөө хайр нэмэн, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөхийг аль болохоор хурдан сурвал тэр хэмжээний хурднаар амжилтанд хүрэнх болно. Paul бид 2 бүтэн цагаар компанид ажиллаж байхдаа бид жилдээ зөвхөн 6 гэр бүлд чөлөөт цагаараа тусалдаг байлаа.

Өөрсдийн шийдлээр бизнесээ эхлүүлсэн эхний жилээ 1000 гэр бүлд туслан $100,000 орлого олсон юм! Бид өөрсөддөө 10000 гэр бүлд туслан 7 оронтой тоо бүхий орлоготой болох зорилго тавьсан!

Энэ бол маш их эерэг энерги, хайр, бусдад үйлчлэх тухай юм. Компани маань томрохын хэрээр бидэнд тэр хэмжээний эерэг энерги авчирч, тэр хэмжээний хайраар өлгийдүүлэн, тэр хэмжээний олон гэр бүлд тусалж байна. Бидэн лүү тэр хэмжээний олон хүмүүс ирж, бид илүү том, илүү хурдан, илүү хүчэй болж байна.

Үнэн юу вэ гэхээр олон хүмүүст үйлчлэхийн хэрээр олон зүйлийг тэдний төлөө хийх болно. Олон зүйлүүд ирэх тусам та тэдэнд тэр бүхнээр үйлчлэх болно! Paul бид 2 олон маш олон зүйлээр үйлчилгээ үзүүлэх болсон. Бид бусдад их зүйлийг өгөх болно хэмээн бурханд амлалт өгсөн, бид олон хүмүүст үйлчлэх болно.

Бид амлалтаа хийсээр байна. Бид их зан гаргахгүй. Хэрэггүй зүйл хөтлөгдөхгүй. Бид үргэлж зөв зүйл хийх болно. Бид бурхны зааврыг дагана. Тэр бидэнд их зүйлийг өгсөн!

Өөрийн аялалын хаана яваагаас үл хамааран, дөнгөж эхэлж байгаа эсвэл уулсын оройд гарсан ч бай ямар энерги чам руу ирж байгаа, хэр их хайрыг мэдэрч байна, бусдад үйлчлэх төлөвлөгөөгөө үргэлж санаж яваарай.

Өөрсдийн амьдарч буй дэлхийд илүү эерэг энергийг авчир. Хайрыг удирд. Тиймээ, тэр ч бүү хэл өөрийн бизнесд. Бусдад үйлчлэх төлөвлөгөөгөө биелүүл. Хэзээд зөв зүйлийг хий, хэцүү байсан ч. Өөрийн нөлөө, хүч чадал, мөнгөө ашиглан дэлхий ертөнцийг эерэг байдал, хайр, гэрэл гэгээ рүү хөтөл.

Хүүхдүүдийнхээ төлөө, миний хүүхдүүдийн төлөө, ач зээ нарынхаа төлөө. Зүрх сэтгэлээ дага. Бусдыг хайрла. Маш их мөнгөтэй бол. Түүгээрээ илүү сайхан, гайхалтай зүйлсийг хий. Бурхан таныг өршөө!

Орчуулсан: Чагнаадаржийн Оюунцэнд.
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com