Батаа: Сайн байна уу, бүгдээрээ. Энэ ярилцлагын зорилго та өөрийн туршлагаа tэнд хуваалцах юм. Өөрөөр хэлбэл амьдралдаа туулж өнгөрүүлсэн бүх амжилт, сорилт, ялалтаа хуваалцана гэсэн үг л дээ.
Ярилцлагыг үзэж буй хүмүүс таны аялалаас таашаал авахаас гадна үндсэндээ суралцаж, өөрсдийнх аялал цааш хэр хол явах боломжтойг харах юм. Тиймээс эхэлцгээе. Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?
Чимэдцогзол: Намайг энэ ярилцлагад урьсанд маш их баярлалаа, энэ бол миний ажлын ярилцлагуудаас гадуурх бараг анхны ярилцлага учраас тун сонирхолтой байна, хэрэгтэй ярилцлага болно гэж найдаж байна. Намайг Гантөмөрийн Чимэдцогзол гэдэг, би Монгол хүн, 2020 оны 1-р сард Шинэ Зеландад ирсэн, үнэндээ яг COVID-ийн өмнө ирсэн. Үнэхээр азтай хэрэг болсон. Миний Шинэ Зеландад ирсэн шалтгаан нь дэлхийн хамгийн том нягтлан бодох бүртгэлийн фирмд аудитын ахлах зөвлөхөөр ажиллах ажлын боломж олдсон юм. Тэгээд л ирсэн дээ.
Батаа: За, ойлголоо. Тэгэхээр энэ фирм юу хийдэг газар вэ?, та хамгийн том фирм гэж ярилаа, энэ ямар газар билээ?
Чимэдцогзол: Энэ бол дэлхийн хамгийн том дөрвөн нягтлан бодох бүртгэлийн фирмийн нэг юм. PwC, PricewaterhouseCoopers гэсэн үгийн товчлол. Бид дэлхий даяар 150 гаруй салбартай, тэдгээрийн нэг нь Шинэ Зеландад байдаг юм.
Батаа: Тийм ээ, би саяхан энэ газрыг олж мэдсэн, би PwC дээр тэмцээнд оролцсон юм, зөвхөн финал нь тэдний оффис дээр болсон, PwC үнэхээр том юм билээ. PwC - том дөрвийн нэг нь. PwC, KPMG хоёр бол эдгээрийн 2 нь, харин би нөгөө хоёрын талаар сайн мэдэхгүй юм байна.
Чимэдцогзол: Нөгөө хоёр нь Deloitte, DUI.
Батаа: Надад үнэхээр таалагдаж байна. Би дэлхийн бусад оронд ямар байдгийг мэдэхгүй ч Шинэ Зеландын PwC хамгийн сайхан оффистой гэж бодсон шүү. Үнэхээр сайхан оффис байсан. Тэгэхээр та PwC-д орохоосоо өмнө ямар их сургуульд сурсан бэ?
Чимэдцогзол: Сонирхолтой нь би хэзээ ч гадаадын их дээд сургуульд суралцаж байгаагүй, Монголдоо их сургууль төгссөн, мөн PwC Mongolia –аас ажлын гараагаа эхэлсэн. Би карьераа эндээс эхлүүлж, 2019 он хүртэл PwC Mongolia-д дөрвөн жил ажиллаж, ахлах ажилтан болоод тэндээс гарч Монголын нэг уул уурхайн компанид ажилд орсон, гэхдээ тэнд удаагүй, ердөө найман сар ажилласан. Тэгээд Шинэ Зеландад ахлах ажилтнаар ажиллах боломж олдсон юм. Учир нь би PwC Mongolia-д ажилласан туршлагатай байсан болохоор үнэндээ надад гадаадад аль нэг их сургууль төгссөн эсэх нь хамаагүй байсан хэрэг л дээ.
