Oyuna & Erica
To help people to build their online business
Нийтэлсэн огноо: 2018 оны 8-р сарын 21
САХИЛГА БАТ ГЭДЭГ ДУРГҮЙ БАЙСАН Ч ХИЙХ ЁСТОЙ, ХАМГИЙН АШИГТАЙ ЗҮЙЛ ЮМ...
Discipline is rarely enjoyable but almost always profitable.
Сахилга бат тааламжтай зүйл биш ч ихэвчлэн дандаа ашигтай байдаг.
Discipline is doing what you know needs to be done, even though you don’t want to.
Сахилга бат гэдэг бол дургүй байсан ч хийх ёстой зүйлээ хийхийг хэлнэ.
Сахилга батын тухай яригдахаар Жаки Чан санаанд ороод байдаг юм. Америкт алдартай Эллен Дэ Женерес шоугаар тулааны урлагийн мастер Жаки Чан орсон юм. Эллен хэлж байгаа юм. Та саятан мөртлөө сольж өмсөх хоёрхон дотуур өмдтэй гэсэн. Би таньд өөрийн брендийн дотуур өмдийг өгнөө гээд тор дүүрэн дотуур өмд өгч билээ.
Жаки Чан хариу хэлж байна. Энэ бол мөнгөтэй эсвэл мөнгөгүй байх тухай асуудал биш, энэ бол хувь хүний сахилга батын тухайн ойлголт гэж. Усанд орохдоо өмсөж байсан дотуур өмдөөрөө савандаад биеэ угаадаг, тэрийгээ угааж тавиад нөгөөдөхийг нь өмсдөг. Дараа усанд орохдоо нөгөөдөхийг нь гэх мэт.
Энэ миний бага насыг санагдуулж билээ. Биднийг бага байхад ээж маань бид нарт мөн 2-3 ээлжийн хувцас л авч өгнө. Мөн дотуур хувцас хоёр ээлж л байна. Жаки Чан шиг солиод л угаагаад л нөгөөдөхийг нь өмсөнө. Олон хүүхэдтэй, жижигхэн байранд амьдардаг манайх маш цомхон амьдарна. Ээж маань илүү новш хадгалах маш дургүй. Өмсөхөө байчихсан хувцсыг шууд хаях юмуу, хэрэгтэй гэсэн хүмүүст өгчихнө. Багаасаа тэгэж өссөнийх үү би бас новшинд дургүй. Шууд л хаяна шүү дээ. Сүүлийн үед минималист амьдрал их модонд ороод байгаа. Энэ надад их таалагддаг юм. Хэрэггүй новш чинь хүний цаг, энергийг бардаг. Новшоо маллана гэдэг чинь бөөн ажил шүү дээ.
Ер нь хувийн сахилга бат амжилттай явахад их чухал даа. Хувийн сахилга баттай байхад бараг л бүх зүйл бүтэх боломжтой. /With self-discipline, most anything is possible/ гэж Америкийн Ерөнхийлөгч агсан Theodore Roosevelt хэлсэн байдаг.

Яаж ч залхуу хүрсэн хийнэ гэсэн ажлаа хийж дуусгаад л орондоо орох хэрэгтэй. Би хийнэ гэсэн юмаа хийж амжихгүй бол санаа амардаггүй муу зантай. Яаж хийнэ дээ гэж санааширч суухын оронд хийчихээд сууж байх нь сайхан байдаг юм. Та ч гэсэн өөрийнхөө зорилгод хүрэх өдөр тутмынхаа ажлыг заавал хийж байж л орондоо орохыг хичээгээрэй. Энэ чинь л хувийн сахилга бат шүү дээ.
Энд юу хэлэхийг зорьсон вэ хувийн сахилга баттай байх нь таны амжилттай явахад их чухал шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Та өөрийн зорилго, мөрөөдөлдөө сахилга батгүйгээр хүрч чадахгүй /If you want to reach your goals and dreams, you cannot do it without discipline/ ~Lee Kyan Yew.
Сингапурын эцэг гэдэг энэ хүний номыг дэлхий дахин уншин биширч байна. Манай томчуул уншаасай билээ. Айхтар сахилга баттай, мундаг алсын хараатай хүн байжээ. Ийм үзэл бодлыг иргэн бүр дээр дооргүй баримтлах чиг замаа болгож байж улс орон хөгжинө.
Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс
CUSTOM JAVASCRIPT / HTML
Copyright 2018 - Oyuna & Erica - All Rights Reserved
Address: Auckland, 
New Zealand 0629
Powered By ClickFunnels.com