Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 8-р сарын 22
Хэнээс зөвөлгөө авбал дээр вэ?
For one of us that succeeds, it is because there is somebody there to show you the way out. The light doesn't always necessarily have to be in your family; for me it was teachers and school. 

Бидний дундаас амжилттай яваа хэн нэгний хувьд замыг нь зааж өгдөг хүн байдаг. Тэр гэрэл нь таны гэр бүлд байх албагүй. Миний хувьд багш нар, сургууль маань байсан. -Oprah Winfrey-
Хүн амьдралынхаа туршид чухал шийдвэр гаргахдаа хэн нэгнээс зөвөлгөө авах шаардлага гардаг шүү дээ. Хэнээс зөвөлгөө авбал дээр вэ гэж. Ихэвчлэн хүмүүс өөртөө ойр байгаа хүмүүс болох аав, ээж, найз, нөхөд, ах дүүгээсээ л асуудаг байх жишээтэй. Мэдээж тэдгээр хүмүүс чиний одоогийн байгаа асуудлыг дайраад гарсан бол өөрийн туршлагаа хуваалцах байх л даа. Үгүй бол тэр хүн чамд төдийлөн хэрэгтэй зөвөлгөө өгч чадахгүй л болуу. 

Энд нэг түүхийг оруулья. 2013 онд Шинэ Зеландад докторт сурахаар ирээд судалгааны ажлыг маань удирдах хүнээ би сонгох болж байгаа юм. Сургуулийнхаа вэб руу ороод бүх л профессоруудын судалгааны ажил, үүх түүхийг уншлаа. Нэг профессор маш их таалагдлаа. Учир нь тэр хүн миний сонирхдог олон улсын нягтлан бодох бүртгэлийн тайлагналын стандартыг гаргахад гар бие оролцдог тэр байгууллагын зөвлөх хүн байв. Цаг аваад очиж уулзлаа. Би таныг өөрийн дипломын удирдагчаар авмаар байна, та миний дипломын ажлыг удирдаач гэж асуулаа. Харж байж л больё гэж байна. Эхний жил угаасаа судалгаа хийхдээ бэлтгэх хичээлүүдийг авдаг тул миний явцыг харж байж шийдвэрээ гаргахаар боллоо.

Эхний жил энэ профессор маань судалгааны арга зүй гэдэг хичээл орлоо. Цуг энэ хичээлийг авсан оюутнууд энэ профессорыг хатуу, чангыг гайхацгаана. Ер нь бол тийм гэдэг нь удалгүй тодорхой болсон юм. Оюутнуудад шууд л хэлж байна. Сурч чадахгүй бол энэ чиний байх газар биш гээд л. Оюутнууд бөөн түгшүүр. Би бол дотроо дуртай байлаа. Учир нь шаардлага өндөртэй ийм багшийн гараар орсны дараа надад их зүйл үлдсэн байдгийг хэдэн оймс илүү илээсэн би мэдэлгүй дээ.  Их хичээсний хүчинд энэ хичээлийг гайгүй хаалгаж билээ.

Бусад хичээлүүдээ ч А хаалгалаа. Тэр жилдээ шилдэг оюутан болж сургуулиасаа болон Австрали болон Шинэ Зеландын нягтлан бодогчдын холбооны шагналын авч билээ. Нөгөө профессор маань миний дипломын ажлыг удирдахаар болсон юм. Дипломийн удирдагчтайгаа авахуулсан зургийг орууллаа. Дунд зогсож байгаа нь.
Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл хэнээс зөвөлгөө авбал дээр вэ гэж бодох хэрэгтэй л дээ. Зөвөлгөө авах хүн чинь чиний асуудлыг сайн мэддэг бол чамд үнэтэй зөвөлгөө өгөх болно. Жишээ нь онлайн бизнес эхлэх гэж байгаа бол энэ бизнесийг хийж амжилтанд хүрсэн хүнээс л зөвөлгөө авсан нь дээр гэж хэлэх байна. Чиний ойр тойрны хүмүүс дотор тийм хүн байхгүй бол чамд хэрэгтэй зөвөлгөө өгөхгүй л болуу. Харин хий болгоомжилсон, үгүйсгэсэн хүмүүс таарч магадгүй юм. Би энэ тохиолдолд шууд зайгаа барих юмуу, ярианы сэдэвээ өөрчилчихдөг. Та ч бас тэгсэн дээр гэж зөвлөх байна. Тэрний оронд энэ бизнесийг хийгээд амжилтанд хүрсэн хүмүүсийн ном, хэрхэн үүнийг амжилттай бизнес болгосон аргаас суралцах нь оновчтой гэдгийг л хэлэх байна.  

Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com