Миний хувьд PwC-д буюу дэлхийн фирмд ажиллах сайхан боломж байсан. Би ACCA-г дуусгасан, энэ бол дэлхийн мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэрэг юм. Энэ ажилд ороход бас тусалсан. Би хоёр жил хагасын өмнө Шинэ Зеландад нүүж ирээд, ахлах ажилтнаар ажиллаж байна. Одоо Шинэ Зеланд дахь PwC –ийн техникийн нягтлан бодох бүртгэлийн зөвлөх багийн менежерээр ажиллаж байна.
Батаа: Тэгэхээр, энэ үнэхээр сонирхолтой байна. Та PwC-д ажиллаж байсан, дараа нь Шинэ Зеланд явах боломж олдсон. Үнэхээр галзуу юмаа.
Чимэдцогзол: Тэнд ажиллаагүй бол, өөрөөр хэлбэл дотоодын өөр компаниудад ажиллаж байсан бол ийм боломж маш хязгаарлагдмал гэдгийг бүгд мэднэ лдээ.
Батаа: Тийм ээ, би ойлгож байна. Ингэхэд та ACCA гэж юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч? Учир нь та үүнийг авсан гэж хэллээ.
Чимэдцогзол: Тийм ээ, ACCA бол Их Британиий нягтлан бодох бүртгэлийн мэргэшлийн зэрэг, гэхдээ энэ нь бусад олон оронд, тэр дундаа Монгол, Сингапур, Европын бусад орнуудад маш сайн мэддэг, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэг байгаа юм. Тиймээс энэ үнэхээр сайн зүйл. Хэрэв хэн нэгэн өөр улсад нягтлан бодогчийн мэргэжлээр ажиллахыг хүсвэл энийг нь авах нь маш чухал.
Батаа: Өө тиймүү. Тэгэхээр энэ нь үндсэндээ сертификаттай ижил, тэгээд дэлхийн хаана ч ажилд ороход хэрэгтэй зүйл юм байна гэж ойлголоо.
Чимэдцогзол: Яг тийм. Энэ нягтлан бодох бүртгэлийн сертификаттай адил. Үүнийг бусад улс орнуудын мэргэшсэн нягтлан бодогчийн сертификат руу хөрвүүлэх боломжтой тул үнэндээ маш олон хаалгыг нээж өгдөг.
Батаа: Тэгэхээр энэ сертификат авах сургалтыг дуусгахад хэр хугацаа зарцуулсан бэ?
Чимэдцогзол: Бүтэн цагаар суралцдаг хүмүүс олон байдаг. Ийм хүмүүсийн хувьд заримдаа 3-4 жил л болдог.
Батаа: Энэ бол бүрэн хэмжээний дипломтой адилхан юм байна.
Чимэдцогзол: Тиймээ, энэ нь магистрын зэрэгтэй бараг дүйцнэ.
Батаа: За ойлголоо. Тэгэхээр энэ нэлээд том юм байна.
Чимэдцогзол: Миний туршлагаас харахад PwC - энэ ACCA шалгуурыг үнэхээр дэмждэг. Тиймээс би PwC Mongolia-д ажлын гараагаа эхлэхдээ энэ чиглэлээр суралцаж эхэлсэн.
Би бүтэн цагаар ажиллаж байсан болохоор бараг долоон жил зарцуулсан. Энэ үнэндээ урт удаан аялал байсан шүү.
Батаа: Хөөх.
Чимэдцогзол: Гэхдээ тун хэрэгтэй сертификат байгаа юм.
Батаа: АССА –г сертификат болохоор зургаан сар, магадгүй нэг жил гэж бодож байлаа. Гэтэл бүрэн хэмжээний дипломтой дүйцэх юм байна. Та 2020 онд Шинэ Зеландад ирсэн гэж хэлсэн. Ирэхэд ямар байсан бэ?
