Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2022 оны 5-р сарын 17
Баян хүн шиг бодож хөгж
13-р хэсэг
БҮЛЭГ 13. ТАРХИ

БОДЛЫГ НЭВТРҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ СТАНЦ

Баялаг руу чиглэсэн арван хоёр дахь алхам - ТАРХИ

Зохиолч хорь гаруй жилийн өмнө Dr. Alexander Graham Bell, Dr. Elmer R. Gates нартай хамтран ажиллахдаа хүний тархинд бодлын чичиргээг дамжуулах, хүлээн авах станц байдгийг ажиглажээ.

Эфирийн тусламжтайгаар хүн бүрийн тархи бусад тархинаас ялгарч буй бодлын чичиргээг хүлээн авах чадвартай ажээ.

Өмнөх параграфийн мэдэгдэлтэй холбоотой "Төсөөлөл" бүлэгт дурдсан Бүтээлч төсөөллийн тайлбарыг харьцуулж, авч үзээрэй. Бүтээлч төсөөлөл нь бусдын тархинаас ялгардаг бодлыг хүлээн авдаг тархины "хүлээн авах багц" нь юм. Энэ нь хүний ухамсар буюу сэтгэн бодох оюун ухаан ба сэтгэхүйн өдөөлтийг хүлээн авах дөрвөн эх сурвалж хоорондын харилцааны агентлаг ажээ.
Далд ухамсар бол тархины "илгээх станц" бөгөөд түүгээр дамжуулан бодлын чичиргээ цацагддаг. Бүтээлч төсөөлөл нь эфирээс бодлын чичиргээг авдаг "хүлээн авах багц" юм. Далд ухамсрын чухал хүчин зүйлүүд, таны оюун санааны өргөн нэвтрүүлгийн төхөөрөмжийн илгээх, хүлээн авах багцыг бүрдүүлдэг. Бүтээлч Төсөөллийн Чадавхитай хамт одоо таны санал болгох хэрэгсэл болох автомат санал хэмээх "Өргөн нэвтрүүлгийн" станцын ажиллах зарчмыг авч үзье.

Автомат санал болгох бүлэгт тайлбарласан зааврын дагуу ХҮСЛИЙГ мөнгөн дүнтэй тэнцэхүйц болгох аргын талаар тодорхой мэдээлсэн.
Таны оюун санааны "өргөн нэвтрүүлэх" станцыг ажиллуулах нь харьцангуй энгийн журамтай. Та өөрийн өргөн нэвтрүүлэх станцыг ашиглахыг хүсэхдээ зөвхөн гурван зарчмыг санаж, хэрэгжүүлэх ёстой: ДАЛД УХАМСАР, БҮТЭЭЛЧ ТӨСӨӨЛӨЛ, АВТОМАТ САНАЛ БОЛГОХ. Эдгээр гурван зарчмыг хэрэгжүүлэх өдөөлтийг мөн тайлбарласан - үйл ажиллагаа нь ХҮСЛЭЭС эхэлдэг.
ХАМГИЙН ИХ ХҮЧ НЬ "БИЕТ БУС" БАЙДАГ

Дэлхийд болсон Их хямралийн хамгийн гол хүч бол биет бус, үл үзэгдэх шинжтэй гэсэн ойлголтыг өгсөн билээ. Эрин зууны туршид хүн өөрийн бие махбодийн мэдрэхүйнээсээ хэт их хамааралтай байж, мэдлэгээ зөвхөн харж, хүрч, жинлэж, хэмжиж чадахуйц биет зүйлсээр хязгаарлаж иржээ.

Бид одоо бүх эрин үеийн хамгийн гайхамшигтай буюу дэлхийн биет бус хүчний талаар ямар нэг зүйлийг зааж өгөх эрин зуунд амьдарч байна.

Магадгүй бид энэ эрин үед амьдарч явахдаа "өөр би" нь толинд бидний хардаг бие махбодоос илүү хүчтэй гэдгийг олж мэдэх болно.
Заримдаа хүмүүс биет бус зүйлс буюу таван мэдрэхүйнхээ аль нэгээр нь мэдэрч чаддаггүй зүйлсийн талаар өнгөцхөн ярьдаг, бид тэдгээрийг сонсон бид бүгдээрээ үл үзэгдэх биет бус хүчний хяналтанд байдаг гэдгийг санах ёстой юм.

