Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2021 оны 4-р сарын 04
Ялагч нар амжилтаа өөрсдийн зорилготой харьцуулдаг бол ялагдагч нар амжилтаа бусадтай харьцуулдаг
“Tomorrow, is the first blank page of a 365 page book. Write a good one."

"Маргааш бол 365 хуудастай номны эхний хоосон хуудас. Сайныг бичээрэй." — Raoul Plickat
Instagram дээр холбогдох...

Raoul Plickat - бизнесийн эзэн - Борлуулалт ба маркетинг - www.ibuildbrands.com

Нью Йорк Таймс сонины бестселлер зохиолч Neil Pate түүнийг нөлөөлөгчдийн амжилтыг их хэмжээгээр ашиглах чадвараараа ‘Хаан бүтээгч’ гэж нэрлэжээ.

Тэрээр 100,000 идэвхтэй оролцогчидтой бөгөөд Герман хэлээр ярьдаг зах зээл дээрх хамгийн том борлуулалт, хувь хүний хөгжлийн сургагч, стратегич юм.

Тэрээр спорт, хоол тэжээлийн зах зээл дээрх томоохон брэндүүдийн цахим худалдааны зөвлөхөөр ажилладаг.

Хэрэв надад 30 хоног байгаа бол дахин шинээр эхлэхэд би юу хийх байсан бэ?

Өдөр 1-3

Би өөрийнхөө давуу талыг тодорхойлох болно. Би юунд сайн вэ? Би бусдаас илүү юу хийж чадах вэ? Өөрийн давуу талаа ашиглан бусдад бэрхшээлээ шийдвэрлэхэд нь би хаана туслах вэ?

Нэгдүгээрт, би бусдад тусалж чадах таван ангиллыг тодорхойлно.

• Суваг бүтээх
• Фэйсбүүк сурталчилгаа хийх
• Цахим сурталчилгаа хийх
• Маркетингийн бичвэр хийх
• Instagram суваг хөгжүүлэх

Дараа нь би Амазон руу очиж, сэдэв тус бүрээр нь борлуулалтын өвөрмөц цэгүүдийг сурна, боломжит үйлчлүүлэгчидтэй уулзахдаа тэдэнд маш их үнэ цэнэтэй байх, тэдэнд туслах зорилгоор тус бүр хоёр ном захиална, тэгснээр тэд намайг жинхэнэ хайж байгаа хүнээ гэж ойлгох болно.

Би бүтээгдхүүнээ борлуулахад бэлэн болгоход анхаарна. Илүү зүйл хийхгүй. Дараа нь би үүнийгээ оновчтой болгож, илүү сайхан харагдуулж чадна. Төвлөрөх бол гол зүйл тул би нэг зүйлд анхаарлаа хандуулах болно.

Жишээлбэл, орон нутгийн ресторан, зочид буудал, хуульч, эмч нар гм.

"Хоёр туулай хөөсөн хүн оргүй хоцордог." - Күнз

Борлуулах ажиллагааг эхлэхээс өмнө би зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Надад ур чадвар байгаа, гэхдээ зорилгогүй бол би давуу байж чадахгүй! Мөнгө бол амархан хэсэг. Гэхдээ мөнгөний сэдэл нь таныг өнөөг хүртэл авч яваа.

Утга бүхий жинхэнэ зорилго нь таныг бусад бүх зүйлээс илүү урагшлуулдаг. Тиймээс би чадвараа ашиглан бусдад эерэг нөлөө үзүүлэхэд нь хаана тусалж болох вэ? Би зорилгоо үнэхээр тодорхой тодорхойлох хэрэгтэй. Үгүй бол энэ нь ашиггүй юм.

Жишээлбэл, энэ нь иймэрхүү харагдаж магадгүй юм: Би маркетингийн бичвэр хийх ер бусын ур чадвараа ашиглан бусдын бүтээгдхүүн үйлчилгээг хэрэгтэй хүмүүст нь борлуулахад тусална гм.
Өдөр 4-6 

Зорилго тодорхойлох цаг.