Чимэдцогзол: Би COVID-ийг ийм том болно гэж ер төсөөлөөгүй. Мэдээжийн хэрэг нэлээн төвөгтэй аялал байсан. Намайг дөнгөж Шинэ Зеландад ирэхэд Хятадад шинэ вирус гарсан гэх мэт мэдээ гарч байлаа, Азийн бусад орнуудад тархаж байсан.
Тэгэж байгаад гайгүй болох биз гэж бодож байсан ... Тэгтэл газар сайгүй тархаж бүх зүйл зогссон. Удалгүй Шинэ Зеландад анхны тохиолдол бүртгэгдсэн. Дараа нь бид хорионд орсон, бүх зүйл өөрчлөгдсөн дөө.
Амьдралдаа хэзээ ч би гэрээсээ өдөр бүр, бүтэн өдөржин ажиллах шаардлагатай болно гэж төсөөлж байсангүй. Би бараг 2-р сард Шинэ Зеландад ирээд 2-р сард мөн PWC-д ажиллаж эхэлсэн болохоор энэ нь надад үнэхээр хэцүү байсан. Хорио ердөө нэг сар хагасын дараа л болсон.
Тиймээс би олон хүнийг танихгүй, шинэ ажилдаа нэг их туршлагагүй байсан. Энэ олон салбартай фирм ч гэсэн тухайн салбарын соёл эсвэл ажлын хэв маяг нь өөр байдаг. Тиймээс надад дасан зохицох цаг хэрэгтэй байсан. Гэтэл тийм боломж гараагүй.
Би алсаас ажилдаа зохицох хэрэгтэй болсон. Азаар энэ хорио удаан үргэлжлээгүй. Тиймээс хоёр, гурван сарын дараа бусад багуудтай биечлэн ажиллах боломжтой болсон. Гэхдээ л шинэ улс оронд ирсэн хүний хувьд хэцүү зүйл их байсан.
Батаа: Тэгэхээр бүх зүйл зэрэг овоорсон мэт болжээ дээ. Гэхдээ үнэхээр гайхалтай. Та энд байна, одоо эндээс маш их өсөж хөгжиж байгаа. Би төсөөлж байна лдаа. Ингэхэд та энд ирэхээсээ өмнө англи хэл хэр мэддэг байсан бэ? Шинэ Зеландад харанхуй хаягдаагүй байх лдаа.
Чимэдцогзол: Азаар Монголд ажиллаж байхдаа бичиг баримтаа англи хэл дээр бүрдүүлдэг байсан болохоор англи хэл маань тийм ч муу байгаагүй. Бид англи хэл дээр ажиллах ёстой байсан юм. Бүх харилцаа холбоо, бүх бичиг баримтуудыг англи хэл дээр илгээх ёстой байсан. Тиймээс би сурах хэрэгтэй болсон.
Гэхдээ мэдээж миний ярих, сонсох чадвар үнэхээр хязгаарлагдмал байсан, учир нь надад үүн дээр дадлага хийх боломж байгаагүй.
Англиар уншиж, бичиж байгаа ч ярих нь огт өөр тоглоом. Намайг Шинэ Зеландад анх ирэхэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол унаган англи хэлээр ярьдаг хүмүүсийг ойлгох, тэднээр өөрийгөө ойлгуулах байсан.
Энэ хамгийн том сорилтуудын нэг байсан. Одоо сайжирч л байна. Цаашид сайжруулах хэрэгцээ байсаар байгаа.
Батаа: Хүмүүс шинэ улсад ирээд англи хэл сурахад тулгардаг хамгийн том асуудлын нэг нь энэ гэж би боддог. Миний хувьд, 2013 онд Шинэ Зеландад ирээд бага сургуульд орсон.
Би тэгэхэд 11 настай байсан, өмнө нь англи хэл дээр шоу, хүүхэлдэйн кинонууд их үздэг байлаа. Тиймээс би Шинэ Зеландад төрсөн ихэнх хүүхдүүдээс илүү уншиж, бичихдээ сайн байсан. Гэхдээ эхний зургаан сар би огт ярьж чадаагүй.