Бүх хүн төрөлхтөнд далай тэнгисийн эргэлдэж буй давалгаанд ороогдсон биет бус хүчийг даван туулах, хянах хүч байхгүй. Хүнд энэ жижигхэн дэлхийн таталцлын биет бус хүчийг ойлгох, тэр хүчийг хянах хүч чадал үгүй. Хүн аянга шуургатай хамт ирдэг биет бус хүчинд бүрэн захирагддаг бөгөөд цахилгааны биет бус хүчний дэргэд арчаагүй нэгэн болдог – тэр ч бүү хэл тэр цахилгаан гэж юу болох, хаанаас ирдэг, зорилго нь юу болохыг ч мэддэггүй! Гэхдээ үл үзэгдэх болон биет бус зүйлстэй холбоотой зүйлсийг үл тоодог гэсэн үг биш юм. Тэрээр дэлхийн хөрсөнд боогдсон биет бус хүчийг (оюун ухааныг) ойлгодоггүй – энэхүү хүч нь түүний идсэн хоол, өмссөн хувцас, халаасандаа хийж буй доллар бүрээр нь хангадаг гэдгийг ойлгодоггүй.
ТАРХИНЫ ДРАМАТАЙ ТҮҮХ

Эцэст нь хэлэхэд гэхдээ бага зүйл биш шүү, соёлтой боловсролтой гэгддэг хүн сэтгэлгээний биет бус хүчийг (биет бус зүйлсийн хамгийн агуу нь) маш бага эсвэл огт ойлгодоггүй. Тэрээр түүний бодлын хүчийг материаллаг зүйлтэй дүйцүүлэхүйц болгон хөрвүүлдэг нарийн төвөгтэй механизмын талаар бага зүйл мэддэг ч одоо энэ сэдвээр гэгээрлийг авчрах эрин зуунд бид оржээ. Шинжлэх ухаан хүмүүсийн тархи хэмээх энэхүү гайхамшигт зүйлийг судлахад хэдийнэ анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд тэд цэцэрлэг, сургуульд сурч байхдаа л хүний тархи бол төв цахилгаан самбар, тархины эсүүдийг хооронд нь холбосон шугамын тоо нь нэг тоотой тэнцэж, дараа нь арван таван сая шифр гэдгийг мэдэх хангалттай мэдлэгийг авдаг.

Чикагогийн их сургуулийн доктор Dr. C. Judson Herrick "Энэ зураг үнэхээр гайхалтай бөгөөд олон зуун сая гэрлийн жилийг хамарсан одон орон судлалын тоонуудтай харьцуулбал төдийлөн чухал биш болжээ... Хүний тархины бор гадарт 10,000,000,000-аас 14,000,000,000 мэдрэлийн эсүүд байдаг ба эдгээр нь тодорхой хэв маягаар байрладаг гэдгийг бид мэднэ. Эдгээр зохион байгуулалт нь замбараагүй биш, эмх цэгцтэй байдаг. Сүүлийн үед боловсруулсан цахилгаан физиологийн аргууд нь маш нарийн байрласан эсүүдээс үйл ажиллагааны гүйдлийг гаргаж авдаг эсвэл микро электродтой утаснууд, тэдгээрийг радио хоолойгоор өсгөж, вольтын саяны нэг хүртэлх боломжит зөрүүг тэмдэглэдэг болсон." гэж хэлжээ.
Ийм нарийн төвөгтэй механизмын сүлжээ нь бие махбодийн өсөлт, үйлчилгээтэй холбоотой бие махбодийн үйл ажиллагааг гүйцэтгэх цорын ганц зорилготой байх нь төсөөлшгүй юм. Тархины олон тэрбум эсийг бие биетэйгээ харилцах боломжийг олгодог энэ систем нь бусад биет бус хүчнүүдтэй харилцах хэрэгсэл болж өгдөггүй гэж үү?