Нэгдүгээрт, би урт хугацааны зорилгоо тодорхойлно. Үүнийг хийхээсээ өмнө би гурван үлгэр авдаг хүмүүсээ жагсаан бичээд, тэднийг яагаад биширдэгээ бичих болно. Миний үлгэр дуурайлал болох зарим хүмүүс энд байна.

• Dwayne “The Rock” Johnson: Би түүнийг ажлын ёс зүйг үнэхээр биширдэг. Өглөө 4 цагт сэрээд, фитнесст өдөрт хоёр удаа явдаг, амжилттай кинонууд хийдэг.

• Elon Musк: Түүнийг адармаатай замаар явдгийг биширдэг. Түүнд бидэнтэй адил эргэлзээ, айдас байх ёстой, гэхдээ тэр үргэлжлүүлэн амжилтанд хүрсээр байна.

• Cristiano Ronaldo: Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болохын тулд түүнийг ганцхан ур чадвар дээр маш их хүчин чармайлт гаргасныг би биширдэг. Бусад нь үдэшлэг хийж байхад хорь гаруй жилийн турш бараг өдөр бүр бэлтгэл хийдэг. Одоо би эдгээрийг урт хугацааны зорилгуудтайгаа уялдуулах хэрэгтэй.

Би одооноос дөрвөн жил, найман жил, арван хоёр жилийн урт хугацааны зорилгоо тодорхойлох болно. Энэ бол миний болохыг хүсч буй хүний тухай юм. Өөрчлөхийн тулд би энэ ирээдүйн хүний зуршилтай болох хэрэгтэй. Зорилгын хэмжээ том нөлөө үзүүлдэг.

Би 10, 100, 1000 хүнийг удирдахыг хүсч байгаа эсэх нь эхэндээ жижиг шийдвэр шиг санагдаж болох юм. Гэхдээ энэ сар руу пуужин харвахад нэг, хоёр градусын зөрүүтэй байдаг шиг. Бодит байдал дээр бид онилсон газраа онох уу, алдах уу гэдэг нь маш их ялгаатай. Тиймээс би том зорилго руу явах эсвэл гэртээ харих хэрэгтэй болж байна. Найман жилийн хугацаанд би юунд хүрэхийг хүсч байна вэ?

• 100 хүнтэй компани
• Долоо хоногт дөрвөн удаа фитнесст явах зуршил
• Цагаан хоолтон / веган хоолны дэглэм
• Машин
• Арван орон сууц

Дараа нь би хугацаагаа талаар нь хуваах болно. Эдгээр зорилгод дөрвөн жил хангалттай. Би үүнийг хийснийхээ дараа найман жилийн дараа юунд хүрэхийг хүсч байгаагаа өөрөөсөө асуух болно. Энэ хугацааг хоёр дахин багасгана. Ирэх арван хоёр жилийн зорилгоо биелүүлэх хүртэл би ижил үйл явцыг дагах болно.

Богино хугацааны зорилгыг дараахь хугацаанд тодорхойлох ёстой.
• Улирал бүр
• Зургаан сар тутамд
• Нэг жил
• Хоёр жил
• Гурван жил

Богино хугацааны зорилтууд бол миний хүрсэн амжилтыг харьцуулах, цаашлаад өөрийгөө урагш ахиулахын тулд хариуцлага хүлээх чухал үе шатууд юм.

Мөнгөөр эхэлье. Би сард 10,000 доллар олохыг хүсч байна. Үүний тулд надад дараахь үр дүнгүүд хэрэгтэй:
• Сард 5 үйлчлүүлэгч $ 2,000
• Сард 2 үйлчлүүлэгч $ 5,000
• Сард 1 үйлчлүүлэгч $ 10,000
Дараа нь ойролцоогоор 40% -50% -ийн хаалт хийхэд хэдэн хүнтэй уулзах ёстойгоо тооцно. Зорилгоо тодорхой болгохын тулд би урт хугацааны зорилгоо тоонуудтай холбох хэрэгтэй.