Энэ өөрөө тэс өөр чадвар юм билээ. Одоо Би Шинэ Зеландад ирсэн олон улсын оюутнуудтай ярилцаад үүнийг бас анзаарсан. Тэд их сургуульд орох гэж их хичээдэг.
Би нэг охины дасгалжуулдаг юм. Ярьж сонсох нь түүний хамгийн том бэрхшээлүүд байсан, тэр уншиж чаддаг, маш сайн бичиж чаддаг байсан ч ярьж, сонсохдоо тааруухан. Энэ бол хамгийн хэцүү нь юм билээ. Англиар ярихгүй болохоор аргагүй л юм даа. Таныг Монголд байхад хэн ч англиар ярихгүй. Ийм боломж хэзээ ч олдохгүй байгаа лдаа.
Чимэдцогзол: Энэ яг ажлын байртай адил. Хэрэв та оффисоос гадуур байгаа бол англиар ярилцах нь маш хязгаарлагдмал сонголттой.
Англиар ярьдаг хүн тийм ч олон байдаггүй. Тэд ойлгож чадна, гэхдээ тэд англиар ярьж чадахгүй. Үнэндээ хэцүү.
Харин оффисд бусад орноос ирсэн гадаадын иргэд байдаг. Гэхдээ тэдний ихэнхийн хувьд англи хэл нь тэдний хоёр дахь хэл байдаг. Тиймээс, унаган англи хэлтэй хүмүүстэй англиар ярих, сонсох чадвар маш хязгаарлагдмал байдаг нь хэцүү.
Харин Шинэ Зеландад ирээд хүн бүр англиар ярьдаг болохоор энэ нь сорилт болдог, гэхдээ бодит амьдрал дээр дадлага хийж, өөрийгөө сайжруулах сайхан боломж юм даа.
Батаа: Тэгэхээр PwC бол дэлхий даяарх 150 салбартай гэсэн. Шинэ Зеландын PwC салбарт ажиллах нь Монголын өөр нэг компанид ажиллахаас өөр байна уу?
Чимэдцогзол: Миний ажиллаж байсан уул уурхайн компани бол PwC-ээс гадуур ажилласан цорын ганц компани байгаа юм. Тэр компанид гадаадын зарим хүмүүс бусад орноос ирсэн байдаг. Гэхдээ ялгаа нь гэвэл компаний соёл.
Дотоодын компаниуд үнэхээр монгол соёлтой байдаг. Харин PwC Mongolia хэдийгээр Монголд байдаг ч гэсэн гадаадаас олон хүмүүс байдаг, Монгол хэдий ч гадаадад сурч, амьдарсан олон хүмүүс ажилладаг юм.
Үнэндээ бол маш олон орноос хүмүүс байдаг. Та эдгээр хүмүүсээс тэдний мэдэхгүй зүйлийг хүлээх боломжгүй. Тэдний үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй болдог юм.
Батаа: Тийм ээ, маш олон янзын хүмүүс байгаа лдаа.
Чимэдцогзол: Тийм. Заримдаа бидний ёс заншил ийм байдаг, танайх яадаг вэ гээд л. Үнэндээ бол гоё шдээ. Солилцооны хөтөлбөрт байгаа юм шиг. Нэг оффист суугаад хорвоотой танилцах сайхан байдаг.
Батаа: Хэрэв та монгол хүн, тэгээд олон соёлтой ийм орчинд орохыг хүсвэл ийм глобал компанид ажиллах нь хамгийн зөв арга гэж та бодож байна уу?
Чимэдцогзол: Мэдээж, тийм.
Батаа: Тэгэхээр олон улсаас ирсэн ийм хүмүүстэй ажиллах нь Монголоос Шинэ Зеланд руу шилжих шилжилтийг илүү амархан болгосон гэж та бодож байна уу?
