Өнөөдрийн зочин бол Бренда Ли байна. Тэрээр Property Choice группын үүсгэн байгуулагчдын нэг, дараа нь өөрөө энэ тухай ярина. Тийм ээ, энэ бол бидний өнөөдрийн ярилцлага.
Энэ ярилцлагын зорилго нь өөрийгөө хэрхэн бүтээсэн түүх, амьдралдаа тохиолдсон саад бэрхшээлийн тухай өгүүлэх юм. Тиймээс бид үүнийг гэрээсээ үзээд суралцах болно.
Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
Бренда: Өө, баярлалаа. Намайг урьсанд баярлалаа. Тийм ээ, би бол Бренда, 33 настай. Таны хэлсэнчлэн би үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа гм чиглэлээр ажилладаг Property Choice компанийг үүсгэн байгуулагчдын нэг.
Ихэвчлэн үл хөдлөх хөрөнгийн худалдаа лдаа. Гэхдээ би Beyond Architects-ийн архитектурын захирлаар ажилладаг. Энэ 2018 онд эхэлсэн.
Property Choice 2015 онд эхэлсэн. Тиймээс би одоо энэ чиглэлээр ажиллаж байна. Би архитекторч хүн. Энэ бол миний карьер.
Батаа: Күүл, үнэхээр күүл байна шүү. Ярилцлагаа таны түүхээр эхлүүлье. Та хаана төрсөн бэ? Та Шинэ Зеландад төрсөн үү эсвэл өөр газар төрсөн үү?
Бренда: Үгүй ээ, би Хятад хүн.
Батаа: Та хэдэн онд Шинэ Зеландад ирсэн бэ?
Бренда: Би найман настайдаа ирсэн.
Батаа: Аан за
Бренда: Тэгэхээр миний хятад хэл найман настай хүүхдийн төвшин үлдчихсэн.
Батаа: Би Монгол хүн, Шинэ Зеландад ирсэн болохоор надтай адилхан юм байна. Тиймээ. Би 11-тэй ирсэн болохоор миний монгол хэл бас 11 настай хүүхдийн түвшинд байдаг. Хэзээ ч хөгшрөхгүй юм шиг санагддаг нь хачирхалтай.
Бренда: Тийм шүү.
Батаа: Тэр шилжилт танд хэцүү байсан уу? Шинэ улсад ирж, шинэ хэл сурах, энэ бүхэн таны хувьд өөр байсан уу, эсвэл зүгээр урсгалаараа байв уу?
Бренда: Энэ үнэхээр амархан байсан. Надад тулгарсан цорын ганц хэцүү зүйл бол би их богино үстэй байсан, чинийхээс арай л арай урт байх. Хүүхдүүд намайг хүү байна гэж боддог байсан.
Энэ л миний цорын ганц асуудал байсан. Тэр үед би үнэхээр дэггүй, ADHD-тай байсан. Тэгэхээр надад тулгарсан цорын ганц асуудал энэ байж.
Шинэ улс орон дасах нь харьцангуй хялбар байсан. Миний бодлоор бага насандаа ирсэн бол энэ нэг их асуудал биш, тийм биз?
Батаа: Тийм шүү. Тэгэхээр тохиолдож болох бүх асуудлын жагсаалт дотроос таныг найман настай хүү гэж харсан нь тийм ч хэцүү зүйл гэж бодохгүй байна.
Бренда: Тиймээ тийм.
Батаа: Ойлголоо. Шинэ Зеландад ахлах сургуулиа төгсөөд Шинэ Зеландын их сургууль төгссөн үү? Ямар их сургууль төгссөн бэ?
Бренда: Би Окландын Их Сургуульд архитектурын чиглэлээр суралцсан.
Батаа: Аан за
Бренда: Тэгээд 2012 онд магистрын зэрэгтэй төгссөн. Энд таван жил суралцсан академик зэрэг лдээ. Энэ нь come join шиг. Гурван жил бакалавр, дараа нь магистрт хоёр жил нэмж сурсан.
Батаа: Та их боловсролтой эмэгтэй юм. Гайхалтай.
Бренда: Өө, би энэ талаар мэдэхгүй юм байна.
Батаа: Ингэхэд та ямар хоббитой вэ?
Бренда: Би их ажилладаг болохоор энэ тал дээр үнэхээр муу.
Үнэндээ энэ талаа хөгжүүлээгүй юм байна. Надад олон хоббитой байхгүй, миний гол хобби бол тоглоом тоглох.
Батаа: Та ямар тоглоом тоглодог вэ?