Энэ машин, орон сууцууд гэх мэтийг бүхэл бүтэн арван хоёр жилийн турш худалдаж авахын тулд би X жил хүртэл хичнээн их мөнгө олох шаардлагатай вэ? Найман жилийн зорилгын хувьд эдгээр тоо яг одоо галзуу юм шиг санагдаж магадгүй юм.
Өдөр 7-9

Одоо бүх зүйл алсын хараатай холбоотой. Надад зорилго байна. Надад урт хугацааны зорилго байна. Гэхдээ тоо нь жаахан өндөр юм шиг санагдаж магадгүй л юм. Бага зэрэг тухгүй байна. Тэр ч бүү хэл бодитой бус байж болох. Гэхдээ юу нь бодит, юу нь биш гэж? Миний оюун ухаан л шийддэг. Тиймээс надад алсын хараа хэрэгтэй байна.

Би бүтээлч байх хэрэгтэй. Бага зэрэг мөрөөдөхөд гэмгүй. Гол асуултуудыг жагсаавал:

1. Энэ зорилгод хүрэхийн тулд би юуг өөрөөр хийж чадах вэ?

2. Хэн нэгэн өөр салбарт ижил төстэй амжилтанд хүрсэн үү? Хэрэв тийм бол тэд юу хийсэн бэ?

3. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүтэц нь ямар байх ёстой вэ?

Эдгээр асуултанд хариулахад сэтгэлгээний хэсэг дуусна. Алсын хараа, зорилго нь тодорхой байна. Одоо би өглөө бүр сэрээд, $$ төлөө яагаад ажиллах гэж байгаагаа мэддэг боллоо. Гайхамшигтай мэдрэмж.

Одоо бүх зүйл үйлчлүүлэгч олох. Цагийнхаа 80 орчим хувийг үүнд зарцуулна. Лого, оффис гэх мэт зүйл дээр ОГТ биш. Тиймээс би нэг салбарт анхаарлаа төвлөрүүлж, өвдөлтийг нь намдаахад нь туслах болно. Би орон нутгийн зах зээлээс эхэлнэ.

Би эхлээд LinkedIn дээрээс боломжтой бүх бизнес уулзалт, дараагийн саруудад зохион байгуулагдах үдийн болон оройн хоолонд оролцохоор төлөвлөж байна. Учир нь харилцаа холбоо бол бүх зүйл. Миний эргэн тойронд байгаа хүмүүс бол миний амжилтын түлхүүр.

Хоёрдахь алхам бол би орон нутгийн томоохон үйлчлүүлэгчдийн вэбсайтууд, зарууд эсвэл имэйлүүдийг шалгаж, сэтгэгдэл авахын тулд төлбөргүйгээр ажиллах саналыг илгээх болно. Миний зорилго бол гурваас таван сэтгэгдэл авах явдал. Би кейс авах форм бэлтгэн түүнийгээ ашиглах болно.
Өдөр 10-17

LinkedIn дээр би зорилтот орон нутгийн бизнес эрхлэгчдийг эсвэл гүйцэтгэх захирлуудыг хайна. Тэднийг олонгуутаа тэднийг инстаграм дээрээс хайна. Маш олон чухал, чинээлэг хүмүүс Instagram дээр цөөн тооны дагагчтай байдаг.

Тэдний ашиг сонирхлыг олж мэдсэний дараа тэдэнтэй борлуулалт хийхээр биш харьцах нь LinkedIn-ээс илүү хялбар, гэрээ байгуулах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг. Би тэнд байгаа мессежүүдэд өөрсдийнхөө үйлчилгээг санал болгохгүй, харин зүгээр л зураг эсвэл өөрийн түүхээр холбогдоно. Хэрэв тэд намайг эргээд дагавал энэ бол гол амжилт.