Энэ номыг бичсэний дараа гар бичмэл хэвлэлийн газар очихын өмнөхөн Нью-Йорк Таймс сонинд сэтгэцийн чиглэлээр нэгэн их сургуулийн ухаалаг судлаачийн нийтлэл гарсан бөгөөд энэ бүлэгт дурдсантай ижил төстэй дүгнэлтэд хүрсэн судалгаа байв. Редакцийн нийтлэлд Duke –ийн их сургуулийн доктор Dr. Rhine болон түүний хамтран ажиллагсдын хийсэн ажилд товч дүн шинжилгээ хийсэн байлаа, тухайлбал: "Телепати" гэж юу вэ?

"Сарын өмнө Duke-ийн их сургуулийн профессор Rhine болон түүний хамтрагчид" телепати" буюу "зөн билэг" байгаа эсэхийг тодорхойлох зуу мянга гаруй туршилтын үр дүнд хүрсэн зарим гайхалтай үр дүнг иш татсан байлаа. Эдгээр үр дүнг Harpers сэтгүүлийн эхний хоёр өгүүлэлд нэгтгэн дүгнэсэн бөгөөд одоо гарсан хоёр дахь нийтлэлд зохиолч E. H. Wright, эдгээрийн яг мөн чанарын талаар олж мэдсэн зүйлээ нэгтгэн, экстрасенсорын ойлголтын хэлбэрүүд"-ийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй мэт санагдлаа.”

Телепати буюу зөн билэг бодитой оршин байгааг харуулсан Rhine –ийн туршилтын үр дүн нь зарим эрдэмтдийн хувьд асар их магадлалтай мэт санагдсан байна.

Төрөл бүрийн хүмүүсээс аль болох олон хөзрийг харалгүйгээр, мэдрэхгүйгээр нэрлэхийг хүсчээ. Эндээс олон тооны хөзрийг зөв нэрлэж чадах олон тооны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг олж илрүүлсэн бөгөөд үүнийг азаар эсвэл санамсаргүй байдлаар хийсэн байх боломжгүй юм.

"Гэхдээ тэд яаж үүнийг хийсэн бэ? Эдгээр хүчнүүд байдаг гэж үзвэл мэдрэхүй лав биш юм шиг санагдана. Тэднийг мэддэг эрхтэн байхгүй. Туршилтууд нь нэг өрөөнд хийсэн шигээ хэдэн зуун милийн зайд бас сайн ажилласан байна. Эдгээр баримтууд нь Mr. Wright -ийн бодлоор телепати буюу зөн билэгийг цацрагийн физикийн онолоор тайлбарлах гэж оролдсоныг мөн харуулж байгаа юм. Радиант энергийн бүх мэдэгдэж буй хэлбэрүүд туулсан зайныхаа квадратын хэмжээгээр урвуу буурдаг.

Телепати буюу зөн билэг нь тийм биш юм. Гэхдээ эдгээр нь бидний бусад оюун санааны хүчнүүдийн адил бие махбодийн хувьд харилцан адилгүй байдаг. Өргөн тархсан үзэл бодлын эсрэг тэдгээр нь хүлээн авагч унтаж байхад эсвэл хагас унтаж байх үед сайжирдаггүй, харин эсрэгээр тухайн хүн хамгийн ихээр сэрүүн, сэргэг байх үед сайжирдаг ажээ.

Мансууруулах бодис нь хүлээн авах төвшинг байнга бууруулдаг бол харин өдөөгч нь хүлээн авах төвшинг үргэлж өндөрт хүргэдгийг Rhine олж мэдсэн байна. Хамгийн найдвартай гүйцэтгэгч хамгийн сайнаараа хичээхгүй л бол сайн оноо авч чадахгүй нь тодорхой ажээ.

Wright –ийн дүгнэлт бол телепати буюу зөн билэг нь үнэхээр хүн бүрт ижил байдаг авьяас хэмээн итгэлтэйгээр зурагласан байна. Өөрөөр хэлбэл, ширээн дээр байгаа хөзрийг доош харуулчихаад "харж" "уншиж" байгаатай яг адилхан бодол зөвхөн өөр оюун ухаанд оршдог ажээ.Үүнд итгэх хэд хэдэн үндэслэл бий. Эдгээр нь энэхүү хоёр авьяасыг ашиглаж буй хүн бүрээс олдсон байна. Эдгээр хоёр авьяас нь бүгд ижил хүч чадалтай байсан ажээ.