Чимэдцогзол: Тэгэж бодохгүй байна. Монголд компаний нийт ажилтнуудын 70, 80 хувь нь монголчууд байдаг. Гэсэн ч энэ маш том өөрчлөлтийг авчирдаг.
Харин Шинэ Зеландад бол арай өөр түвшинд ажиллаж байна. Таван хүн сууж байна гэвэл тавуулаа таван өөр орны хүмүүс байх нь элбэг. Тэгэхээр өөр лдөө.
Батаа: Тийм ээ, ойлгож байна. Энэ бол намайг анх ирэхэд хамгийн их цочирдсон зүйл байсан. Миний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн. Би 11 настай, юу болоод байгааг ч ойлгохгүй байлаа. Бид нэг тийшээ явлаа гэсэн. Тэр нь Шинэ Зеланд болж таарсан.
Ирээд яг есөн жил болсон байна. Галзуу юм аа. Миний амьдралын бараг хагас нь энд өнгөрч. Би энэ жил 20 нас хүрч байна. Ингэхэд таны PWC-д орсон арга зам чинь уламжлалт арга барилтай адилгүй юм шиг. Би тэгэж бодож байна. Энэ ярилцлагыг Шинэ Зеланд хүмүүс үзэж байгаа бол тэгэж хэлэх байх. Туршлагатай холбоотой байх. Та Монгол дахь PWC-ийн салбараас энд ирсэн.
Хэрэв оюутан хүн PWC-д ажиллахыг хүсч байвал ямар ур чадварууд илүү хэрэгтэй вэ? Ө/х дөрвөн томын нэгд ажиллахыг хүсч байгаа оюутнууд ямар ур чадвараа илүү хөгжүүлэх ёстой гэж та бодож байна?
Чимэдцогзол: Тийм ээ, би аудитын туслах ажилтнаар эхлээд орсон. Миний хамгийн түрүүнд санал болгож буй зүйл бол хэрэв нягтлан бодох бүртгэлээр явах бол түүндээ хамгийн сайн байх ёстой.
Шилдэг болох нь их тустай. Нягтлан бодох бүртгэл, бизнес менежмент, тэр дундаа менежменттэй холбоотой хичээлүүд маш чухал. Нягтлан бодогч мөртлөө аудит хийнэ, тооцоо хийнэ.
Бид ажил дээрээ маш их зүйлийг зохицуулах ёстой болдог. Тиймээс менежментийн ур чадвар маш чухал. Маш сайн зохион байгуулалттай хүн байх ёстой, шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой, учир нь энд маш ур чадвар шаарддаг.
Мөн маш олон бэрхшээл байна. Хэдийгээр их дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ч бодит амьдрал дээр илүү төвөгтэй асуудал, хувилбарууд гарч ирдэг. Тийм ур чадвартай эсвэл энэ салбарт сонирхолтой хүмүүс миний ажигласнаар илүү хурдан амжилтанд хүрсэн харагддаг. Тэд сурах маш их сонирхолтой байдаг. Бас нэг хамгийн чухал зүйл бол англи хэл.
Англи хэлгүй бол ийш тийшээ явах, харилцах арга байхгүй. Жишээ нь Монголоос хэн нэгэн энэ ярилцлагыг үзээд, өө, би Монголын компанид ажиллахад асуудалгүй гэж бодох байх.
Гэхдээ энэ тийм биш, учир нь үнэндээ олон улсын гүйлгээнүүд хийгддэг. Та ямар нэгэн байдлаар карьерын явцдаа гадаадаас ирсэн хүнтэй ажиллах хэрэгтэй болно. Дотоодын компаниудад хаа сайгүй ийм асуудал тулгардаг.
Тиймээс англи хэл сурах нь зайлшгүй. Би дахиад оюутан байсан бол англи хэлийг улам илүү сайн сурах байсан. Би үүнд цаг зарцуулдаг байсан ч, энэ хангалтгүй байсан. Ажлын гараагаа эхэлж байхад надад маш их бэрхшээл тулгарч байсан.