Яагаад гэвэл би одоо хийж буй ажлаа Instagram Stories дээр үзүүлж, хүмүүсээс авсан сэтгэгдлийг үнэгүй хуваалцна. Эдгээр хүмүүс үйлчлүүлэгчийн хувьд надад хэрэгтэй гэж бодолгүйгээр тэдэнд тусалж чадна гэдгийг мэдрэх болно.

Энэ нь намайг автоматаар эрх мэдэлтэн болгоно. Алдартай хүмүүсийн миний талаарх сэтгэгдлүүд нь намайг үнээ өсгөх боломжийг өгнө. Учир нь ирээдүйн үйлчлүүлэгч мөн ижил үр дүнг хүсэж байгаа. Фэйсбүүкийн хувийн профайлыг бизнесийн профайл болгон хувиргах бөгөөд ингэснээр амжилтаа Facebook зараар түгээнэ. Би ClickFunnels-дээр емайл бүртгэх сувгийг тохируулна.

Эхэндээ би сард 97 долларын үндсэн аккаунтийг нээнэ. Би үүнийг Active Campaign -тай холбоно, тэдний сарын 49 долларийн аккаунтийг нээх болно.

Дараа нь би шаардлага хангасан ирээдүйн үйлчлүүлэгч над руу утасдан холбогдох сувгаа бүтээнэ, мөн зарим үндсэн автоматжуулалтуудыг хийх болно. Дараа нь Facebook заруудыг явуулна. Би долоо хоногт 100-150 доллараас ихгүй мөнгийг зар явуулахад зарцуулахаар төлөвлөж байна. Би эдгээр хүмүүсийг бүгдийг нь вэбсайт руугаа илгээх ба тэд төлбөргүй үйлчилгээг авах хүсэлтээ илгээх юм.

• Кампайн #1 нь зөвхөн хэдэн милийн зайд байрлах орон нутгийн зах зээлд зориулагдана, зөвхөн миний сонгосон салбарт, тэдний нэмэлт ашиг сонирхлыг хангах зорилготой.

• Кампайн #2 нь надтай инстаграм дээр харьцсан хүмүүст зориулж дахин таргет хийх кампанит ажил юм. Би энэ сайтыг өдөр тутмын, ажил хэргийн бус байдлаар ашиглаж байгаа, эдгээр хүмүүс миний зарыг миний саналыг харах бөгөөд энэ нь миний эрх мэдлийг нэмэгдүүлж, автоматаар хаалт хийхэд туслах болно.

• Кампайн #3 нь хоёр дахь кампайнт ажлыг давтах хэдий ч вэбсайт зочлогчид болон фэйсбүүк хуудсыг сонирхогчдод зориулан явуулна.

Би одоо сэтгэгдэл авах ажилдаа илүү анхаарлаа төвлөрүүлэх болно.Үүний тулд би Zoom-ээр дуудлага хийнэ, тэдний контентийг судалж үзээд, бусадтай ижил төстэй зүйлийг нь хэрхэн өөрчилж, X% илүү үйлчлүүлэгч авчирах талаар кейс судалгааг танилцуулна.

Зарим хүмүүс биечлэн уулзахыг илүүд үздэг тул би үүнийг бас санал болгоно, лаптоптойгоо очоод presentation хийн шууд танилцуулга хийх болно. Төгсгөлд нь би эрсдэлгүй тэг баталгаа бүхий үйлчилгээний гэрээ хийхдээ Russell-ийн номондоо тайлбарласан шиг саналын боолтыг хийх болно.
Өдөр 18-20

Борлуулалтын өвөрмөц саналыг (UPS-unique selling proposition) тодорхой болгох цаг, энэ надад зах зээлд давуу тал олгоно. Чанга USP-ийн гурван шинж.

1. Энэ нь өвөрмөц харагдах хэрэгтэй.

