Оюумаа: Сайн, сайн.
Батаа: Намайг Батаа гэдэг, энэ ярилцлагын зорилго нь үндсэндээ таны амьдрал, тулгарч байсан бэрхшээл, хана, тэдгээрийг хэрхэн даван туулж байсан тухай ярихыг зорьж байна, таныг үзэж байгаа хүмүүс түүнээс суралцах ёстой юм. Та өөрийгөө товч танилцуулна уу?
Оюумаа: Тэгэлгүй яахав. Намайг Оюума гэдэг. Би АНУ-д амьдардаг, Оюума Кеннеди нэрээр явдаг, Монголд байхад намайг Оюума Батсуурь гэдэг байлаа. Тэгэхээр би хоёр өөр нэртэй болж таарлаа. Би АНУ-ын Калифорнид амьдардаг, энд ирээд 18 жил болж байна. Тиймээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна шүү, ялангуяа Калифорнид үргэлж ногоон байдаг учраас танд улирал солигдох мэдрэмж байдаггүй юм. Хөөх 10 жил өнгөрчихлөө гэжүү дээ гэх нь бий.
Батаа: Тэгэхээр та хоёр хүүхэдтэй, тийм үү? Гэр бүлийнхээ талаар бага зэрэг яриач.
Оюумаа: Би найм, 13 насны хоёр хүүхэдтэй, хоёулаа охин. Нэг нь дунд анги, нөгөө нь бага ангид сурдаг. Яг одоо COVID-19-ийн улмаас бид бүгд хорио цээрийн дэглэмд байна. Тэд гэрээсээ суралцаж байгаа. Энэ нэлээд бэрхшээлтэй байна. Бага маань заавар үзэж, уншиж, дагаад хийж байгаа ч үнэндээ видео үзэж байгаа болохоор нэг л биш, бяцхан хүүхдүүдэд юм сурахад таван мэдрэхүй хэрэгтэй гэдгийг би ойлгоогүй байж. Тэдэнд сурахад хэцүү байгаа. Тиймээс би багшийнх нь адил хичээл заах ёстой болж байна. Багшлах нь маш том ажил гэдгийг би ойлгоогүй байж. Би яг одоо гэртээ хоёр ажил хийж байна, гэртээ хүүхдүүддээ хичээл заана, мөн гэрээсээ ажиллаж байна.
Батаа: Тиймээ. Энэ нь зөвхөн найм, 13 настай хүүхдүүдэд тохиолдож буй зүйл гэж би бодохгүй байна. Би 18 настай ч гэрээсээ математик, физик болон энэ бүх зүйлийг сурах болсон. Энэ хэцүү байна. Тэнд жинхэнэ багшаар заалгаж сурах нь илүү тустай байх нь гарцаагүй юм байна.
Оюумаа: Бодитоор харилцан үйлчилж суралцах нь хүүхдэд маш их нөлөө үзүүлдэг гэдгийг би ойлгоогүй байж.
Батаа: Одоо таны карьер луу орцгооё. Та Wealth Fargo компанид ажиллаж байсан. Зөв үү?
Оюумаа: Тиймээ. Энэ бол банк. Би анх АНУ-д англи хэл сурах гэж ирсэн. Тэгээд би коллежид суралцаж, англи хэл сурч, төгсөх курст орно гэж бодож байлаа.
Энэ хооронд би гэрлэж, ажиллах зөвшөөрөлтэй болсон. Надад Монголоос суралцаж авсан нягтлан бодогчийн мэргэжил байв. Би үүнийг ашиглах хэрэгтэй, яагаад гэвэл Монголд сурсан нягтлан бодох бүртгэл бол Америкийн стандарт бүхий нягтлан бодох бүртгэл байсан юм.
Би үүнийг Америкт ашиглаж болно. Тиймээс би ажил хайж эхэлсэн, тэгээд Wealth Fargo-д ажил олсон. Би Wealth Fargo Funds Management Group-т нягтлан бодогчоор ажиллаж байлаа.