Бренда: Бүх төрлийн тоглоом. Ихэвчлэн компьютер тоглоом, надад PlayStation бас бий. Бараг бүх зүйл, мэргэн буудагч, RPG. За энэ лүү орохоо больё.
Батаа: Тэгье.
Бренда: Гэхдээ энэ бол миний стрессээс гарах хоббигийн нэг л дээ.
Батаа: Ойлголоо. Гэхдээ энэ их зүгээр хобби байна. Энэ бас миний хоббигийн нэг. Гэхдээ би тань шиг завгүй байдаг гэж хэлэх гээгүй шүү.
Та хоёр ч бизнес эрхэлдэг, харин би их сургуулийн нэгдүгээр курсын оюутан. Гэхдээ энэ сайхан лдаа.
Бренда: Тиймээ. Мэдээж.
Батаа: Их сонирхолтой байна. Тиймээс би үүнийг асуумаар санагдлаа. Энэ бол миний ярилцлагууддаа оруулахыг хичээсэн асуулт байгаа юм. Та ер нь хэр уншдаг вэ?
Бренда: Би унших ёстойг мэддэг шигээ ойрд уншаагүй юм байна.
Гэхдээ миний давуу тал бол найз залуу маань маш их уншдаг. Тэр маш олон аудио ном сонсдог. Тэгээд би маш олон хэрэгтэй мэдээллийг түүнээс авдаг. Энэ үнэхээр тустай шүү.
Гэхдээ би архитекторын ажил гм өдөр тутмын ажлуудаа хийж байхдаа маш олон аудио ном сонсдог.
Батаа: Тэгвэл та ямар ном санал болгох вэ? Дуртай нэг номоо хэл гэвэл.
Бренда: Энэ таны хийх гэж байгаа зүйлээс шалтгаална гэж бодож байна. Хэрэв та амьдралаа өөрчлөхийг оролдож буй залуу хүн үү эсвэл бизнес эрхлэх гэж байна уу эсвэл стрэссээ тайлах гэж байна уу – юу унших нь үнэхээр үүнээс хамаарна гэж би боддог. Миний бодлоор хүн бүрийн унших ёстой ном бол Eckhart Tolle –ийн "Одоогийн хүч". Гол санаа нь та амьдралдаа юу хийхийг, юу хийхгүй байхыг хичээж байна вэ гэдэгт хариу өгнө - энэ ном бол уншихад тун хэрэгтэй ном гэж бодож байна.
Батаа: Учир нь сүүлийн үед фитнес хийх гэх мэт таны хийх ёстой гэсэн бүхнээс өөр ном уншиж байна. Миний амьдралдаа хэвшүүлэхийг хичээж буй нэг зүйл бол ном унших. Ядаж л 15-30 минут уншихыг хичээж байна. Мөн энэ бол миний яг одоо уншиж байгаа ном - Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ?
Бренда: Өө, тийм. Би үүнийг уншсан.
Батаа: Одоогоор надад үнэхээр таалагдаж байгаа.
Бренда: Тийм ээ, гарцаагүй. Энэ сайн ном. Чи надад маш их зүйлийг хэлж байна. Энэ бол сайхан санаа байна. Би өдөр бүр 15-30 минут ном уншмаар санагдлаа. Гэхдээ ажлаа хийж дуусгаад юу хиймээр байна гэхээр арай өөр зүйл гараад ирдэг, тийм биз?
Батаа: Тиймээ. Би хийх ёстой бусад чухал ажлаа хойш тавьдаг. Ном уншихын тулд тэднийг хойшлуулах нь зүгээр санагддаг. Тэгээд дараа нь тоглоом тоглоно.
Уншмаар маш олон ном байдаг, унших нь надад үнэхээр сайхан санагддаг. Хэдийгээр би номыг бүхэлд нь хэрэгжүүлээгүй ч надад ямар нэгэн байдлаар илүү сайн сэтгэхэд туслаад байдгийн.
Бренда: Чи их сургуулийн 1-р курс, гэхдээ чиний боловсрол зөвхөн чиний карьертай холбоотой гэдгийг хэлэх гэсэн юм. Чи амьдралынхаа бүх хугацаанд боловсрох хэрэгтэй, хэн ч чамд үүнийг заадаггүй.
Батаа: Тиймээ, мэдээж. Одоо таны карьерын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Та Property Choice компаниа 2015 онд эхлүүлсэн гэсэн. Та яагаад үүнийг эхлэв? "Би үүнийг хийнэ" гэж яагаад бодов? Би үүнийг мэдмээр байна.