2. Энэ нь ашигтай байх ёстой. Зах зээл дээр ашиглагдаагүй өвөрмөц онцлог шинж бүхий ашигтай зүйлийг сурталчилж, түүнийг өвөрмөц харагдуулах нь үргэлж дээр байдаг.

3. Арван настай хүүхдэд ойлгогдохоор энгийн байх ёстой.

Жишээ нь: Фэйсбүүк зар сурталчилгаагаар үйлчлүүлэгч олоход нь хуульчдад тусална. ЯГ одоо төлбөргүй үнэлгээг үзээд таны бизнест хамаатай эсэхийг олж мэдээрэй. Одоо RSVP авахын тулд энд дарна уу! Би одоо бүх зараа шинэ USP-ээр сайжруулах болно.

Russell -ийн "Экспертийн нууц" номонд дурдсан баатрын аялал, Аха гүүрний тухай ойлголтуудын дагуу баатрын видео бичлэг хийнэ. Би эдгээрийг Facebook, YouTube дээр байрлуулж өдөрт 20 доллараар сурталчлах болно.

Би өөрийн брэндээр би танигдах болно ...
• Нэг гайхалтай түүх (өнгөрсөн түүх)
• Мастер болох хэмжээнд эзэмшсэн чадвар (миний ур чадвар)
• Бусад хүмүүс бишрэх нэг гайхалтай шинж чанар (шударга байдал, сахилга бат, даруу байдал гэх мэт)

Үүний тулд би богино хэмжээний мэргэжлийн кинонд нэг үйлчлүүлэгчээс орж ирсэн орлогыг өгөх болно. Хүмүүс бусдаасаа худалдаж авдаг тул би үүнийг хөрөнгө оруулалт гэж харж байна.

Бизнесийнхээ туршлагыг бий болгохын тулд би дараах асуултуудыг өөрөөсөө асуух болно.

• Би үйлчлүүлэгчиддээ ямар нэгэн онцгой зүйлийн гишүүн гэдгээ мэдрүүлэхэд нь хэрхэн туслах вэ?
- Тэд юунд дуртай вэ? Тэд чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Миний цуглуулж чадах бүх зүйл контент менежер рүү очих тул үйлчлүүлэгч тус бүрт зориулсан бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой.
• Миний зорилтот зах зээлд зориулсан тодорхой мессеж юу вэ? USP биш, ТЭД ямар үг ашигладаг вэ? Тэд ямар хэлээр ярьж байна?
• Миний бизнес яг үнэндээ юу вэ?
• Би илүү хурдан үйлчилгээ санал болгож чадах уу?
• Би илүү хувийн туршлага санал болгож болох уу? (Салбар болгонд "хувийн" мэдрэмж шаардагддаггүй, гэхдээ энэ нь тайлангаа цаг тухайд нь бага зэрэг хувийн тохиргоогоор хангаж болно.)
• Би цаашид юуг автоматжуулах боломжтой вэ?
Өдөр 20-30

Сарын сүүлийн 10 хоног бизнесийг өргөжүүлэх, автоматжуулалт байх болно. Би үйлчлүүлэгчидтэй болсон. Одоо надад илүү олон үйлчлүүлэгч хэрэгтэй байна. Магадгүй надад дараагийн зарах зүйл хэрэгтэй. Үүний зэрэгцээ би ганцаараа байгаа, шинэ үйлчлүүлэгчдэд цаг зав гаргах шаардлагатай байгаа тул зарим зүйлийг автоматжуулах хэрэгтэй, ингэснээр мөнгө олох үйл ажиллагаанд хөрөнгө оруулах цаг хугацааг хэмнэх болно.