Батаа: тийм шүү, гарцаагүй.
Чимэдцогзол: Миний бодлоор та зөвхөн ганц зүйлд, ө/х хүссэн мэргэжилдээ сайн байх нь хангалтгүй. Хэрэв та ирээдүйд нягтлан бодогч болохыг хүсч байгаа бол зөвхөн нягтлан бодох бүртгэлд сайн байгаад зогсохгүй, бизнесийн бүхий үндсийг ойлгодог байх ёстой.
Батаа: Тиймээ, би ойлгож байна. Энэ гарцаагүй. Би англи хэлний тал дээр санал нэг байна. Англи хэл, хэрэв та өөрийн улсаас дээгүүр түвшинд ажиллахыг хүсч байвал хүмүүстэй англиар харилцаж сурах хэрэгтэй, ямар нэг хэмжээгээр, ядаж л өөр хүний хэлж байгааг ойлгож, өөрийгөө ойлгуулж чаддаг байх ёстой.
Чимэдцогзол: Тиймээ. Мөн та бага зэрэг зоригтой байх хэрэгтэй.
Би анх удаа гадаад менежертэйгээ ярих гэж оролдоод үнэхээр чадаагүй. Би түүний хэлснийг бүрэн ойлгосон. Гэхдээ би маш ичимхий байсан болохоор тэдэнд өөрийгөө ойлгуулах нь надад үнэхээр хэцүү байсан. Би мэдээж мэддэг зүйлийнхээ талаар ярих зориггүй байсан хэрэг лдээ.
Батаа: Тийм ээ, гарцаагүй. Зоригтой, азаа үзэх чадвартай, хүмүүсийн өмнө тэнэг харагдахаас айхгүй байх хэрэгтэй санагддаг. Энэ их сайн зүйл. Корпорацийн ертөнцөд хүмүүс өөрсдийгөө өндөрт гарснаар төсөөлдөг. Хүн бүр юу болж байгааг мэддэг мэт царайлна. Гэвч бодит амьдрал дээр олон хүн эргэлзээтэй байдаг. Тийм үү?
Айдсаа давж, эрсдэл хийхийн тулд дадлага хийх хэрэгтэй юм шиг байгаан. Сайн англиар ярихын тулд ярих л хэрэгтэй. Маш энгийн логик.
Анх надад их хэцүү байсан. Би хүмүүстэй маргах дуртай хүн лдээ. Энэ бол миний хувьд маш том зүйл байгаан. Би найзуудтайгаа маргах дуртай, бид спорт, кино, гээд одон сэдвээр маргадаг юм.
Эхлээд би юу ч ярьж чадахгүй нь ойлгомжтой. Намайг тэнэг юм ярихад найзууд маань шоолно. Надад энэ хамаагүй байсан, учир нь би тэднийг, тэд миний хэлснийг ойлгох нь чухал байлаа.
Энэ бол англиар ярьдаг улс оронд төрсөн хүмүүстэй адилхан байх ур чадвар. Эхлээд толгойд байгаа зүйлээ үгээр дамжуулах нь үнэхээл хэцүү байдаг. Хэрэв та үүнийг өндөр түвшинд хийж чадвал танд олон хаалгыг нээж өгөх нь гарцаагүй. Үндсэндээ та англи хэлийг туршилт, алдаагаар л сурдаг.
Ингэхэд та ямар нэгэн сургалтанд хамрагдсан уу? Та эдгээр сургалтуудад хэр удаан хамрагдсан бэ?