Бренда: Энэ эхлээд компани болж эхлээгүй, зүгээр л үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн. Тэр үед би ажилладаг байлаа, жилдээ 50,000 долларын цалин авдаг байсан.
Тэр үед миний хамтрагч бүр бага цалинтай байсан. Тиймээс бид ирээдүйгээ хэрхэн баталгаажуулах вэ гэж бодож эхэлсэн. Бид юу хийх вэ? Бидэнд байгаа зүйл нь хадгалсан жаахан мөнгө байлаа. Би TradeMe вэбсайт дээр үнэт эдлэл, эд зүйлс зардаг жижиг онлайн бизнестэй байсан юм.
Ямар ч байсан бага зэрэг мөнгө хуримтлуулж хадгалсан байв. Бид байр худалдаж авах тухай ярьж байгаад хөрөнгө оруулалт болж хувирсан.
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт гэж юу вэ? Дараа нь бид үүний цаад санааг ойлгохын тулд хэд хэдэн сургалтад хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ тэр үед би моргейжийн талаа юу ч мэдэхгүй байлаа. Зээлийн хүүг яаж тооцохоо ч мэдэхгүй байсан.
Ерөнхийдөө юу ч мэдэхгүй байсан. Би ийм бага орлогоор амьдарч чадахгүй гэдгээ л мэдэж байсан. Энэ удаан хугацаанд тогтвортой биш, тийм биз?
Би хөрөнгө худалдаж авч, сайхан амьдрахыг хүсч байлаа.
Тэгээд бид үл хөдлөх хөрөнгө, өмчийн сургалтуудад суусан. Бид анхны хөрөнгө оруулалт бүхий үл хөдлөх хөрөнгөө худалдаж авахаар шийдсэн, энэ үнэндээ хоёр байр л байсан. Хоёр тусдаа байшин, гэхдээ хоорондоо холбоотой.
Энэ бол бидний худалдаж авсан эхний хоёр байр. Тэнд бүх мөнгөө хийчихсэн, одоо яаж үүнийг үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт гарсан. Тэгээд бид олон арга замуудыг олж мэдсэн.
Бид цааш яваад л байсан. Энэ бол 2015 он. Эцэст нь зөвхөн хувийн хөрөнгө оруулалт биш, харин үл хөдлөх хөрөнгийн арилжаа болж хувирсан. Тэгээд л энэ бизнес болсон доо.
Батаа: Аан за, тэгэхээр таны бизнес хувийн шалтгаанаар эхлээд дараа нь яг одоогийн бизнесийн чинь тэсрэлт хийгдсэн байх нь.
Бренда: Тийм ээ, зүгээр л хөрөнгө оруулалт. Одоо бид маш их хөрөнгө оруулалтыг хийсээр байгаа, гэхдээ бид засварын ажил, үл хөдлөх борлуулах, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтыг хийж байна.
Батаа: Ойлголоо. Би үл хөдлөх хөрөнгийн худалдаа гэж юу болох талаар сайн мэдэхгүй байна. Энэ талаар жаахан яриач?
Бренда: Бид хэн ч авахыг хүсдэггүй байшингуудыг эсвэл боломжит үнэ цэнтэй мөртөө асуудалтай байгаа байшингуудыг худалдаж авдаг. Тэгээд бид үүнийг шинэчилдэг, янзалдаг, зөвшөөрөл авдаг. Тэгээд энэ үл хөдлөх хөрөнгөө зардаг.
Батаа: Өө, яг л байшин борлуулж эргүүлдэг шиг.
Бренда: Үл хөдлөх хөрөнгийн худалдаа гэдэг нь Америкийн нэр томъёо. Миний бодлоор Шинэ Зеландад энэ нь үл хөдлөх хөрөнгөө эргүүлэх гэж явдаг.
Батаа: Одоо илүү ойлгомжтой болж байна. Хөөх. Ингээд 2015 онд эхлээд одоог хүртэл ажилласаар л байгаа нь үнэхээр гайхалтай. Манай ажил дээр есөөс тав хүртэл ажилладаг менежер байдаг юм, тэр энэ амьдралынхаа тухай их ярьдаг, одоогийн ажил нь амьдралд нь хангалттай төлдөг.
Тэгсэн хэрнээ "Би насан туршдаа үүнийг хийж чадахгүй" гэж байсан. Би иймэрхүү түүхийг олон сонссон.
Бренда: Тиймээ. Гэхдээ цагийн ажил хийхэд буруу зүйл байхгүй лдээ.
Би саяхан ажилд орсон эгчдээ ингэж хэлсэн. Бурхан минь, есөөс тав хүртэлх цагийн ажил хийж чадахгүй нь гэж. Би бизнес эхлүүлж, сэтгэл хангалуун амьдармаар байна гэдэг.