Эхний автоматжуулалт: Facebook зар. Facebook-д нь Rules нэртэй функц бий. Rules-ийн тусламжтайгаар би үйлдлийг тодорхойлж чадна. Жишээлбэл, үйлчлүүлэгч олоход хэтэрхий үнэтэй байвал би зар сурталчилгааны багц төсвийг 15% бууруулж чадна. Харин хямд байвал зар сурталчилгааны багцыг нэмэгдүүлнэ. Бүгд автоматаар. Одоо би энэ хоёр дүрмийг тохируулах бөгөөд бүх үйлчлүүлэгчиддээ зориулсан Facebook зар сурталчилгаа автомат болно.

Миний ашиглах өөр нэг хэрэгсэл бол Companion Labs юм. Энэ нь миний сурталчилгааны кампанит ажлын гүйцэтгэлийг таван минутын дотор өгдөг бөгөөд өдөрт нэг цаг орчим хэмнэж, төсвийн тохиргоог хийхэд тусалдаг. 

Тайлангийн хувьд би AgencyAnalytics нэртэй хэрэгслийг ашиглах болно. Энэ нь үйлчлүүлэгчдэдээ зориулж үзэмжтэй тайлан гаргаж өгөхөд долоо хоног бүр хэдэн цаг хэмнэх болно. Энэ нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд туслах болно. Миний үйлчилгээний томоохон нэмэх хүчин зүйл.

Нягтлан бодох бүртгэл. Нэхэмжлэх, зардлын хувьд би Excel-ээс Fiskl руу шилжих болно. Энэхүү хэрэгсэл нь надад хэдхэн минутын дотор нэхэмжлэх бичиж, илгээхэд тусалдаг бөгөөд яг одоо бэлэн мөнгөний байдлын талаар тодорхой дүр зургийг гаргаж өгдөг. Түүнчлэн зардал, төлөгдөөгүй нэхэмжлэхийн талаар надад сануулдаг өнгөлөг самбартай. Би ClickFunnels-ийн автоматжуулсан вэбинар функц, чатлах хайрцаг гэх мэт зарим Funnel Hacker CF дэмждэг хэрэгслүүдийг ашиглах болно.

Дараагийн 10 хоногт би Facebook, LinkedIn-ээр дамжуулан вэбинарын бүртгэл хийн санал болгох хуудас руу шууд илгээхийг хичээх болно. Төлбөрийн хувьд би CopeCart-ийг ашиглах бөгөөд энэ нь автоматаар татвар ногдуулсан нэхэмжлэлийг харилцагчдад илгээх бөгөөд Stripe, PayPal, эсвэл ямар нэгэн худалдааны данс нээлгүйгээр шууд миний данс руу мөнгөө шилжүүлэх боломжтой болно.

Хоёрдахь өргөтгөл. Сүүлийн таван өдрийн турш би бизнесээ өргөжүүлэхэд цагаа зориулах болно. Би одоо өсөх хэрэгтэй, бас хүмүүсийг ажилд авахад мөнгө хэрэгтэй байна. Тиймээс одоо бүх зүйл зөв асуулт тавьж, гойд сайн хэрэгжүүлэхэд оршино

1. Шинэ болон одоо байгаа үйлчлүүлэгчдийн дундаж зардлыг нэмэгдүүлэхийн тулд би юу хийх ёстой вэ? Хариулт: Би дараагийн борлуулалтыг хийх хэрэгтэй. Жишээлбэл, 3 долоо хоногт биш дараагийн 48-72 цагт ажиллах маш хурдан тохиргоог хийнэ. Үйлчлүүлэгч хөрөнгө оруулалтынхаа үр шимийг шууд авах болно гэдэгт би итгэлтэй байна, тэд 21 хоногийг хэмнэнэ. Одоо байгаа үйлчлүүлэгчдийн хувьд би үнэ цэнийн шатыг бүтээх хэрэгтэй. Тиймээс би үйлчилгээгээ улам өргөжүүлнэ. Жишээлбэл, Google AdWords эсвэл LinkedIn зар сурталчилгаа явуулна. Үйлчлүүлэгчдийн 20 орчим хувь нь premium сонголтыг худалдаж авдаг. Би өндөр төлбөртэйгээр зөвлөгөө өгнө, бүтээгдэхүүнээ багцална, зургаан долоо хоног тутамд борлуулалтын кампанит ажил хийх болно.