Нэг хоёр жилийн дараа уйдаж эхэлсэн. Wealth Fargo бол 300,000 орчим ажилтантай асар том компани. Би өөр ажил олж болохоор санагдаад би нягтлан бодох бүртгэлээс өөр албан тушаал хайж эхэлсэн.
Би санхүүгийн ажил руу шилжсэн. Ингээд санхүүгийн зөвлөхөөр нэлээд хэдэн жил ажилласан. Санхүүгийн зөвлөх нь хэд хэдэн түвшинтэй албан тушаал лдаа. Эхний түвшингээс эхэлж, дараа нь дээшлэх боломжтой. Та зүгээр л ажлаа сурах хэрэгтэй. Ажил дээрээ байхдаа хүмүүстэй ярилцаж, хүмүүстэй харилцаж, хүмүүстэй холбогдож, сурсаар л байсан. Тиймээс би санхүүгийн ажил хийж байхдаа гараар дахин дахин давтахын ажлуудыг автоматаар хийвэл маш сонирхолтой юм гэж бодсон учраас программчлал сонирхон програмчлалын хэл сурч эхэлсэндээ, би зүгээр л өөрийгөө үүнд зориулсан, надад програмчлалын суурь байсангүй. Би ямар ч програмчлалын мэдлэггүй болохоор сураагүй гэж өөрийгөө зөвтгөхийг хүсээгүй юм. Би өдөр бүр ямар нэг зүйл хийдэг байсан, надад хэрэг болох хэдэн мөр код бичихийг сурч байлаа. Яваандаа энэ надад хэрэгтэй ямар нэгэн зүйл болно, үгүй гэжүү?
Батаа: Тэгнэ дээ.
Оюумаа: Та өдөр бүр 10 минут зарцуулж, нэг зүйлийг сур. Нэг долоо хоногийн дараа эдгээр нь нэмэгдсээр байх болно, тийм биз? Та зүгээр л цагаа зарцуул, тэгвэл та програмчлалд дуртай болсныхоо дараа та илүү ихийг програмчлах хүсэлтэй болно. Дараа нь би, хөөх, програмчлал чинь нягтлан бодох бүртгэл эсвэл санхүү хийхээс хамаагүй илүү хөгжилтэй юм байна гэж бодсон. Би дата ухах (data mining) ажил хийж болох юм.
Яг тэр үед дата ухах шинжлэх ухаан маш их алдаршиж байв. Тэгээд би програмчлал, дата ухахыг сонирхож эхэлсэн дээ. Би сургуульд сурч мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр мастерийн зэрэг хамгаалахаар шийдсэн юм.
Тэгээд Northwestern их сургуульд ороод дата ухах шинжлэх ухааны мастерийн зэрэгтэй төгссөн. Үндсэндээ бол өдөр бүр жижиг зүйлийг хийж эхлэх хэрэгтэй. Энэ нь зүгээр л хуримтлагдаад байдаг юм, чи юу ч хийхгүй байсан ч. 20 минутанд юу л сурав гэж гэцгээдэг. Энэ амархан, та юу сурмаар байна? Зөвхөн нэг л зүйлийг сур. Өдөр бүр 20 минут зарцуулахад та маш их зүйлийг сурах болно.
Намайг мастерт сурч байхад бүгд л, та нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй байж дата ухахыг яаж хийж байнаа гэдэг байв, учир нь дата ухахад програмчлалын ур чадвар, бас математик, статистикт хэрэг болдог юм. Энэ арай хүнд бишүү? гэхэд нь Би: Үгүй ээ, би зүгээр л сурчихна. Намайг хараарай гэдэг байсан.
Батаа: Тиймээ. Надад ч бас үнэхээр энгийн юм шиг санагддаг. Өө, зүгээр л өдөр бүр 20 минут байхад бүгдийг нь хийчих юм байна гээд.