Энэ нь дэлгэц, хана, алсын зайны аль алинд нь огт нөлөө үзүүлдэггүй байна. Wright энэхүү дүгнэлтээс өөрийн дэвшүүлж буй зүйл нь зөвхөн мэдрэхүйн бус туршлага, зүүд, гамшгийн тухай зөгнөлт гэх мэт зүйлс ч мөн адил энэхүү чадамжийн нэг хэсэг болох нь нотлогдож магадгүй гэсэн "төгсгөл"-д хүрчээ. Уншигч та эдгээр дүгнэлтийн алийг нь ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй ч Rhine-ий цуглуулсан нотлох баримт гайхалтай хэвээр үлдэх болно.
Доктор Rhine -ий "мэдрэмжээс гадуурх" мэдрэхүйн хэлбэрүүд гэж нэрлэсэн зүйлд оюун ухаан хариу үйлдэл үзүүлдэг талаарх мэдэгдлийг харгалзан үзээд түүний гэрчлэлд миний хамтрагчид болон би өөрөө юу олж мэдсэнээ хэлэх завшаан надад байгаа мэт санагдсан юм. 

Зургаа дахь мэдрэхүйг практик дээр ажиллуулах нь оюун ухааныг өдөөж болох хамгийн тохиромжтой нөхцөл гэж үздэг талаар дараагийн бүлэгт тайлбарлана.

Миний дурьдсан нөхцлөөр бол миний бие болон миний хоёр ажилтны хооронд нягт хамтран ажиллах явдал байлаа. Туршилт, дадлага хийснээр бид оюун ухаанаа хэрхэн өдөөхийг (дараагийн бүлэгт тайлбарласан "Үл үзэгдэх зөвлөхүүд"-тэй холбоотой зарчмыг хэрэгжүүлснээр) олж мэдсэн бөгөөд ингэснээр бид гурав оюун ухаанаа нэг дор нэгтгэн үйлчлүүлэгчдээс ирүүлсэн олон төрлийн хувийн асуудлынх нь шийдлийг олж чадсан юм.

Уг процедур нь маш энгийн. Бид хурлын ширээний ард суугаад хэлэлцэж буй асуудлын мөн чанарыг тодорхой хэлээд, дараа нь хэлэлцэж эхэлнэ. Хүн бүр гарч болох аливаа саналд хувь нэмрээ оруулдаг. Энэхүү оюун ухааныг өдөөх хамгийн хачирхалтай зүйл бол оролцогч бүрийг өөрсдийнх туршлагаас гадуурх мэдлэгийн үл мэдэгдэм эх сурвалжтай харилцаанд оруулна.

Хэрэв та Мастер оюун ухааны бүлэгт тайлбарласан зарчмыг ойлгож байгаа бол энд тайлбарласан дугуй ширээний арга хэмжээг Мастер оюун ухааны практик хэрэглээ гэдгийг та мэдээж хүлээн зөвшөөрнө.

Гурван хүний хооронд тодорхой сэдвүүдийг уялдуулан ярилцах замаар оюун ухааныг өдөөх энэхүү арга нь Мастер оюун ухааны хамгийн энгийн бөгөөд практик хэрэглээг харуулж байгаа юм.

Үүнтэй төстэй төлөвлөгөөг хэрэгжүүлж, дагаж мөрдвөл суралцагч оршил хэсэгт товч тайлбарласан алдарт Карнегийн томъёог эзэмших боломжтой юм.

Хэрэв энэ таны хувьд нэг л биш санагдаж байгаа бол энэ хуудсыг тэмдэглэж аваад сүүлийн бүлгийг дуусгасны дараа дахиад нэг уншаад үзээрэй.


 Орчуулсан: Др. Чагнаадоржийн Оюунцэнд
Өмнөх блогууд
CUSTOM JAVASCRIPT / HTML
FB Comments Will Be Here (placeholder)
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, New Zealand 0629
Powered By ClickFunnels.com