Есөөс тав хүртэлх ажиллаад, сэтгэл дүүрэхгүй гэсэн үг биш лдээ.
Энэ нь өөр зүйлтэй холбоотой. Би есөөс тав ажлыг ч хийж чадахгүй нь, би аз жаргалгүй байна гэвэл, дараа нь ч мөн адил жаргалтай болно гэж байхгүй.
Юу хийх нь хамаагүй, асуудал есөөс тав ажилд байгаа юм биш. Энэ бол таны үр дүн эсвэл бусад түүхүүд гэж бодож байна.
Батаа: Нийгэмд чин сэтгэлээсээ нөлөөлөл бий болгож, сайн ажиллаж байвал есөөс тав хүртэлх цагийн ажил хүртэл сайхан. Тийм үү? Хэрэв та аз жаргалтай байгаа бол тэгээд л болоо.
Бренда: Яг Тийм. Би одоо есөөс тав хүртэл ажилладаггүй. Харин шөнө дунд, найм хүртэл ажиллаж байна.
Батаа: Бас нэг зүйл бол миний ажиллаж байсан ихэнх цагийн ажил санамсаргүй байдлаар орсон байдаг. Гарааны бизнес, ресторан, бизнес гээд олон. Манай дарга нар, менежерүүдийн ажлын цаг маш урт байдаг. Үнэхээр галзуу. Тэд өглөө эхлээд шөнө дунд явцгаадаг. Тэдэнд ямар нэг хийх зүйлс үргэлж ундраад л байдаг. Тэдний өмнөөс хариуцлага хүлээх хүн байхгүй, бүхнийг өөрсдөө хариуцдаг болохоор.
Бренда: Наадах чинь үнэхээр аймшигтай. Чиглүүлэх үүрэгтэй болохоор тэр. Ямар нэг зүйл буруу болвол тэр нь миний л буруу болно.
Батаа: Хэн нэгнийг надад туслаач гэх боломжгүй. Зүгээр өөрөө л хийнэ. Энэ маш аймшигтай. Надад нэг асуулт байна. Би утаснаасаа хараадхая, уучлаарай.
Хэрхэн бизнесээ эхлүүлэхээр болсон таны түүхийг сонсох нь маш сонирхолтой байна учир нь ийм бодолтой хүмүүс олон байгаа санагддаг. Хэрхэн бизнес хийх талаар медиагаар мэдээлэл их байна. Гэхдээ юу руу орох гэж байгаагаа ойлгох нь тун чухал санагддаг.
Хүмүүст үүнийг ойлгуулах нь хамаагүй хэцүү. Мөнгө, нэмэлт орлого. Энэ бүгд тийм амар биш.
Бренда: Тиймээ. Миний бодлоор хэрвээ чи бизнес рүү орвол их мөнгө олох болно, үүнийг шаргуу хөдөлмөрлөх (hustling) гэж нэрлэдэг. Мөн та хэдэн жилийн турш амжилтанд хүрч болно, гэхдээ чи эдгээр хэцүү өдрүүдэд босоход амаргүй байна.
Та ажлаасаа гарахыг хүссэн бол үргэлжлүүлэх боломжгүй болно. Тэгэхээр танд тодорхой алсын хараа, тодорхой зорилго байхгүй бол ямар нэгэн зүйл тохиолдоход ямар нэг шалтаг олдох л болно. Энэ бизнес, энэ зах зээл зөв биш гм. Өөр зүйл хийцгээе гээд л явна. Тэр залуу илүү их мөнгө хийгээд байна. Биднийх мөнгө биш байж гээд л.
Батаа: Биднийх мөнгө биш байж. Энэ гоё сонсогдож байна. Та завгүй хүн, таны ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?
Бренда: Одоо жаахан эмх замбараагүй байгаа. Миний яг одоо хийх гэж байгаа зүйл бол Тони Роббинсын RPM ((Rapid Planning Method)) процессийг хийх явдал. Энэ нь хурдан төлөвлөлтийн үйл явц, та хийх ёстой зүйлээсээ илүү хүссэн үр дүнд хүрэхэд анхаарлаа төвлөрүүлэх тухай юм.
Яагаад гэвэл би хийх ёстой зүйлдээ анхаарлаа хандуулбал хамгийн яаралтай зүйл гарч ирнэ. "Beyond Architects"-ийн хувьд яг одоо ажиллаж эхэлж байгаа болохоор маш завгүй байна. Property Choice бол зүгээр л зах зээлээ өөрчлөх дээр төвлөрч байна.