Оюумаа: Тийм ээ, энэ маш чухал. Хэрэв та үүнийг өдөр бүр тогтмол хийж чадвал энэ нь маш хурдан хуримтлагддаг. Би англи хэлийг ингэж л сурсан. Сураад л байдаг сураад л байдаг, хэзээ ч хэл маань сайжрахгүй байна гэцгээдэг. Би ингэж хэлэхийг дандаа сонсдог.
Би яасан бэ гэвэл хов бичдэг сэтгүүлүүд маш сонирхолтой байдаг. Би өдөр бүр нэг хуудас уншиж, мэдэхгүй бүх үгсээ жагсаадаг байв. Тэгээд үүнийгээ цээжилнэ. Дараагийн өдөр дахиад нэг хуудас уншина, бүх үгсийг цээжилдэг, гурван сарын дараа та хов бичдэг сэтгүүл дээрх бүх үгсийг мэддэг болно, учир нь тэд энийгээ дахин дахин бичдэг. Ингэж та маш их үгсийн сантай болсноор санаа зовох зүйлгүй болно. Тиймээс суралцах ажлаа үргэлж хялбаршуул. Та нэг доор бүгдийг сурчихгүй.
Та өөрийнхөө сонирхлыг татсан нэг зүйлийг аажмаар бага багаар хийж эхэл. Бурхан минь, би англи хэл сурмаар байна гэж хэлэхийн оронд өдөрт нэг үг цээжил, 10 хоногийн дараа 10 үг мэддэг болно.
Батаа: Тиймээ, үнэхээр ахиц гардаг шүү. Энэ галзуу биш, гэхдээ л энэ үнэхээр гайхалтай санагдаж байна, хүн бүр үүнийг мэддэг ч, тууштай байх ёстой юм шигээ.
Оюумаа: Та үүнийг бага багаар хийх дуртай байх ёстой, гэхдээ тийм ч олон хүн үүнийг хэрэглэж, бодитоор хэрэгжүүлж байгаа харагддагүй. Ингэж хийх нь надад үнэхээр гайхалтай санагддаг. Тийм ээ, мэдээж үүнийг хийхэд бага зэрэг сахилга бат хэрэгтэй л дээ.
Би үүнийг ч хиймээр байна, түүнийг ч хиймээр байна, гэхдээ надад цаг алга гэцгээдэг. Үгүй дээ танд цаг байгаа. Та өдөр бүр 10 минут байхад болно. Та өөртөө 10 минут зарцуулж чадна.
Батаа: Тиймээ, гайхалтай. Одоо таны амьдарч буй улсын талаар бага зэрэг ярилцъя, АНУ ямархуу байна даа, хорио цээр хэр байна?
Оюумаа: Яг одоо их улс төржиж байна. Тиймээс мэдээ болон бусад зүйлсийг сонсох нь таныг стрессдүүлэхээр байна. Би тэр бүр мэдээ уншдаггүй. Би зүгээр л өглөө босоод мэдээ хардаг. Би юу болж байгааг мэдэж байгаа болохоор уншиж дуусгах дургүй.
Би зүгээр л гарчигладаг, тэгээд л болоо. Би эдгээр бүх хүмүүсийн санал бодол, нийтлэл бүрийг уншаад байдаггүй, эдгээр бүх зүйл нь миний өдөр тутмын амьдралд үнэхээр нөлөө үзүүлдэггүй. Хэрэв би саналаа өгөх ёстой бол иргэний үүргээ биелүүлээд үүнийг хийх болно, гэхдээ миний санал хэн нэгнийг сонгоход шууд нөлөөлөхгүй, тийм биз? Энэ бол хамтын өөрчлөлтөөр хийгддэг зүйл.
Тиймээс, чадах зүйлээ л хий, бусад бүх зүйлд санаа зовох хэрэггүй. Үүнтэй адил зүйл бол гадагшаа гарахаар бол маскаа зүү, бусдад өвчин тарааж болохгүй. Харин гэртээ үлдэх боломж байгаа бол зүгээр л гэртээ бай, юунд ч санаа зовох хэрэггүй.