Чимэдцогзол: Би англи хэлийг 12, 13 настайгаасаа сурч эхэлсэн. Гэхдээ долоо хоногт ганц хоёрхон цаг л үздэг байлаа. Энэ нь хангалтгүй байсан. Ахлах сургуулиа төгсөхөд англи хэл сайн байсан гэж хэлэхгүй. Харин их сургуульд байхдаа би үүнийг маш сайн сурах ёстой гэдгээ ойлгосон юм. Хэрэв би үнэхээр карьертаа амжилт гаргахыг хүсч байгаа бол эсвэл үнэхээр гадаад улс орнуудад эсвэл дэлхийн салбарт ажиллахыг хүсч байвал англи хэлийг сурахаас өөр арга зам үгүй лдээ. Тэгээд би англи хэлийг бие даан сурч эхэлсэн.
Тэгэхгүй бол зүгээр л их сургуулийн эсвэл ахлах сургуулийн хөтөлбөрт түшиглэсэн бол энэ нь хэзээ ч хангалттай байж чадахгүй байсан. Би нэмэлт хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсон.
Сургалтын хувьд тийм ч олон курст хамрагдсанаа сайн санахгүй байна, сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэж ганц хоёр сарын курсд суусан байх.
Мөн TOEFL эсвэл IELTS шалгалт, ахисан түвшний эсвэл зүгээр л бизнесийн мэргэжлийн түвшинд гаргах тусгай сургалтууд байсан. Шууд утгаараа бол зөвхөн өөрөө судалгаа, орчуулга хийх, кино үзэх, үг цээжлэх зэрэг л байсан даа.
Батаа: Үнэхээр гайхалтай юмаа.
Чимэдцогзол: Хамгийн түрүүнд хийх зүйл бол үг цээжлэх. Англи хэлний орчуулга хийхээсээ өмнө тэдгээрийг бичиж, харж болох газар бүрт нь тавьдаг байсан. Ингэж л би сурч эхэлсэн. Энэ бол англи хэл сурах сонгодог арга. Үг цээжлэх чухал. Тэгэж явсаар би дэлхийн фирмд карьераа эхлүүлсэн дээ.
Батаа: Дадлага хийгээд байхаар хамаагүй хялбар хурдан сурдаг. Тиймээ. Энэ үнэхээр гайхалтай юм. Би англи хэл сурах хүсэлтэй олон хүмүүстэй ярилцдаг.
Тийм ээ, хэрэв та хичээл зүтгэл гарган, өөрөө үүнийг үнэхээр хийхийг хүсвэл энэ нь зүгээр л бүтдэг юм билээ. Би яг одоо таньтай ярьж байна, таны англи хэл үнэхээр сайн байна.
Чимэдцогзол: Магадгүй бид 2 хоёулаа монголчууд болохоор тэгсэн байх.
Батаа: Та л тэгэж бодож байгаа юм, та үнэхээр сайн байна.
Чимэдцогзол: Анх Шинэ Зеландад ирээд ярилцлага өгөх байж (инээлдэв).
Батаа: Өө би ч үүнийг төсөөлж байна лдаа. Эхлээд ч хэцүү шүү, ярьж чадахгүй болохоор үнэхээр ганцаарддаг. Надад сүүлийн нэг асуулт байна. Бид удаан ярилцсан байна. Ингэхэд та их сургуульд орох үедээ хэр сэтгэл хөдөлж байв? Ирээдүйнхээ талаар, ер нь амьдралдаа юу хийхийг хүсч байсан бэ?
Та англи хэл сурах ёстойгоо мэдээд сурч эхэлсэн байна. Үнэхээр өндөр гүйцэтгэлтэй хүн юм. Яг одоо их сургуулийн оюутнуудад та ямар зөвлөгөө өгөх вэ? Над шиг, амьдралдаа юу хийхийг хүсч байгаагаа ойлгохыг хичээж байгаа хүмүүст хандаад юу хэлэх вэ?
Чимэдцогзол: Өрөөнд байгаа хамгийн шаргуу ажилладаг нэгэн байхыг хичээ гэж би хэлмээр байна. Нягтлан бодох бүртгэл нь миний карьерын анхны сонголт биш байсан. Гэхдээ энэ миний хувьд хамгийн найдвартай ажил санагдсан юм. Тиймээс би үүнийг сонгосон.