Маш олон зүйл болж байна. Хэрэв би хамгийн их хашгирч байгаа зүйлийг л хийгээд байвал зорилгодоо мөд ойртохгүй. Гэхдээ өдөр дуусах л, тийм үү? Гэхдээ би цаашаа явахгүй байна гэсэн үг.
Миний муу өдөр бол би босоод шууд утсаа шалгаад паникт орох. Хүмүүс рүү залгаж, тэдэнд хариулах, тэднийг эхлэхээс нь өмнө бидэнд хэд хэдэн зүйл байгаа гээд бэлдэж эхэлдэг, бүх зүйлийг байранд нь тавиад л, юу буруу болчих бол хэрхэн засах вэ гм. Энэ бол муу өдөр. Тэгээд шөнө болтол ажиллана.
Сайн өдөр, энэ нь ямар байх ёстой вэ гэхээр ихэвчлэн би сэрэхэд аль хэдийн сайхан амарсан байдаг. За тэгэхээр би өнөөдөр юунд талархах байна вэ гэж боддог. Учир нь та өдрийг талархалтайгаар эхлүүлж байна. Таны сэрэх өдөр бүр сайхан өдөр гэдгийг та мэднэ.
Батаа: Энэ миний сүүлийн үед их сонсож байгаа зүйл байна.
Бренда: Тиймээ. Ингэж эхэлбэл өдрийн цагаар бүтэлгүйтэх магадлал багасна. Тиймээс үсэрч цовхчоод байх хэрэггүй.
Яаралтай зүйл рүү түрүүлж орохгүйг хичээ, зүгээр л бодоод үз, энэ бол миний долоо хоногийн зорилго. Өдрийн төгсгөлд ямар зүйлүүдийг дуусгах билээ? Би өнөөдөр амжилтанд хүрсэн гэдгээ яаж мэдрэх вэ? Бага зэрэг хойшоо суугаад бод, урагшаа төлөвлө. Тэгээд л би ажиллаж эхэлдэг дээ.
Фитнесст явахаа больсон, гэхдээ удахгүй дахин эхлэх гэж байгаа. Би ихэвчлэн шууд ажиллаж эхэлдэг. Зав гарвал өдрийн хоолондоо үргэлж гарна, дандаа л ажлаа хийдэг юм байна. Өдрийн цагаар цагаар жаахан ч гэсэн таашаал авахыг хичээдэг. Нэг иймэрхүү л байна даа.
Батаа: Таны хэлсэн үнэхээр сонирхолтой байна. Муу өдөр, сайн өдрийн талаарх ойлголт. Харьцуулаад харахад ажил хийгдээд л дуусна. Ганц ялгаа нь таны урагшлах сэтгэлгээ юм байна гэж ойлголоо.
Нэг нь бүх зүйл буруу болох. Би юу хийгээд байна вэ гээд. Нөгөөх нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх юм байна. Тайвнаар анхаарал төвлөрөх.
Бренда: Яг тийм. Миний санаа бол бүх зүйл хийгдээд л дуусна, гэхдээ заримдаа буруу зүйл хийгдэх явдал гарна.
Хэрэв таны асуулт өнөөдөр юу нь буруу болчихвоо байж болно. Тэгвэл би үүнийг хэрхэн зогсоож чадах вэ? Юу ч асуусан тархи чинь хариулах болно. Тэгээд та новшийн асуулт асуувал новшийн хариулт авах болно. Эцсийн бүлэгт би хэрхэн сэтгэл хангалуун болох вэ гэж асуу. Хэрэв сайн асуулт асуувал таны олох хариултыг өөрчилдөг, тэгээд энэ нь таны үйлдлийг, үр дүнг өөрчилдөг.
Тиймээс та үргэлж сайн асуулт асуух хэрэгтэй болно. Гэхдээ энэ бас маш хэцүү. Та өөрөөсөө ямар асуулт асууж байгаагаа мэдэхгүй. Энэ л асуудал болдог доо.
Батаа: Энэ үнэхээр гоё санаа байна, надад таалагдлаа. Чи новшийн асуулт асуувал новшийн хариулт авдаг гэж гоё хэллээ.
Бренда: Тийм ээ, таны тархи бүх зүйлд хариулах болно. Тэгэхээр та асууна, хүмүүс гайхна, тэгэхээр би яасийм бэ гээд чи асуудлыг хайна. Энэ бол асуух ёстой сайн асуулт биш байж гэдгийг мэднэ.