Яваандаа энэ өнгөрөх болно. Тийм биз.
Батаа: Шинэ Зеландад бид гурван сар орчим болоод хорио цээрийн дэглэмээс гарсан. 3-р сард эхлээд, 5-р сар гараад дууссан, үндсэндээ гурван сарын турш зүгээр байсан. Тэгтэл өвчин дахиад гарч эхэлсэн. Тэгээд бид хоёр гурван долоо хоногийн турш хорионд дахин орчихоод байна. Одоо Даваа гаригт сургуульдаа явна. Их замбараагүй байна энүүгээр. Би хоёр долоо хоногийн дараа шалгалтаа өгнө. Сүүлийн гурван долоо хоногт багш юу ч заагаагүй байдаг. Онцгүй байна, бүгд л стресстэй. Тийм ээ, энэ бол үнэхээр бидний хувьд шинэ зүйл мэт санагдаж байна.
Оюумаа: Тийм ээ. Гэхдээ чи үүнийг өөрөө шийдэх хэрэгтэй. Юу болох бол, яах бол гэж санаа зовохын оронд зүгээр л сурах бичгээ аваад нэг хуудас дээр ажилла. Ингээд л болоо.
Батаа: Тиймээ. Та ингэхэд хэзээ Америкт ирсэн бэ?
Оуюмаа: 2002
Батаа: 2002, хөөх, намайг төрсөн жил юм байна.
Оюумаа: Тэгэхээр би хөгшин эмэгтэй болчихлоо, тиймүү? (Инээлдэв.)
Батаа: Та амьдралынхаа нэлээд хугацааг Монголд өнгөрөөсөн байх, тийм үү?
Оюумаа: Тиймээ, би хөдөө өссөн. Миний төрсөн газар бол Тэшиг сум, Тэшгийг мэднэ биздээ?
Батаа: Тиймээ.
Оюумаа: Аавын чинь төрсөн нутаг. Энэ бол миний төрсөн газар, тэгээд долдугаар ангидаа Хөвсгөлийн Тариалан сум руу нүүсэн. Тээд ахлах сургуулиа төгсөөд МУИС-ийн нягтлан бодох бүртгэлийн ангид орсон. Тэнд би ээжтэй чинь танилцсан. Ахлах ангийн сурагч байхад надад олон сонголт байгаагүй, их сургуульд орох эсвэл саальчин болохоос өөр сонголт байгаагүй нь ойлгомжтой.
Мэдээж би саальчин болохыг хүсээгүй, би үргэлж гадаад явахыг хүсдэг байлаа. Гэхдээ яаж гэдгийг мэдэхгүй байсан лдаа. Тиймээ. Энэ бол миний бага насны мөрөөдөл. Хэрэв танд мөрөөдөл байгаа бол эндээс явах цорын ганц арга бол их сургуульд суралцах. Энэ бол эхний алхам, тийм биз? Тэгээд их сургуулиа төгсөөд ажилд орсон. Ажиллаж эхэлмэгц та гадаад явах бага зэрэг мөнгө хуримтлуулж эхэлнэ. Үндсэндээ ийм л юм болсон.
Батаа: Миний асуулт юу байсан гэвэл Та Монголд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн байна, сүүлийн 18 жил америкт амьдарч, энэ 2 улсын хооронд асар их ялгаа байгааг анзаарсан уу?
Оюумаа: Тэгэхээр өнгөрсөн 18 жилд Монгол үнэхээр их өөрчлөгдсөн. Намайг явах үед Монгол хагас коммунист улс шиг л байсан. Танай гэр бүлийн бизнес бараг л Монголын анхны бизнесүүдийн нэг байх. Мөн олон хүмүүс бизнес эрхлэх, бизнес авч явах, маркетинг гэх мэт бүх зүйлийн талаар юу ч мэддэггүй байсан.