Нэгэнт би үүнийг сонгосон болохоор үүнийг эзэмших ёстой. Хэдийгээр энэ миний анхны сонголт биш байсан ч би үүнд сайн байх ёстой гэж үзсэн. Тиймээс сонгосон л бол тууштай, сонгосон зүйлдээ өөрийгөө зориулах хэрэгтэй.
Дараагийн хэлэх зүйл бол сахилга бат, учир нь энэ өдрүүдэд анхаарлаа төвлөрүүлэхэд үнэхээр хэцүү болсон байна. Facebook, Instagram, сошиал, Netflix гээд таны анхаарлыг сарниулах зүйл их байна.
Би хөгшин хүн юм шиг сонсогдож магадгүй ч, азаар ухаалаг утас дөнгөж худалдаанд гарч байх үеийн хүн лдээ. Оюутан байхад ухаалаг гар утас тийм ч түгээмэл байгаагүй, ялангуяа их сургуулийн оюутнуудад энэ маш үнэтэй байсан.
Тиймээс анхаарлаа төвлөрүүлэхэд үнэхээр тустай байсан. Одоо надад ажил хийхэд хэцүү байдаг. Би ажил хийж байхдаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна. Эргээд харахад их сургуульд байхдаа би маш сайн төвлөрдөг байж.
Тиймээс чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж байхдаа өөрийгөө сатааруулахгүй байхыг хичээгээрэй. Энэ танд үнэхээр туслах болно.
Батаа: Надад таалагдаж байна. Сахилга бат миний насны залуусд асуудал болоод байгаамаа. Гаднаас сатаарах зүйл их байна. Сэтгэл хөдлөм зүйлс маш их байх юм.
Надад эдийн засгийн хуулийн тухай ярьж байгаа багшийн ганц цагийн лекцийг үзэхэд үнэхээр хэцүү байдаг. Надад илүү сэтгэл хөдөлгөм зүйл хийж болмоор санагддаг. Гэхдээ өөрийгөө түгжээд, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байх нь их чухал санагддаг юм. Хүн бүр сатаарч байхад, та өөрөө л сатаарахгүй бол хурадан урашлах юм билээ.
Чимэдцогзол: Жишээ нь би ACC-д суралцан, шалгалтанд бэлдэхэд заримдаа нэг эсвэл хоёр долоо хоног болдог байв. Ихэвчлэн хүмүүс хоёр, гурван сар болдог л доо. Миний хийсэн зүйл бол би утсан дээрх бүх сошиал медиа аккаунтаа устгасан. Хэрэв би хүсвэл дахиад л суулгачихна шүүдээ.
Тэгэхээр анхаарал сарниулах зүйлээс хол хаа нэгтээ суу. Шагнал нь таны шалгалтын дараа ирэх болно. Тэгээд утсаа үзэх зөвшөөрлийг өөртөө өгөөрэй. Энэ бол шагнал.
Батаа: Би анхаарал сарниулах зүйлсээ арилгамаар санагдчихлаа, энэ үнэхээр гоё зөвөлгөө байлаа Энэ таны хамгийн том зөвлөгөө байхаа, тийм үү?
Чимэдцогзол: тийм, яг зөв.
Батаа: Би ч бас эдгээрийг туршиж үзмээр юм байна. Би дандаа анхаарлаа сарниулж байгаагаа ойлголоо. Тиймээс би өөрийгөө түгжих хэрэгтэй юм байна. Энэ ярилцлага миний хийсэн хамгийн шилдэг ярилцлагуудын нэг байлаа, маш их баярлалаа.
Хэрэв та амьдралынхаа бусад зүйлийн талаар ярилцахыг хүсвэл над руу дахин мессеж бичиж болно шүү. Мэдээж. Дахин ярилцлага хийхдээ баяртай байх болно. Баяртай.
Чимэдцогзол: Баяртай.