Батаа: Ойлголоо. Би таны мэргэжлийн талаар илүү сайн асууна гэж бодож байсан. Гэтэл би амьдрал болон бусад олон зүйлийн талаар суралцаж байна.
Бренда: Чи надаар яг юу яриулахыг хүсч байгаагаа хэлээрэй. Би яриад л байж чадна шүү.
Батаа: Энэ сайн хэрэг, надад маш олон асуулт байна. Ингэхэд та хамтрагчтайгаа хамт ажилладаг гэж хэлсэн. Тэр аль бизнесээ хариуцдаг вэ?
Бренда: Ихэвчлэн Рroperty Сhoice.
Үл хөдлөхийн хүн лдээ. Тэр үргэлж үл хөдлөхтэй холбоотой зүйлсийг судалж суралцаж байдаг. Beyond Architects-ийн хувьд тэрээр захиралаар ажилладаг, гэхдээ тэр илүү өндөр түвшний хүн гэж би боддог. Бизнес төлөвлөлт гэх мэт зүйлд тусалдаг. Илүү их макрод суурилсан. Харин би илүү бичил суурьтай, өдөр тутмын ажлуудыг хийдэг. Тэр архитектур хийдэггүй нь тодорхой, энэ салбарынх биш.
Тэгэхээр энэ яг үл хөдлөх хөрөнгийн бизнесийн эрүүл байх нөхцөл болдог. Харилцан хоёр биендээ тусалдаг. Үл хөдлөх хөрөнгийн нэг тал нь архитектур. Тэд маш сайн нийлдэг юм. Бид дуртай үедээ Рroperty Сhoice – д үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт хийдэг.
Архитектурын тал дээр манай архитекторууд үүнд тусалдаг. Тэд маш сайн ажилладаг юм.
Батаа: Инстаграм дээрээс танай сайтыг харсан. Дашрамд хэлэхэд танай вэбсайт гоё байсан.
Бренда: Аль нь? Property choice уу?
Батаа: Тиймээ. Property Сhoice. Хараад сандарсан шүү.
Үнэхээр мэргэжлийн байсан. Та өнөөг хүртэлх ярилцлагуудын хамгийн амжилттай хүмүүсийн нэг гэж би бодож байна.
Бренда: Хөөх тиймүү?
Батаа: Энэ бүх асуултыг таниас асууж байгаадаа үнэхээр их баяртай байна. Би маш их талархаж байна. Хэтэрхий хувийн шинжтэй асуулт бол уучлаарай. Та хамтрагчтайгаа хэр удаж байна вэ?
Бренда: Бид 18 жил хамт байна. 15 настайгаасаа хойш.
Батаа: 15 настай. Та өөрийгөө 33 настай гэж хэлсэн гэхээр 18 жил хамт байгаан байна.
Бренда Тиймээ, 18 жил.
Батаа: Энэ миний сэтгэлийг хөдөлгөж байна. Галзуу юм аа. Учир нь, өсвөр насны харилцааг хүмүүс нухацтай авч үздэггүй, өө, энэ бүтэхгүй гэж ойлгодог. Яаж ийм зүйл болов?
Бренда: Хачирхалтай, тийм биз? Бид сургуульд байхдаа үнэхээр сайн найзууд байсан, дараа нь нийлсэн. Бид 2 дараа уулзанаа гэж хэлж байснаас санаж байна.
Энэ бол итгэл үнэмшлийг харуулах үнэхээр гайхалтай жишээ гэж бодож байна. Тэр үед бид хамтдаа байх ямар ч боломжгүй гэж бодогддог байсан шүү.
Батаа: Тиймээ, та зүгээр л урагшаа явсан байна.
Бренда: Миний бодлоор мэдээж бидэнд сайдах муудах үе байсан. Бид хоёрыг үнэхээр ойртуулсан хугацаа бол өнгөрсөн таван жил, учир нь мэдээж бид хүүхэд наснаасаа маш өөр өөр хүмүүс болдог. Тийм биз?
Таван жилийн өмнө бидний харилцааг үнэхээр өөрчилсөн зүйл бол түүний өөрийгөө хөгжүүлсэн нь надад нөлөөлсөн, би ч бас үүнийг хийж эхэлсэн. Хэрэв та бизнесээ амжилтанд хүргэхийг хүсч байвал та бас хосын харилцаандаа амжилттай, сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Сэтгэл хангалуун харилцааг олсноор энэ бүхэн зөв сэтгэлгээ, зөв оюун санаа, таны оюун ухаан зөв газартаа байна гэсэн үг.
Үүнийг хийснээр бүх зүйл байрандаа орно гэж бодож байна. Гэхдээ энд маш их хөдөлмөр орох нь мэдээж.