Намайг америкт ирэхэд мэдээжийн хэрэг, бүх зүйл маш хурдан хөдөлдөг, огт өөр ертөнц байсан. Энд хэн ч таныг хүлээхгүй. Яг одоо, одоо, одоо, гэцгээсэн хүмүүс, харин Монголд бол за яахав, маргааш, маргааш болно доо, өө, уучлаарай, би мартчихаж гэнэ. Энэ бол Монголд хэрэглэдэг арга барил. Харин энд яг одоо хийх ёстой. Та үргэлж яг одоо л байх ёстой. Гэхдээ энэ нь надад таалагдсан, учир нь би үргэлж яг одоо л хийхийг хүсдэг хүн юм шиг байгаан.
Монголд амьдрахад нэг хэцүү нь нь хүмүүстэй уулзахаар цаг товлодог, би хамгийн түрүүнд ирчихнэ, яагаад гэвэл хэн ч цагтаа ирэхгүй, бүгд хоцорно. 30 минут хоцрох нь хэвийн. Тэгээд би тэнд хүлээгээд, их стресстдэг байлаа. Би: Хүүеэ, чи цагтаа ирсэнгүй, яагаад удав? гэж асуух хэрэг гарна. Тэгэхээр энэ бол соёлын томоохон ялгаа гэж бодож байна.
Гэхдээ Монголд амьдрах нь маш тайван учраас маш бага стрессдэг болохыг би бас ойлгосон. Би АНУ-д анх ирээд стресс гэж юу байдгийг ойлгодоггүй байлаа, учир нь хүн бүр л намайг стрэссдэж байна уу гэж асууна. Би: Үгүй ээ, юундаа стрессдэнэ гэж? Танд хийх зүйл их байна шдээ. Би мэдэж байгаа, гэхдээ би үүнийг хийчихнэ, надад стрессдэх шаардлага алга гэдэг байлаа.
Батаа: Та маш олон янзын зүйлд дасах хэрэгтэй болдог. Тийм ээ, өнөө үед хүмүүсийн хүсч буй сэтгэл зүй нь маш хурдан байх болчихож. Бүх зүйл хурдан хөдөлж байна. Хэрэв та энэ бүгдийг хийх ёстой бол шаналж суухын оронд хурдан хийчих нь амар санагддаг.
Одоо би ахлах сургуулиа төгсөх гэж байгаа, энэ миний ахлах сургуулийн сүүлийн жил. Тэгээд би олон зүйлийн талаар бодож байгаа, ирээдүйд юу хийхэв, миний амьдрал ямар байх бол? Их сургууль, бизнес гээд олон зүйл байна лдаа. Ахлах сургуулиа төгсөхөд таны сэтгэл зүй ямар байсан бэ? Та их сургуулльд сурсан, яагаад гэвэл та гадагшаа явахыг хүссэн. Энэ бол таны хүүхэд насны мөрөөдөл. Яагаад гадаад руу явахыг хүссэн юм бэ?
Оюумаа: Намайг хөдөө амьдарч байхад манайд зурагт, үзэж харах зүйл тийм ч их байгаагүй. Тиймээс би өөр улс орнуудын өөр өөр соёлын талаар олон янзын ном уншдаг байлаа. Би үргэлж өөр соёл, тэдгээр хүмүүсийн боддог зүйл нь маш өөр, үнэхээр гайхалтай юм шиг санагддаг байсан. Орос хүмүүс, Герман хүмүүс эсвэл Америк хүмүүстэй хамт амьдарвал ямар байх бол гэж гайхдаг байв. Энэ үнэхээр маш сонирхолтой санагддаг байсан, тийм биш гэжүү? Тэд монголчуудаас шал өөрөөр сэтгэдэг хүмүүс. Би энэ талаар их сонирхдог байсан. Тиймээс би тэс өөр улс оронд амьдарч, өөр соёлыг харах сайхан биш гэж үү гэж боддог байлаа. Тэгээд ч би хөдөө амьдрахыг хүсээгүй.
Би том хотод амьдрахыг хүссэн. Тиймээс би бараг 16 жилийг Сан Францискогийн ойролцоо өнгөрөөсөндөө.