2. Өдөр тутмын орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хариулт: Миний стат зөв эсэхийг шалгана. Би өөрийн зар сурталчилгаанд зарцуулснаас илүү их орлого олж байна уу? Хэрэв тийм бол би ашигтай байх хугацаанд зар сурталчилгааны төсвийг өдөр бүр 5% -иар нэмэгдүүлэх дүрмийг тохируулна. Хүмүүс худалдаж авч байна уу? Худалдан авалт хийгээгүй хүмүүсийн араас хэрхэн дагах вэ? Одоогоор хэн нэгэн гомдоллож байна уу? Дагах ажиллагааг автоматжуулна. Түүнчлэн, би борлуулалтын хүмүүсийг хөлсөлнө.

3. Илүү олон үйлчлүүлэгчтэй болохын тулд би өөр юу хийх хэрэгтэй вэ? Хариулт: Одоо байгаа үйлчлүүлэгчдээс лавлагаа авах. Дараагийн ойролцоох хот руу явна. Зар сурталчилгааны өөр өөр зорилтот бүлгүүдийг туршиж үзнэ. Бүртгэлийн хуудасны A / B тестийг хий. Алхам бүрийг туршиж үзнэ.

4. Хамгийн их нөлөө үзүүлэх радикал үйлдэл юу вэ? Хариулт: Маш сайн санал бүтээх. Сонины зар байж магад. Эвент байж магадгүй юм. Магадгүй буяны арга хэмжээ байж магадгүй. Нээлт хийх байж магад. Сошиал баталгаа.

5. Шинэ үйлчлүүлэгчийнхээ түвшинг хоёр дахин нэмэгдүүлэх хамгийн хурдан арга юу вэ? Хариулт: Яг одоо сайн ажиллаж байгаа зүйлсийн оролтыг нэмэгдүүлнэ. Энэ зар уу? Зар сурталчилгааны зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, анхааралтай ажигла. Энэ нь лавлагаа мөн үү? Илүү олон лавлагаа авахыг хүснэ. Энэ дагах ажиллагаа юу? Илүү их имэйл илгээнэ. Энэ нь Facebook групп үү? Илүү олон хүмүүсийг группдээ урина, лайв хийнэ, илүү их дуу гаргана. Нэг ёсондоо ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ИЛҮҮ ихээр хийнэ! 30 хоногийн дараа би юу хийх вэ:

1. Борлуулалт хийх хүмүүс хөлсөлнө.
2. Хүмүүсийг өдөр тутмын ажилд, хэлтэс тус бүрт нэг хүнийг ажиллуулна: нэг хүнийг имэйл болон автоматжуулалт, нэг хүнийг бичвэр, газардуулах хуудас, дизайн дээр; нэг хүнийг Facebook зар сурталчилгаанд.
3. Бүртгэл, татвар дээр оutsource ашиглана.
4. Жилд 60K доллар олоход тогооч хөлсөлнө.
5. Жилд 100K долларолоход жолооч хөлсөлна.
6. Сарын $15Kболоход зөв хүмүүсийн хүрээллийг бүтээхийн тулд өндөр төлбөртэй mastermind хөлсөлнө

Би гурван зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх болно.

1. Илүү их цаг худалдаж авах.
2. Сурах муруйг богиносгоно. Бусдын гаргасан алдаанаас зайлсхийнэ.
3. Дотор нь орох биш бизнес дээр ажиллана. Ингээд л болоо. 

Тиймээ Танд маш их амжилт хүсье. 
Раул Пликат

Орчуулсан: Чагнаадаржийн Оюунцэнд (Шинэ Зеланд улс).
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com