Батаа: Өө тэгэх байх. Би нэг жил охинтой үерхсэн. Үерхэлд маш их цаг хугацаа, эрч хүч зарцуулдаг санагдсан.
Бренда: Тиймээ.
Батаа: Гайхалтай.
Бренда: Бид хамтдаа ажилладаг болохоор байнга бие биенийхээ нүүр царай харж байдаг.
Батаа: Та ажилдаа очоод 12 цаг хамт байх юм байна.
Хэрэв та 2-ын харилцаа муу бол сайнгүй зүйл нь болох нь дээ.
Таны хэлснийг дүгнээд ажил, харилцаа хоёуланг нь амжилттай авч явахад шаардагдах ур чадварууд ижил төстэй юм байна гэж бодлоо.
Үүний гол цөм нь хүмүүс гэж боддог учраас тэр лдээ. Би олон хүнтэй ярилцаж байх үедээ ойлгосон нэг зүйл бол хүмүүст харилцаа чухал, хүмүүстэй ярилцах дуртай байх, хүмүүстэй харилцаа тогтоож, харилцаж чаддаг байх нь аливаа зүйлийг бодитойгоор харахад маш тустай ур чадвар гэж би хардаг.
Бренда: Тийм ээ. Та хүмүүстэй л хамт амьдарна. Бүх зүйлийг хүмүүс л бүтээдэг, энэ нь тэдэнтэй жинхэнэ утгаараа холбогдож, жинхэнэ байхыг хичээх, мөн хэн нэгэнтэй байхдаа өөртөө ямар түүх, юу ярьж байгаагаа анзаарах явдал чухал санагддаг.
Тиймээс хүмүүсийн унших ёстой хамгийн эхний номнуудын нэг бол The Power of Now буюу “Одоодоо байхын хүч” гэж хэлээд байгаа юм. Чи хүмүүстэй хамт байхдаа үнэхээр жинхэнээрээ тэдэнд хандах ёстой санагддаг. Хүмүүсийн өмнө гарчихаад оюун санаа чинь хаа нэгтээ байвал өө бурхан минь энэ залуу үнэхээр хачин юм, би энд байх ёсгүй юм байна гэж бодно.
Хэрэв та хэн нэгэнтэй ярилцаж байгаа бол бүх зүйлээ хаяад түүнтэй хамт байх хэрэгтэй. Яг тэр агшинд тэр хүн таны хамгийн чухал хүн гэсэн үг. Хэрэв та ингэж чадвал эцэст нь илүү хүчтэй харилцааг бий болгодог гэж би бодож байна. Чиний хэлсэн харилцааны тухайд хэлэхэд ийм байна.
Батаа: Тиймээ. Энэ үнэхээр үнэн шүү. Би хамгийн сайнаараа хичээдэг гэж боддог. Энэ нь надад маш их бэрхшээл учруулсан, гэхдээ би худал хэлэх дургүй. Би худал хуурмагт дургүй.
Миний хувьд, өөрөөрөө байж чадахгүй байх нь хэтэрхий их хүчин чармайлт шаарддаг юм шиг санагддаг. Би өөр хүн шиг аашилна гэдэг үнэхээр ядаргаатай. Тиймээс энэ нь надад маш их асуудал үүсгэдэг, учир нь би мэдрэмждээ үнэнч хүн юм шиг байгаан.
Би бол миний өмсдөг хувцас шиг, үргэлж нүүрэн дээр нь сэтгэл хөдлөл нь байдаг хүн. Хэрэв би тийм ч таатай биш бол цагийг сайхан өнгөрөөхгүй гэдгээ шууд мэддэг. Би ихэнх хүмүүсээс хамаагүй илүү чөлөөтэй амьдралаар амьдардаг болохоор энэ нь ашиг тустай гэж би хардаг.
Гэхдээ саяханаас "За, энэ ч бас тийм биш" юм гэж хараад байгаа, би бусад хүмүүсийн мэдрэмж болон тэднийг илүү өрөвдөх сэтгэлтэй байх ёстой гэдгийг ойлгож эхэлсэн. Энэ бол миний уншиж байгаа номноос ойлгож авсан зүйл лдээ. Энэ ном үндсэндээ хүмүүстэй ярилцахдаа хэрхэн дуртай болох тухай өгүүлдэг. Энэ нь маш олон зөвлөгөөг өгдөг, хүмүүсийг сонсох ёстой юм билээ.