Би Сан Францискод ажилладаг байсан. Тиймээ. Одоо бол Хойд Калифорнид амьдарч байгаа, энд илүү тайван орчинд амьдардаг, учир нь нас явахаар тийм хурдан орчин шаардлагагүй гэж бодож байна.
Батаа. Тийм ээ, би ойлгож байна. Ингэхэд та Монголд хэр олон очдог вэ? Монгол явах дуртай юу? Эсвэл та зүгээр Америктаа л байна уу?
Оюумаа: Өө, би хоёр охинтойгоо өнгөрсөн жилийн долдугаар сард Монголдоо очсон. АНУ-д, хамаатан садан гэхээр хүмүүс байхгүй. Тиймээс манай гэрт олон хүн ирж очоод байдаггүй. 3-уулаа л хооллоод сууж байх жишээтэй. Тэгээд Монголдоо очсон чинь маш олон хамаатан садан ирж, голдуу 20 орчим хүнтэй хамт явж, хооллож байлаа. Хүүхдүүд маань ч маш их баяртай байсан. Бурхан минь, эргэн тойронд ийм олон хүмүүс байх үнэхээр сайхан юмаа гэцгээж байлаа.
Батаа: Тиймээ. Би наадхийг чинь мэдэх юм байна, Монголд цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Яагаад гэвэл би, ээж, ах хоёртойгоо Монголд бас очсон. Энд биднийг таних хүн цөөн. Тиймээс маш тайван байдаг. Яадаг вэ гэхээр гэртээ ирлээ, зөвхөн бие биенээ л хардаг, тэгээд өрөөндөө ороод өөр өөрсдийнхөө зүйлийг хийдэг.
Монголд бол өглөө нэг хүнтэй, үдээс хойш өөр хүнтэй уулзаж хаа нэгтээ хооллож байсан. Хоёр долоо хоног нүд ирмэх мэт хурдан өнгөрсөн, зүгээр л алга болчихсон.
Оюумаа: Тиймээ. Үүнтэй бүрэн санал нийлэх юм байна. Монголд үнэхээр сайхан байсан. Хүүхдүүд Монголд хамгийн сайхан цагийг өнгөрөөсөн гэж хэлсэн, тэд Тэшиг сум явсан, тэнд хөдөөний сайхныг мэдэрч, гадаа тоглож байсан. Тэд "Өө, би энд удаан амьдарч чадахаа мэдэхгүй байгаа ч, богино хугацаанд үнэхээр гоё байна" гэцгээсэн.
Батаа: Тийм шүү. Уучлаарай би үүнийг мартчихаж, нэг асуулт байна. Таныг Apple-ийн гэрээт ажилтан гэж сонссон, тийм үү?
Оюумаа: Тиймээ, зөв.
Батаа: Өө, яаж ийм зүйл болов?
Оюумаа: Би банкинд удаан ажилласан, мэдээж COVID болон бусад зүйл тохиолдсон. Би бас хүүхдүүдтэйгээ гэртээ үлдэх хэрэгтэй болоод, тэднийг зүгээр л интернет ухах биш, үнэхээр сурч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй болоод. Тиймээс би бие даасан гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн, цагийн ажлаасаа гарч, анкетаа илгээгээд, ажил хайж эхэлсэн. Би компанид дахин ажиллахыг хүсээгүй юм. Компанид ажиллахаар ямар нэгэн үүрэг хүлээх хэрэгтэй болдог.
Оюумаа: Төсөл дээр суурилан ажиллахыг хүсч байлаа. Тэгээд би Apple-тай гэрээ байгуулсан.
Батаа: Тэгэхээр энэ iPhone-ний Apple уу?
Оюумаа: Тиймээ iPhone-ний Apple.
Батаа: Галзуу юмаа.
Оюумаа: Надад дата, мэдээллийн шинжлэх ухааны тал дээр мэдлэг байсан юм лдаа. Дата судлаачид юу хийдэг вэ гэхээр мэдээлэл хайж, цуглуулдаг, тэгээд бүх өгөгдлийг нэгтгэхийн тулд танд ямар нэгэн програмчлалын чадвар хэрэгтэй. Дараа нь та бүх датагаа цэвэрлэх шаардлагатай, дата нь утга учиртай эсэхийг шалгах хэрэгтэй, тийм биз?
Дата цэвэрлэсний дараа статистик дүн шинжилгээ хийж, ямар нэгэн дүр зураг байгаа эсэхийг урьдчилан таамаглана, тийм ээ, миний хийдэг зүйл бол датаг цэвэрлэх. Датагаа өөр өөр эх сурвалжаас олж авдаг.
Заримдаа вэбсайтаас мэдээлэл татна, тэдгээрийг татахын тулд програм бичдэг. Тиймээс би үнэгүй вэб хуудаснаас бүх төрлийн мэдээллийг авдаг. Дараа нь эдгээр датагаа нэгтгэж, дотоодод юу болж байгааг, борлуулалт хэр байгааг харах гм. Тиймээс эдгээр нь өөр өөр төслүүд байдаг.
Батаа: Би яг одоо энэ хичээлийг үзэж байгаа, тийм ээ, таны хэлсэн бүх зүйл үнэхээр утга учиртай санагдаж байна. Датаг авч, дүн шинжилгээ хийж, ямар нэг дүр зураг байгаа эсэхийг шалгаад дараа нь ирээдүйн талаар таамаглал дэвшүүлэх гэх мэт. Сургуульд сурч байгаа зүйл бодит амьдрал дээр хэрэгжээд, таныг Apple-д ажилд оруулсан гэхээр үнэхээр сонирхолтой юм.
Оюумаа: Тиймээ. Үнэндээ энэ бол маш эрэлт ихтэй ажлын нэг, учир нь Сан Францискогийн Бэй Аэриа бол Силикон Хөндий, энд үнэндээ маш олон технологийн компаниуд байдаг юм. Тэдэд асар их дата байдаг, тэдгээрийг цуглуулж, цэвэрлэж, таамаглал дэвшүүлж чаддаг хүмүүс үргэлж хэрэгтэй байдаг юм. Тиймээс энэ үнэхээр дажгүй газар. Ингээд л болоо.
Батаа: Ярилцлагыг дуусгахын тулд сүүлийн нэг асуултыг асууя. Та гадаадад суралцах хүсэлтэй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
Оюумаа: Юуны өмнө би үргэлж гадаад явахыг хүсдэг хөдөөний охин байсан даа. Би хэрхэн явахаа мэдэхгүй байсан ч үргэлж хүсдэг байсан болохоор мөрөөдлөө бүү орхи. Мөрөөдөхөө үргэжлүүл, дараа нь яаж хүрэх талаараа төлөвлө. Миний хувьд би эхлээд ядаж л хөдөөнөөс хот явах байлаа. Энэ бол эхний алхам, гэхдээ та зүгээр л хотод явж болохгүй. Хотод очоод сур, юу сурах тал дээр стратегитайгаар сонго.
Намайг их сургуульд ороход олон янзын мэргэжлүүд байсан ч би нягтлан бодох бүртгэлийг сонгосон, энэ бол хамгийн практик мэргэжил, МУИС-ийн эдийн засгийн сургуульд Америкийн стандарт бүхий нягтлан бодох бүртгэлийг заадаг байсан. Хэрэв би гадаад явах болбол энэ үнэхээр хэрэгтэй мэдлэг гэж бодсон.
Би Америкт ажилд орох боломжтой болно, үүнийгээ ч хийсэн. Тиймээс та зорилгоо томруулж, багасгах замаар сайн дурандах ёстой юм. Хэрэв би хэзээ нэгэн цагт гадаад явбал очоод юу хийх билээ гэж бодох ёстой. Энэ хооронд би юу хийж чадах вэ гэвэл хичээлдээ суралцана, Монголд ажилд орно, тэгээд сүлжээгээ өргөжүүлнэ, мөнгөө хадгална. Дараа нь та англи хэл сурч эхлэх боломжтой.