Та бусад хүмүүсийг чин сэтгэлээсээ сонирхож байх ёстой. Тэгээд би өчигдөр ажил хийж байхдаа энэ тухай бодсон юм. Хүмүүстэй сайн ярилцахыг хүсвэл хүмүүст анхаарал халамж тавих ёстой гэж.
Гэхдээ та өөртөө маш их анхаарал хандуулдаг бол энэ үнэхээр хэцүү юм шиг санагдсан.
Бренда: Тийм ээ. Тийм ч учраас их олон яриа хямдхан байдаг. Зүгээр л яриа, чамд хамаагүй ч байж магад.
Батаа: Яг тийм. Тэдний юу гэж хэлэх нь надад огт хамаагүй юм шиг санагддаг.
Би зүгээр л үгээ хэлчихээд явмаар. Би саяхан цагийн ажил дээрээ менежерээр дэвшсэн. Би тантай тааралдсан тэр караоке бааранд ажилладаг юм.
Инээдтэй нь "Би яаж сайн менежер болох вэ?" Яагаад гэвэл би шал угаах ажилдаа сайн, гэтэл би одоо би бусад хүмүүст үүнийг яаж хийхийг, юу хийхийг хэлэх хэрэгтэй болсон.
"Би менежэрийн ажлыг яаж хийх вэ?" гэж өөрөөсөө асуугаад л хийж эхэлсэн, гэхдээ манай бусад менежерийн хийдэг шиг тийм ч сайн байгаагүй лдээ. Манай нөгөө менежер үнэхээр сайн. Ялгаа нь юу байв гэхээр түүний хийдэг хамгийн том зүйл бол тэр маш халамжтай, эелдэг гэж бодож байна.
Тэр үнэхээр ажилтнууддаа санаа тавьдаг гэдгээ харуулахын тулд маш олон сайн зүйл хийдэг. Би тэгээгүй л дээ.
Бренда: Удирдлагын ажлын тал дээр олон компаниуд алдаа гаргадаг, жишээ нь үнэхээр сайн ахлах инженерийн дараагийн карьер нь ихэвчлэн удирдлагад орох болчихдог, тэгээд сайн инженерийг менежерийн албанд дэвшүүлдэг нь инээдтэй.
Үнэхээр ухаалаг залууг тушаал дэвшүүлэхтэй ижил, түүнийг багш, менежер, сайн инженер байх нь ямар ч хамаагүй. Тэд сайн менежер байхын тулд ур чадвар заахгүй шдээ.
Тиймээс ажилтнуудтайгаа харилцаж байхдаа тэдэнтэй хамт энэ ажлыг хийж дуусгана гэж хэлээрэй, энэ бол бидний харж байгаа шиг биш, та одоо босс, зүгээр л тэдэнд юу хийх ёстойгий нь хэл. Таны санаа зовох зүйл бол тэдний хийж буй зүйлс компанийн алсын хараатай эсвэл таны хийлгэхийг хүсч буй зүйлтэй нийцэж байгаа эсэхийг шалга, энэ нь өрөвдөх сэтгэлтэй, ойлгодог байх ёстой гэсэн үг лдээ.
Батаа: Энэ бол халамжлах, ажлаа хийлгэж авах хоёрын тэнцвэр юм шиг санагдсан. Үр дүн гарах ёстой. Энэ л менежер байхын бэрхшээл юм билээ.
Бренда: Чи ажилтнууддаа урам зориг өгөх хэрэгтэй.
Чи тэдэнд урам зориг өгч, сэтгэлийг нь хөдөлгөх хэрэгтэй. Тэдэнд нэг өдөр урам зориг өгөх нь яг л дулаан банн шиг? Тэд зүгээр л хүйтэн байгаа. Тэд өөрсдийгөө урам зоригтой авч явахад нь чи тэднийг хэрхэн урамшуулж дэмжих нь чухал. Тэд үүнийг харах ёстой юм.
Тэд хаашаа явж байгаагаа харах ёстой, энэ караокед байхыг хүсэх ёстой. Жишээ нь та босс гэвэл Шинэ Зеландын хамгийн шилдэг караоке болохыг хүсч байна гэж хэлээрэй. Хэрэв та энэ алсын хараагаа ажилчдадаа хэлж чадахгүй бол цагийг дэмий үрэх эсвэл өдөр бүр тэднийг цаг тухайд нь хурцалж, сайн ажил хийлгэх эсвэл тэдний бодсон зүйлийг хийхэд түлхэц өгөхийн тулд маш их энерги зарцуулах болно.
Чи миний юу хэлж байгааг ойлгов уу? Хүмүүс таниас алсын харааг сонсох хэрэгтэй.
Батаа: Ойлголоо.