Та үнэхээр чармайлт гаргавал энэ ямар нэг байдлаар бүтдэг юм билээ. Энэ ид шидтэй зүйл биш лдээ, та маш их мөнгө хадгалах ч хэрэггүй, эхлээд мэдээж хэцүү байсан. Надад тийм ч их мөнгө байгаагүй ч Монголоос явахад хангалттай байсан.
Би ямар ч газар шаргуу ажиллана гэдгээ үргэлж мэддэг. Тийм ч учраас би үүнийг хийж чадсан. Тиймээс өөртөө битгий бууж өг, олон зүйлд санаа зовох хэрэггүй. Зүгээр л мөрөөд, өнөөдөр хийж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Тэгээд маргааш дахиад л өөр өдөр болно. Та өөр зүйл хийнэ. Нэг жилийн дараа та маш их туршлага, мэдлэгтэй болно, мөн олон зүйлийг мэддэг болно. Дараа нь та цуглуулсан мэдлэг, ур чадвараа ашиглана.
Энэ хооронд хүмүүстэй сайхан харьцаатай бай, адгийн амьтан шиг байх хэрэггүй. Үргэлж өөрийн сүлжээг өргөжүүл, би үүнийг хамгийн сайн хийдэг гэж хэлэхгүй лдээ, гэхдээ би хаа явсан газраа аймшигтай харилцаа үлдээдэггүй. Энэ хамгийн сайн биш ч, үргэлж дажгүй байсан. Би Монголд хамт ажиллаж байсан хүнтэйгээ тааралдахад хэзээ ч "Өө бурхан минь, тэр аймаар байсан" гэж хэлдэггүй юм.
Тиймээс зүгээр л хангалттай сайхан сэтгэгдэл төрүүл, гэхдээ энэ талаар хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Учир нь та заримдаа бусдын санаа бодлыг хэт их анхаарах үед өөрийгөө мартчихдаг юм. Намайг "Би Америк явж мэргэжлийн карьер хөөнө" гэж хэлэхэд "Өө, чи сайхан мөрөөдөх юмаа" гэх мэт хүмүүс байсан. Чи галзуу юм уу? Англиар ч ярьдаггүй байж, юу яриад байгаа юм? За яахав, зүгээр дээ. Чи л тэгж бодож байгаа. Харин би юу хийж чадах вэ гэвэл үгээ цээжилж эхлэнэ.
Батаа: Та бага багаар хийсээр байгаад одоо хардаа Apple-д оччихсон байна, үнэхээр галзуу юмаа.
Оюумаа: Тиймээ. Тэгэхээр бүх зүйлийг хийх гэж зүтгэхээ болих хэрэгтэй, бүх зүйл хүссэн үед хүссэн газар бүтээд байдаггүй. Харин зорилгоо нүдэн дээрээ ил байлгаад хийж чадах зүйлээ үргэлжлүүлэн хий, энэ гарцаагүй биелэх болно, найдвартай шүү.
Батаа: Цаг зав гаргасанд маш их баярлалаа. Энэ бол үнэхээр гайхалтай ярилцлага боллоо, би маш их зүйлийг сурлаа, мөн үүнийг үзсэн хүмүүс ч бас их зүйлийг сурсан байх. Таны хийсэн зүйл, хандлага, та зорилгоо хэрхэн хэрэгжүүлж чадсан чинь үнэхээр гайхалтай байлаа. Тиймээс цаг зав гарган ярилцлагад хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Оюумаа: Өө, намайг урьсанд баярлалаа. Ямар нэг зүйл сурсан бол баяртай байна, учир нь би залуучуудыг өөртөө итгэлтэй байж, цааш үргэлжлүүлэхийг үргэлж хүсдэг юм. Маш их баярлалаа.
Батаа: Баяртай.